Ц.Одонтунгалаг: Хотын дарга томилгоо хийгээд, нийтийн тээвэрт анхаарлаа хандуулахгүй байна
2016/10/17
Share |

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та өмнөх дөрвөн жилд Зорчигч тээврийн нэгтгэлийн даргаар ажиллаж байсан. Засаг солигдсоноос хойшхи 100 хоногт нийтийн тээврийн шинэчлэлийн ажил хэрхэн явагдаж байгаа гэж дүгнэж байна вэ?

-Нийтийн тээврийн үйл ажиллагаа цахим системд шилжсэн. Энэ ажлыг иргэд сайнаар хүлээж авсан. Хамгийн гол нь хяналт тавих, хүмүүсийг шударгаар мөнгөө төлдөг болгох, цахим картыг илүү ихээр иргэдэд хэрэглүүлэх, цэнэглэх, түгээх зэрэг ажил хийгдэхгүй байна. Үүнээс үүдээд иргэд мөнгөө төлөхгүй, картаа цэнэглэхгүй байх зэрэг зөрчлүүд гараад байна. Хяналт тавих ажил муу байна. Нийтийн тээврийн салбарт хийгдэж буй ажлууд олон нийтэд мэдээлэгдэхгүй байна.

-Өмнөх дөрвөн жилд нийтийн тээврийн салбарт нэлээдгүй шинэчлэлүүд хийгдсэн. Ирэх дөрвөн жилд үргэлжлэн хийгдэхээр ямар, ямар ажлууд байсан бэ?

-Өмнөх дөрвөн жил нийслэлийн Засаг дарга нийтийн тээвэртээ маш их анхаарсан. Яагаад гэхээр хөгжилтэй хотуудын хамгийн чухал үйлчилгээний нэг бол нийтийн тээвэр байдаг. Нийтийн тээврийн үйл ажиллагаагаар хотуудыг дүгнэдэг гэдэг зорилгоор олон ажил хийсэн. Өнгөрсөн жил нийтийн тээвэрт 70-80 автобусны парк шинэчлэлт хийгдсэн. Мөн нэгдүгээр эгнээгээр зорчдог болсон. Иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх маршрутыг өөрчилсөн. Харин шинэ засаг солигдоод, дорвитой ажил хийгдэхгүй байна. Томилгооны ажил хийгээд нийтийн тээврийн салбарт анхаарлаа хандуулахгүй байна.

-Монгол Ардын нам засаг барьснаас хойш Ардчилсан намын хийсэн шинэчлэлийн ажлуудаас ухарч байна гэж танай намынхан дүгнээд байгаа. Эргээд кондуктортой болж байна гэх яриа ч гарах боллоо?

-Нийтийн тээврийн салбарт смарт карт нэвтрүүлснээр кондуктор гэдэг албан тушаал байхгүй болсон. Харин шалгагч нарыг ажиллуулдаг болсон ч өөрсдийнхөө үүргийг гүйцэтгээд ажиллаж чадахгүй байна. Шалгагч нарыг төсвийн мөнгөөр цалинжуулдаг. Төсвийн мөнгийг үрж байна гэж харж байгаа. Ирэх дөрвөн жилд шалгагчийг өөрчлөөд олон улсын жишгээр хяналтын байгууллага байгуулж ажиллаж ёстой юм байна гэж үзэж байгаа. Хөндлөнгийн хяналт байгуулахгүй бол кондуктор хийж байсан хүмүүс шалгагч болуутаа жолооч нартайгаа хуйвалдаад, орлого төвлөрүүлэхэд шударгаар ажиллаж чадахгүй байгаагаа өөрсдөө хэлж байгаа юм. “Бидэнд сул цалин өгч, ажилласан нэр зүүж байхаар төсөвт суусан цалингаа тэтгэмж болгоод өгчихвөл шударга болох гээд байна. Бид автобусанд зүгээр суугаад, хүмүүсийг мөнгөө хий гэж хэлснийхээ төлөө сард 700 мянгөн төгрөг авч байна” гэсэн хүсэлтүүд тавиад байгаа. Үүнийг анхаарч үзэх ёстой. Удахгүй төсөв батлагдах гэж байгаа учраас шалгагч нэртэй кондукторуудын ажил үүргийг тодорхой болгож, нэг тийш нь шийдэх ёстой.

odontungalag-Хотын даргын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилд нийтийн тээврийн салбарт ийм, ийм ажлууд хийгдэнэ гэсэн тодорхой заалтууд орсон уу?

-Хотын дарга мөрийн хөтөлбөртөө нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийнэ гэж оруулж ирсэн. Ингэхдээ байгальд ээлтэй, эко автобус болон троллейбусыг нэмэгдүүлнэ гэж бичсэн байна лээ. Парк шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Яагаад гэхээр нийтийн тээвэрт явж байгаа 1000-аад автобуснаас 200 хүрэхгүй нь стандарт хангадаг. Бусад нь олон улсын стандарт хангахгүй, аюулгүй байдал нь тодорхой хэмжээгээр алдагдсан автобусаар үйлчилж байгаа. Төр иргэддээ аюулгүй нийтийн тээврээр үйлчлэх үүрэгтэй. Тэр үүргээ сайн биелүүлээсэй гэдэг талаас нь бид шаардаж ажиллана.

-Зорчигч тээврийн нэгтгэлийг татан буулгах асуудал юу болсон бэ?

-Өмнөх дөрвөн жилд эдийн засгийн үр ашгийг тооцоолж, нэгтгэсэн байгууллагуудыг хуучнаар нь салгаж байгаа үйлдлүүд гарч байна. Гэхдээ нийтийн тээврийн салбарт хийгдээгүй. Нийтийн тээврийн шинэчлэл бол олон улсын стандартад нийцсэн. Тиймээс ирээдүйн хөгжлөөс ухрах бодлого барьж болохгүй. Үүнийг ойлгож, Зорчигч тээврийн нэгтгэлийг хэвээр нь үлдээсэн.

-Хэрвээ Ардчилсан нам энэ дөрвөн жилд эрх барьсан бол нийтийн тээврийн салбарт ямар шинэчлэлтүүдийг үргэлжүүлэн хийх байсан бол?

-Бид парк шинэчлэлтээ нэмэгдүүлэх, нийтэд үйлчлэх шинэ тээврийн хэрэгслийг байршуулах баазуудыг барихаар төлөвлөж, хөрөнгө мөнгийг нь шийдээд, төсөвт суулгачихсан байсан.

-Хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл ажлаа авсны дараа нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэр гаргаж байсан. Харин өнөөгийн Засаг дарга С.Батболд нийтийн тээвэрт яг тодорхой шийдвэр гаргасан уу?

-Яг үнэндээ 100 хонож байхад нийтийн тээврийн талаар ярьж байгаа санал, санаачлага алга байна. Цаашид яригдах байх.                  Бид 100 хоногтоо хамгийн эхлээд нийтийн тээвэртээ анхаарсан. Нийслэлийн иргэдийн 80 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Тиймээс 80 хувьдаа хүрч ажиллах, анхаарах ёстой гэдэг утгаараа нийтийн тээврийн салбарт томоохон ажлууд хийсэн.

-Тусгай замын автобус буюу BRT төслийн ажил юу болж байгаа вэ?

-BRT төслийг хэрэгжүүлэхээр боловсруулж, Их хурлаар батлуулж, хэрэгжихэд бэлэн болсон. Энэ ажлыг шинэ засаг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх байх гэдэгт итгэж байна.

-Нийтийн тээврийг хөгжүүлэх нь хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой. Нийтийн тээврээ хөгжүүлж байж хотын хөгжил яригдах байх?

-Агаарын бохирдлыг бууруулна гээд хуучин автобусуудад олон тэрбум төгрөгийн хөрөнгө зараад, түр зуурын арга хайсан, үр дүнгүй хөрөнгө оруулалтууд хийх саналууд их ирдэг. Одоо ч бас ирсэн байх шиг байсан. Урт хугацааны үр дүнгүй хөрөнгө оруулалт хийхээсээ илүү шинэ автобус, шинэ парк шинэчлэлт хийх нь нийслэлийн иргэдэд болон эдийн засгийн хувьд чухал. Хий хэрэглүүлэх, утаа шүүгч тавих зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн төслүүд их ирдэг. Энэ нь тухайн байгууллагууд ашиг олоод өнгөрөх төдий л зүйл болно. Ийм жижиг төсөл хэрэгжүүлж, улсын мөнгө үрж байснаас 10 ширхэг автобус авах нь илүү үр ашигтай. Найдвартай, аюулгүй тээврийн хэрэгслээр иргэддээ үйлчлэх ёстой.

-2020 он гэхэд Монгол Улс метротой болно гэж нэг хэсэг ярьсан. Одоо энэ ажил зогсох уу, эсвэл үргэлжүүлээх үү?

-Метро барих төслийг нийслэлээс их дэмжиж ажилласан. Энэ төслийг Япон улстай хамтарч хэрэгжүүлнэ. Хэрвээ Ардчилсан нам гарсан бол энэ ажил үргэлжлээд явахаар байсан. Ардын нам энэ төслийг хэрхэн үргэлжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан