Гадаадын банк төлөөлөгчийн газраа нээж байгаа нь Монголын нэр хүндэд эерэгээр нөлөөлнө
2017/01/12
Share |

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхантай ярилцлаа.

-ICBC банк Монголд төлөөлөгчийн газраа нээхээр болсон нь өнөөдрийн анхаарал татах сэдэв болоод байна. Мэдээж ICBC банк нь үйл ажиллагааны цар хүрээ, нэр хүндээрээ нэлээд томд тооцогдож байна. Тэгэхээр энэ хэмжээний том банк орж ирэхийн ач холбогдлыг та хэрхэн харж байгаа вэ?

-ICBC буюу Хятадын Үйлдвэр худалдааны банк нь олон улсын зээлжих зэрэглэлийн А1 үнэлгээтэй бөгөөд “The Banker” сэтгүүлээс гаргасан чансаагаар нийт активын хэмжээгээр тэргүүлэгч олон улсын томоохон банк юм. Энэ хэмжээний нэр хүндтэй, том банк манай зах зээлд орж ирж байгааг Монгол Улсын нэр хүндэд эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн компаниудын олон улсаас хөрөнгө босгох, зээл авах боломжид эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлттэй байна. Мөн дотоодын банкуудад тухайн банкаар дамжаад бусад улсуудтай корреспондент харилцаа, харилцагчийн холбоо тогтоох,ICBC банкны өргөн сүлжээг ашиглах боломж нээгдэх болов уу гэж харж байна.

-Гадны нэр хүндтэй банк Монголд орж ирж байгаа нь хөрөнгө оруулагчдад ч бас эерэг дохио болох байх?

-Бусад хөрөнгө оруулагчдад энэ үйл явц мэдээж эерэг дохио өгөх байх. Хэдийгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, түүхий эдийн үнэ унасан зэрэг сөрөг мэдээлэл байгаа ч дэлхийн нэг номерын банк орж ирж байгаа нь манай улсад ирээдүй байна гэдгийг илтгэж байна.

-Монголд хамгийн сүүлд 2013 онд SMBC төлөөлөгчийн газраа нээсэн. Үүнээс хойш төлөөлөгчийн газар нээгдэлгүй байж байгаад, саяхан ICBC зөвшөөрлөө авлаа. Ер нь гадны банкууд төлөөлөгчийн газраа нээх үйл явц яагаад ингэж удаан хугацаагаар тасалдав?

-2013 оноос хойш төлөөлөгчийн газар байгуулах эрэлт яагаад буурсан бэ гэхээр нэгдүгээрт, дэлхий даяар 2008-2009 дэлхийн санхүүгийн хямрал байна. Хямралын улмаас дэлхийн томоохон банкууд эрсдэлээ бууруулах үйл ажиллагаа хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа хумих талдаа байсан нь нөлөөлсөн байх. Нөгөөтэйгүүр манай Монгол Улсын экспортлох түүхий эдийн үнэ сүүлийн хоёр, гурван жилд буурсантай холбоотойгоор тухайн банкууд хүлээлтийн байдалд байсан болов уу. Тэгэхээр өнөөдөр ICBC орж ирж байгаа нь дэлхийн хамтын нийгэмлэг эргээд эерэг хүлээлттэй болж байгааг л харуулж байна.

-ICBC-д зөвшөөрөл өгсөнтэй холбоотойгоор тухайн банк хэзээнээс ажиллаж эхлэх бол гэдэг хүлээлт үүсчихлээ. Тэгэхээр цаг хугацааны хувьд яг хэзээнээс банкны төлөөлөгчийн газар ажиллаж эхлэх бол?

-Аливаа төлөөлөгчийн газрын зөвшөөрөл нь Банкны тухай хууль, Монголбанкны банкны зөвшөөрлийн тухай журам, Банкны нэгжийн тухай журмаар зохицуулагдсан байдаг. Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн хууль эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг дурьдах нь зүйтэй байх. ICBC банк зөвшөөрлөө аваад, яг өдий, төдийд үйл ажиллагаа явуулна гэдгийг хэлэхэд эрт байна. Энэ бол ICBC банкны өөрсдийнх нь шийдэх асуудал. Гэхдээ та бүхэн мэдэж байгаа. БНХАУ-ын нэг бүс нэг зам гэдэг том хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэрний хүрээнд Bank of China, ICBC банкууд дэлхий даяар хамрах хүрээгээ тэлэхэд анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээндээ манай улсад төлөөлөгчийн газраа нээж байна. Нөгөөтэйгүүр манай улсын урд хөрштэй хийж буй олон төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд ICBC банк худалдааны санхүүжилтийн чиглэлээр ажиллах боломжтой болов уу.

-Яг хэдий хэмжээний худалдааны санхүүжилт хийх бол гэдэг төсөөлөл, тооцоо бий юу?

-Яг одоо хэлэхэд хэцүү. Манай экспортын түүхий эдүүдийн үнэ ямар байх вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Хоёрдугаарт, манай төслүүд хэр хурдан урагшлах вэ. Гуравдугаарт, манай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд хэр хурдацтай явах вэ гэдгээс хамаарна. Тухайн банк энэ бүхнийг үнэлж цэгнээд, хэзээнээс төлөөлөгчийн газраа нээгээд, үйл ажиллагаа явуулахаа шийдэх байх.

-Цаг хугацааны хувьд гадны банкны Монголд үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал УИХ дээр яригдаж байгаа энэ үед Хятадын ICBC орж ирж байна. Тэгэхээр та УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуультай танилцсан байх. Тэр хуулийн талаар ямар бодолтой байна вэ? 
-Сая өргөн баригдсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар гадаадын банкны үйл ажиллагааг зохицуулна гэж эрх баригчид мэдэгдэж байгаа. Гэхдээ энд ойлголтын хувьд тодруулах нэг зүйл байна. Гадны банкууд хөрөнгө оруулалтын банк болон арилжааны банк гэдгийг олон улсын сонгодог утгаар нь ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хуулийг зөвхөн Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээр ажиллах Хөрөнгө оруулалтын банкинд үйлчилнэ гэж ойлгох тал байна. Манайд орж ирэх магадлалтай гадны банкууд нь арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэхийг зорьж байгаа. Энэ утгаараа Монгол Улсын Банкны хуулийн дагуу ажиллана гэж төсөөлж байгаа юм. Харин манай бодлого боловсруулагчид Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар гадаадын арилжааны банкны үйл ажиллагааг зохицуулна гэж байна. Тэгэхээр хууль эрх зүй, нэр томъёоны хувьд тодорхой нэг ойлголттой болох хэрэгтэй байна.

 

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан