Ч.Сайханбилэг: Би “Эрдэнэт”-ийг алдсан биш, олж авчирсан Ерөнхий сайд байя гэж бодсон юм
2016/10/26
Share |

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг худалдсан  асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдааны өмнө УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж тус, тусын  байр, суурийг нэгтгэсэн. Үүний дараа Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлнэ гэсэн мэдээлэл байв.

Харин үдээс хойш  нөхцөл байдал өөрчлөгдөж,   Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхээр болсон.

Байнгын хорооны хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн  яамыг төлөөлж дэд сайд Б.Энхбаяр оролцсон бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар ирж  гишүүдийн  асуултад хариуллаа.

Хуралдааны эхэнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор Засгийн газраас томилогдон ажилласан Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. 

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” компанид шилжүүлж  авах шатанд Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцтой холбогдох долоон зүйл заалт зөрчигдсөн байж болзошгүй.

Мөн Засгийн газар  уг асуудлыг  УИХ-аар хэлэлцүүлэлгүй дангаараа шийдсэн.

Дээр нь холбогдох сайд нар эрх мэдлээ хэтрүүлсэн байх магадлалтай зэрэг асуудлууд байгаа тул Хууль зүй, дотоод хэргийн сайд  АТГ-т шалгуулахаар  ханджээ.

Түүнчлэн  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан эх үүсвэрийг шалгуулах асуудлыг  Монголбанкинд  тавьсан байна.

Хэлэлцүүлгийн шатанд:

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

-“Эрдэнэт”-ийн 49 хувь дээр Засгийн газар хууль зөрчсөн байх магадлал байна. Энэ талаар тайлбарланауу?

 Ц.Даваасүрэн гишүүн:

- “Эрдэнэт” стратегийн ач холбогдол бүхий ордод хамаардаг. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийнаюулгүй байдлын, хоёр улсын харилцааны асуудал бий. Гэтэл  Засгийн газар яагаад УИХ-аархэлэлцүүлэлгүй дангаараа шийдсэн бэ. 49 хувийг Засгийн газар худалдаж авах эрхээс Ерөнхий сайдынхувьд татгалзах эрх байсан уу?

 Ц.Нямдорж гишүүн:

-Хэний захиалгаар асуудлыг шийдсэн бэ. Захиалагч нь хэн бэ?

Д.Тэрбишдагва гишүүн:

 -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  болон холбогдох яамдын хуулийн хэлтэс шийдэж болохгүй гэжанхааруулж байжээ. Мөн  зарим гишүүн нь  байхгүй байхад шийдэх эрх нь Засгийн газарт байсан уу хэмээн  асуусан. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн  хариулсныг тоймлон хүргэе.

-Миний бие энэ асуудлаар УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтийн өмнө гарч байр суурь илэрхийлж байсан. Түүнээс хойш ямар нэг мэдэгдэл, байр суурь илэрхийлэлгүй өнөөдрийг хүрсэн. Ингэх боломж ч байгаагүй. Яагаад гэвэл, үүнтэй холбоотой бүх тушаал, шийдвэр нууцын зэрэглэлтэй хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн учраас  тэр бүр яриад байх боломж байгаагүй. Нөгөө талаас, цаг хугацааны хувьд боломж муу байсан. УИХ-ын сонгууль, бүтэц, бүрэлдэхүүний асуудал, залгуулаад орон нутгийн сонгууль гэхчлэн улстөржилттэй байсан учраас асуудлын гүнд орж эрүүлээр харахад хүндрэл учрахаар байв. Орон нутгийн сонгууль дууссан учраас одоо асуудлыг эрүүлээр, эх оронч өнцгөөс харах нөхцөл бүрдсэн байх гэж бодож байна. Хууль зүйн байнгын хорооны хурлыг өнөөдөр зарласан нь ч цаг хугацааны хувьд зөв хайчин дунд явж байна гэж ойлгож байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг шийдэхэд одоо яриад буй хоёр асуудлаар маргаан гарч байсан. Нэгдүгээрт, УИХ -аар асуудлыг оруулж хэлэлцүүлэхгүй бол болохгүй. Яагаад гэвэл, Их хурлын бүрэн эрхийн асуудал гэсэн байр суурь байсан. Нөгөө талд нь, асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй. Яагаад гэвэл, худалдан авалт хийгдэнгүүт олон улсын гэрээ  хүчин төгөлдөр бус болж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг холбогдох газрууд, Үндсэн хуулийн цэцэд оруулж шийдвэрлүүлэх нь зөв биз. Харин би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Хэдэн жилийн өмнө УБТЗ-ын асуудлыг ярихад Оросын тал 50 хувиа аваачээ гэхэд  Монголын тал Оросгүйгээр цааш явах боломжгүй гэж шийдсэн тохиолдол байдаг. “Эрдэнэт”-ийн асуудал цаг хугаааны хувьд эвгүй үед орж ирсэн. Тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр орж ирсэн нь УИХ-ын сонгуулийн кампанит ажил эхэлчихсэн үе. Зургадугаар сарын 23-нд гурван улсын Төрийн тэргүүн Ташкент хотод уулзахаас өмнө асуудлыг шийдэх боломж байна гэж байсан. Тиймээс цаг хугацааны ийм хайчин дунд байгаа учраас та гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувьд Монгол Улс руу 100 хувь “Эрдэнэт” үйлдвэрийг аваад явчих асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргаж өгөөч. Хэрэв Их хурлын сонгуулийн дараа намрын чуулган руу асуудал шилжвэл 49 хувь нь Монгол руу ирэх нь шийдэгдэхгүй байж болзошгүй гэсэн байр суурь байна гэдэг цаг хугацааны хайчин дунд байсан учраас Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргасан юм  /Засгийн газрын тогтоол, протоколыг гаргаж харуулав/.

Энэ асуудлыг шийдсэн хурлын төгсгөлд миний хэлсэн үг бий. Шинэ Их хурал долдугаар сард хуралдах нь уу, аравдугаар сард хуралдах нь уу. Тэр үед Засгийн газарт асуудлыг танилцуулна. Яагаад гэвэл, Их хурал сонгуультай холбоотой завсарласан учраас одоо хэлэлцүүлэх боломжгүй. Ташкентад болох гурван улсын Төрийн тэргүүний уулзалтын өмнө асуудлыг шийдэх хэрэгтэй. Цаг хугацааны асуудал байна. Иймээс өнөөдөр энэ асуудлаа яриад Засгийн газрын хуулиа хүчингүй болгох асуудлыг Засгийн газар өөрөө санаачлан буцаад Их хурал хуралдах үед оруулъя. Үйл явц ингэж явах ёстой гэж би Ерөнхий сайдын хувьд харж байна гэсэн. Миний энэ үг Засгийн газрын хуралдааны  протоколд байгаа. Ажлын хэсэг харсан байх гэж найдаж байна.

49 хувийг худалдаж авах эрхээс Засгийн газар яагаад татгалзав гэдэгт, Засгийн газрын гишүүд энэ асуудлаар ярилцсан. Протоколд  ч бий.

Оросын талын байр суурийг баталсан бичиг баримтыг Засгийн газарт авчирч үзүүл гэсэн шаардлагыг тавьсан.

Яагаад гэвэл, цаг хугацааны хувьд шахуу байгааг тэр хүмүүс бидэнд  хэлсэн. Нөгөө нэг асуудал нь, 49 хувь бол зөвхөн бидэнтэй хийгдэх гэрээ юм. Хэн нэг өөр этгээд орж ирэх юм бол энэ гэрээ хийгдэхгүй гэсэн. Ер нь бол ОХУ-ын эзэмшлийн 49 хувь гэдэг өөрөө урт түүхтэй асуудал. Анх ОХУ-ын Засгийн газар хувьцаа эзэмшигч нь байсан. Дараа нь Сангийн яам нь болсон. Дараа нь манай ТӨХ гэдэгтэй адил тэр институц нь 49 хувийг эзэмших болсон. Эцэст нь “Орос технологи” гэдэг аж ахуй нэгж рүү шилжүүлсэн байдаг. Энэ үед бидэнтэй ямар нэг байдлаар асуудал яриагүй. ОХУ-ын аж ахуй нэгжид байсан 49 хувиа Монгол Улсын аж ахуйн нэгжид зарах худалдан авалтын процесс явагдсан. Ц.Даваасүрэн гишүүний асууж байгаа шиг ийм асуудал гарах учраас Засгийн газрын тогтоол хоёр заалттай гарсан. Нэгдүгээрт, 49 хувийг авах давуу эрхээс татгалзаж, тухайн нөхцөлд нь худалдан авалтыг зөвшөөрсүгэй гэсэн заалт. Хоёрдугаарт, процессын хувьд дуусгахыг Гадаад харилцааны сайдад даалгасан. Гуравдугаарт, Засгийн газрын хуралдаанд бид ярилцаад нэмж оруулсан нэг заалт бий. Тэр нь танай аж ахуйн нэгжид 49 хувиа зарна гэдгээ батал. Баталж чадахгүй бол бид 49 хувийг авах давуу эрхээс татгалзсанаасаа  харин татгалзана шүү гэж оруулсан. Үүнийг Ажлын хэсэг бас харсан байх гэж бодож байна. “Орос технологи” компани бид энэ аж ахуйн нэгжээс бусад хуулийн этгээдтэй ямар нэг байдлаар яриа хэлцэл хийгээгүй гэсэн бичиг ирүүлснийг Засгийн газарт авчирч үзүүлсэн. Мөн тэр бичигт бид цаашид ямар нэг гуравдагч этгээд, аль нэг улсын Засгийн газар, тэр дотроо Монголын Засгийн газрыг оролцуулан бид ямар нэг яриа хэлцэл хийгээгүй гэсэн байгаа. Тиймээс Засгийн газарт энэ асуудлыг шийдэхэд ямар нэг хувилбарт байдал  байгаагүй. Монгол Улсын эрх мэдэлд “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь авчрах нь зөвхөн энэ замаар явах юм байна. Эсвэл хуучин байсан статус буюу 51 хувь нь Монголын төрийн мэдэлд 49 хувь нь ОХУ-д хэвээр байх нь гэсэн ийм л хоёр зам байсан. Миний оронд ямар ч хүн Ерөнхий сайдаар ажиллаж байсан эхний замыг нь сонгож авах байсан болов уу. Яагаад гэвэл, Засгийн газрын гаргасан энэ шийдвэрийн дүнд хоёр улсын хамтарсан үйлдвэр байсан “Эрдэнэт”  100 хувь Монгол Улсын үйлдвэр гэж нэрлэгдэх болсон. Би “Эрдэнэт”-ийг алдсан биш, олж авчирсан Ерөнхий сайд байя гэж бодсон юм шүү.

Гишүүдийн асуулт, хариулт хэлэлцүүлгийн шатанд ийнхүү үргэлжилж, дугаар шилжих мөчид байнгын хорооны хуралдаан дуусаагүй байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(46.161.9.51)
wh0cd766895 evecare buy acai meclizine sleep aid altace mirapex
2017-07-18 11:06:27
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан