Гадаадад амьдарч буй монголчууд онлайн хадгаламжийг сонгож байна
2016/10/25
Share |

Завтай завгүйн хооронд ажил гэж гүйсээр бүр дасчихжээ. Би өдөр нь ажлаа хийж, ажлынхаа хажуугаар олон нийтийн ажилд аль болохоор оролцохыг хичээнэ. Үүнийхээ хажуугаар зав гарвал интернетээр хэсч Twitter, Facebook гээд олон нийтийн сүлжээнд коммент үлдээн, бусадтайгаа санал бодлоо хуваалцахыг хүсдэг нэгэн. Эхэндээ ч өөрт төрсөн сэтгэгдэл, хэрэгтэй санагдсан зүйлээ орчуулан блогтоо тавьдаг байлаа. Сүүлийн хэдэн жилд Facebook, Twitter-т илүү автаад байна.

Миний бичсэн зүйл ихэвчлэн хүмүүсийн талархал хүлээж, Retweet, Fav авч, эсвэл цааш share-лэгдэн, like авч өөрт урам өгнө. Гадаадад амьдарч буй бид эрх чөлөөгөө ингэж эдэлж, элгэн садантайгаа санаа бодлоо солилцож байдаг нь таатай.

Харин заримдаа өөрийн эрхгүй улстөржчихнө. Энэ үед санаа нийлэх нэгэн байхад, Монголоо алдсан, амьдралаас тасарсан, хоосон онолч гэх мэтийн гашуун үг дуулах ч энүүхэнд.

Гэхдээ өөрийн бодлоо бусадтай хуваалцаж, буруу зөвөөрөө дуудуулж байх нь зөв гэдэгтээ би бат итгэлтэй байдаг. Үүнийгээ ч эх орондоо, элэг нэгт Монголчууддаа оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж тооцож, үүндээ ч итгэж явдаг юм.

Энэ удаа зэргэлдээх хотод болох Монголчуудынхаа уулзалтад оролцохоор гурван андын хамт давхиж явна. Хааяа ч гэсэн хоорондоо уулзан, уулзалт зохион байгуулж, яриа хөөрөө дэлгэх нь гадаадад амьдарч байгаа бидний хувьд нэг бодлын жаргал, нөгөө бодлын амралт байдаг билээ.

Энэ удаагийн уулзалтад миний багын найз илтгэл тавих юм. Надад зохион байгуулалтын ажил оноогоогүй боловч ирж оролцоно уу гэж аминчлан урьсан тул уулзалтад оролцох далимдаа найзтайгаа уулзах нь миний хувьд бас нэг завшаан нь байлаа. 

Зам зуураа Facebook-т ганц нэг зураг оруулж, Twitter-тээ “Гадаадад амьдарч буй Монголчууд хэрхэн хуримтлалтай болох вэ” сэдэвт илтгэл сонсохоор замдаа гарлаа- гэсэн пост хийлээ. Ингээд андуудын яриаг сонсон, хааяа нэг үг хавчуулсхийн явж байв. Замдаа элдвийг хөөрч, инээж хөгжилдсөөр зорьсон газраа хүрч ирлээ.

Уулзалтын бэлтгэл нэгэнт цэгцэрчээ. Сайн танилууд ч олон харагдана. Facebook-ийн найзууд ч бас ирцгээжээ. Хүмүүс ч сайн цугласан бололтой. Заримтай нь мэнд мэдэн, завгүй нэгэнтэй нь толгой дохин мэндэлж, заримтай нь хэдэн үг солилцож байтал уулзалт эхэллээ.

Найз маань “Гадаадад амьдарч буй Монголчууд хэрхэн хуримтлалтай болох вэ” гэсэн сэдвээр илтгэл тавьлаа. Яг надад хэрэгтэй байсан илтгэл. Иймд хэлэлцэгдэж байгаа сэдвийг жиргэж, уулзалтын сошиал орчин дахь сурвалжлагчийн ажлыг өөртөө авлаа. Надтай адил ажлыг өөртөө оноосон андууд ч нилээдгүй байгаа харагдана. Уулзалт ажил хэрэгч болж, санал шүүмжлэл өрнөсөөр дууслаа.

Twitter, Facebook-т бичсэн пост, комментийг харвал манайхан энэ талаар чамгүй мэдлэгтэй бололтой. Эсрэг тэсрэг коммент, пост ч харагдана.

-Яг л хуримтлуулж харагдаач

-Хадгалснаас хувьцаа ав

Эсвэл

-Хадгаламж бол чамд ч хуримтлал, эх оронд чинь ч хөрөнгө оруулалт гэх мэтийн коммунист маягийн ч постууд тавигдсан байна.

Уулзалтын дараа чөлөөт цаг эхэллээ. Зохион байгуулагчдын бэлдсэн хоол ундыг зооглож, завсраар нь жижигхэн хандивын арга хэмжээ явагдаж байна. Харин найз маань надад олдох шинж ер алга. Нэг харахад энд, дахин харахад тэнд. Байнга л хүмүүстэй ярилцан, зогсоо харагдана. Ер нь энэ үе л хамгийн таатай л даа.

Би ч мөн андуудтайгаа уулзаж, мэдээлэл солилцон, сонин хачинаа бие биедээ дуулгасаар л. Далим л гарвал утсаа ширтсээр л. Twitter-т жиргээ урссаар л.

-Арилжааны банкуудаа, олсон хэдийгээ нутагтаа хадгалах боломж байна уу гэсэн жиргээ нилээд Retweet авчээ.

Нилээд удсаны эцэст найзыгаа барьж авлаа. Цахим орчинд байнга таарч, мэнд мэдэлцдэг боловч аминчлан уулзаж хуучлах зүйл байлгүй л яахав. Тавтайхан хуучлахаар тухлан суулаа.

Аав ээж, ах дүү, амраг садан, ажил мэргэжил гээд ярих сэдэв мундахгүй. Миний хувьд байнга бодогддог хэрнээ, тэр бүр хүнд яриад байдаггүй эмзэг ч гэмээр, хөндүүр ч гэмээр сэдэв бол “Хэзээ буцах вэ?”

Хэдийгээр эх оронтойгоо байнга холбоотой байхыг эрмэлздэг боловч эргээд харахад гадаадад олон жил амьдарсан миний хувьд “Хэзээ буцах вэ”, “Очоод юу хийх вэ”, “Ямар орон байранд амьдрах вэ” гэсэн цувраа асуултуудад өгөх хариулт бэлэн байдаггүй. Найзад маань бэлэн жор, тодорхой хариулт алга бололтой.

Бид хоёрын аль аль нь энд сургуульд сураад, эндээ ажилд орсон юм. Орсон ажилдаа шаргуу зүтгэж, шорвог хөлсний амтыг мэдэрсний хүчээр өдий зэрэгтэй өөрсдийгөө авч явж байгаа. Хүний нутагт өөрийн хүчээр өөрийгөө авч явахаас өөр хэнээс гуйлтай билээ гэдгээ яс махандаа шингэтэл мэдэрсэн нь бүр ч мэдээжийн хэрэг.

Надад ч, найзад маань ч адилхан зовлон байдгийг би цухас мэднэ. Найз маань айлын том хүүхэд тул хэдэн дүү нарынхаа амьжиргаанд нэмэр болгохоор олсон хэдээсээ илүүчлэн, хэдэн төгрөг Монгол руу гуйвуулдаг байжээ. Харин дүү нар нь юм л бол бэлэнчлэн найз руу маань хандах шинжтэй боллоо гэж надад аминчлан ярьж байсан юм.

Би ч бас ажилд орж, цалинтай залгаад удаагүй байхдаа Монголд байгаа найзуудынхаа ярьсанд итгэн, хэд хэдэн удаа хулхидуулсан нэгэн. Тулсан хэрэг гараад, чам руу л хандлаа, Буцааж өгнө өө байрны урьдчилгаа яльгүй дутаад, Хөөрхөн ашигтай бизнес шүү, хувь өгнө гэхчлэн аминчлан гуйсан гуйлт, алсуураа тулгасан хүсэлтийн шагнал нь авч чаддаггүй авлага болох нь олонтаа.

Ийм санхүүгийн зовлон хэн бүхэнд л байх. Хүний хорвоо эрээнтэй бараантай, хүн гэдэг сайнтай муутай юм хойно гуйсан гуйлтад татгалзсан хариу хэлсэнээсээ болоод, муу нэр дуулсан нь ч байх. Одоо ч хашир суугаад, асууж тандсан хэн нэгэнд байтугай, ах дүүдээ хурааж, хуримтлуулсан хадгаламжийнхаа тухай дурдахаа байсан.

Харин найз маань саяхнаас Худалдаа Хөгжлийн Банкинд данс нээж, хуримтлал хийж эхэлжээ. Хүү нь эндэхээс хамаагүй өндөр гэдэг нь мэдээжийн хэрэг байлаа. Сошиал орчинд байнга амьдардаг би Худалдаа Хөгжлийн Банкны энэ үйлчилгээг яагаад мэдээгүй юм бол доо гэж гайхасхийн өнгөрлөө.

Бид чинь заавал биеэрээ очиж байж эсвэл Монголд амьдардаг хэн нэгнээр дамжуулан данс нээдгийг л мэдэх юм. Энэ нь надад нэг л төвөгтэй санагдаад, нэг амарч очихдоо нээе дээ гэсэн бодлоор хойш тавиад байсан юм.

Гэтэл онлайнаар данс нээж болдог болсон гэнэ. https://www.cardcentre.mn/acntrequest/ линкээр орж үзвэл үнэхээр л онлайнаар нээж болдог болжээ. Данс нээхэд ч нэг их асуудалгүй бололтой.

Заавал хэн нэгний гар харалгүй өөрөө дансаа нээнэ. Дээр нь зөвхөн надад л дансаа хянах эрх өгөх ажээ. Бусдад мэдэгдэх шаардлагагүй болсон нэн таатай санагдлаа. Жинхэнэ л ганц цоожтой төмөр хар авдар шиг төсөөлөгдөв.

Сэтгэлд ихэд нийцсэн тул онлайн хадгаламжийн талаар “Гадаадад байгаа бидэнд зориулсан шинэ боломж.https://www.cardcentre.mn/acntrequest/” гээд жиргэж орхилоо.

Жиргэсэн дор нь хүмүүст Retweet хийцгээж байна. Эх оронч сэтгэл гаргана аа, хө гэж найздаа хэлээд:

-Монголдоо хадгаламжтай болох боломж бид бүхэнд нээгдлээ

-Хадгаламжаа өөрөө нээж, өөрөө хяная

-Байрны урьдчилгаагаа одооноос бүрдүүлье

гэх мэт хэд хэдэн пост нэмээд тавьчихлаа. Хэдэн Retweet хийгдэхийг, хэн дэмжиж, хэрхэн ямар хариу үзүүлэхийг харж л байя даа.

Эх сурвалж: www.mongo.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан