Н.Баяртсайхан: Монгол Улс Активын удирдлагын компанитай болно
2017/01/13
Share |

Өнгөрсөн онд банк, санхүүгийн салбарт гарсан голлох үйл явдлуудын талаар ярилцлагаа эхэлье. 

2016 он бол эдийн засгийн гадаад, дотоод орчин муудсан, гадаад хөрөнгө оруулагчдын итгэл буурсан, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдсан хүндхэн жил болж өнгөрлөө. Би энэхүү амаргүй үед Төв банкны Ерөнхийлөгчийн хариуцлагатай албыг авч тулгарсан нөхцөл байдлыг сайтар дүгнэж, хариу арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлэхээс ажлаа эхэлсэн.

Намайг ажлаа авахад гадаад валютын ханш огцом нэмэгдэх, улмаар иргэдийн амьжиргааны түвшин буурах, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал алдагдах зэрэг эрсдэл үүссэн байсан. Иймд мөнгөний бодлогын хүүг 4.5 хувиар нэмэгдүүлж, үндсэний мөнгөн тэмдэгтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, банкны салбарын эрсдэлийг бууруулах, гадаад валютын ханшийн огцом өсөлтийг хязгаарлах арга хэмжээг авлаа.

Монгол Улсын хувьд дотоод болон гадаад өрийн дарамт харьцангуй өндөр байна. Иймд Сангийн яамтай хамтран Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудад хандаж, өрийн оновчтой бүтцийг хангах замаар өрийн дарамтыг бууруулах чиглэлээр хэлэлцээр эхлүүллээ. Хэлэлцээрүүд амаргүй байсан боловч, эхний үр дүнгээ өгч эхлээд байна.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс эрх зүйн шинэчлэлийг хийх цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Векселийн тухай хууль, Банкны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж байна. Үүний зэрэгцээ Төлбөрийн системийн тухай хууль, Активын удирдлагын тогтолцооны тухай хууль зэргийг шинэчлэн боловсрууллаа. Монголбанкнаас гаргасан дүрэм, журам, зааварыг шинэчлэх ажил давхар хийгдэж байна. Үүнд банкны хөрөнгийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэх, зээлийн эрсдэлийг бууруулах үүднээс активын ангиллын журмыг шинэчлэн баталлаа.

Банкуудаас олгосон зээлийн чанар ямар байгаа вэ?

 Монгол улсын экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ огцом буурсан, гадаад эрэлт хумигдсан зэрэг нь манай улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүллээ. Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр банкны зээлийн чанар муудаж байна.

Банкны системийн чанаргүй зээл өнгөрсөн 11-р сарын статистикаар 9.2 хувьд хүрсэн байна. Энэ нь цаашлаад банкны ашигт ажиллагааг бууруулж, төлбөрийн болон бусад зохистой харьцааны үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна.

Үүнээс болж арилжааны банкуудын зээлжих зэрэглэл буурсан уу?

Зэрэглэл тогтоогч олон улсын байгууллагуудаас эдийн засгийн өсөлт саарсан, 2016 онд төсвийн алдагдал эрс нэмэгдсэн, гадаад өрийн дарамт зэрэг үндэслэлээр Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан.

Үүнийг дагаж дотоодын 7 банкны зээлжих зэрэглэлийг ч бууруулсан. Энэ нь үүсээд байгаа эрсдэлийг бууруулах талаар бодитой алхамууд хийхгүй бол ирээдүйд Монголын Засгийн газар болон арилжааны банкууд гадаад зах зээлээс эх үүсвэр татах боломжийг хязгаарлах юм. Иймд энэхүү эрсдэлийг үүсгэхгүй байх үүднээс Сангийн яам болон бусад бүх холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед арилжааны банкуудад томоохон сорилт тулгарч байгаа байх. Та банкны салбарын гол эрсдэлүүдийн талаар тодруулж хэлээч?

Эдийн засгийн өсөлт саарсан нь банкуудын зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг өмнө дурьдсан. Үүний зэрэгцээ гадаад валютын ханшийн хэлбэлзэл банкуудад нэмэлт дарамт, эрсдэлийг бий болгоод байна.

Эрсдэлээс сэргийлэх, бууруулах чиглэлд ямар ажил хийж байгаа вэ?

Банкны хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлэн бодитой тогтоох үүднээс активын ангиллын журмыг Сангийн яамтай хамтран шинэчлэн баталлаа. Энэ журам батлагдснаар зээлийн эрсдэлийг илүү бодитойгоор түргэн шуурхай тооцох бололцоо бүрдэж байна.

Зээлийн эрсдэлийн тооцоо ийнхүү боловсронгуй болсон тул банкууд дээр хуримтлагдаад байгаа чанаргүй активын хэмжээг бодитойгоор тогтоосноор, шийдвэрлэх боломж бүрдэх юм. Иймд бид активын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх асуудлыг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгаж, энэ чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.

Чанаргүй активыг түргэн шуурхай шийдвэрлэснээр банкны эрсдэл даах болон зээлжих чадвар эрс дээшилж, эдийн засагт тулгараад байгаа хүндрэлийг богино хугацаанд даван туулахад чухал алхам болно.

Активын удирдлагын талаар олон улсын туршлага ямар байдаг вэ?

Активын удирдлагын компани байгуулах асуудал бол шинэ асуудал биш юм. Учир нь 30 гаруй жилийн түүх болон олон улсын туршлага бий. АНУ, Швед, БНСУ, Индонези, Филиппин, Мексик, Малайз, Турк, Ирланд, Нигери, Испани зэрэг олон улс орон активын удирдлагын тогтолцоог бий болгож, банк санхүүгийн салбарт нь тулгарсан хүндрэлийг даван туулах арга хэмжээг авч байсан. Эдгээр улс орны туршлагыг судалж, алдаа оноон дээрээс нь суралцах боломж бидэнд байна. Активын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр чанаргүй зээлийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, банк санхүүгийн байгууллагын эрсдэл даах болон зээлжих чадварыг нэмэгдүүлэх, улмаар хямралаас хурдан гарч эдийн засгийн өсөлтийг дэмжих бодит боломж бололцоо бүрдэж байсан байна.

Монгол улсад активын удирдлагын тогтолцоог бий болгоход ямар асуудал дээр анхаарах вэ?

Олон улсын шилдэг туршлагаас харахад активын удирдлагыг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн оролцоо зайлшгүй шаардагдах нь тодорхой байна. Тухайлбал, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлаар. Монгол Улсын хувьд ч гэсэн төрийн эрх бүхий байгууллагууд эдгээр асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.

Нэг зүйлийг онцлон хэлэхэд, төсөв санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд активын удирдлагын тогтолцоог төр дангаараа санхүүжүүлэх бололцоо хязгаарлагдмал. Иймд бид олон улсын санхүүгийн байгууллагуудад энэ чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан болно. Эхний шатны яриа хэлэлцээр хийгдэж байна, тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж байна.

Үүнээс гадна активын удирдлагыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан болон дараалсан хяналтыг үр ашигтайгаар зохион байгуулах, эрх бүхий байгууллагын удирдлагыг хараат бусаар томилох, дотоод аудит болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгох, активыг олон улсын стандартын дагуу үнэлэх, зээлийг багцлан үнэт цаасжуулах, хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах гээд олон тооны асуудал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.

Банкуудын эрүүл мэнд, нөхцөл байдал ямар байгаа бол?

Банкуудын эрсдэл даах чадварыг өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, актив хөрөнгийн чанар зэрэг олон үзүүлэлтээр хэмждэг. Монголбанкнаас өөрийн хөрөнгийн хүрэлцээний доод хэмжээг томоохон буюу системд нөлөө бүхий банкуудын хувьд 14 хувь, бусад банкуудын хувьд 12 хувиар тус тус тогтоон мөрдүүлж байна. 2016 оны эцсийн байдлаар банкны системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 17.2 хувь байгаа нь банкуудын эрсдэл даах чадвар боломжийн түвшинд байгааг харуулж байна.

Харин төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт нь богино хугацаанд гарч болзошгүй мөнгөн урсгалыг түргэн шуурхай гүйцэтгэх банкны чадварыг тодорхойлдог. Банкуудын хувьд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн дор хаяж 25 хувийг хөрвөх чадвартай  найдвартай хөрөнгөд байршуулах шаардлагыг Монголбанкны зүгээс мөрдүүлэн ажилладаг. Өнөөдрийн байдлаар банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 42 хувьтай байна. Энэ нь тогтоосон доод хэмжээнээс харьцангуй өндөр буюу банкууд хөрвөх чадвар сайтай байна.

Цаашид банк, санхүүгийн салбарын хүрээнд Монголбанкнаас хийх ажил юу вэ?

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа өнөөгийн нөхцөлд Засгийн газар, Монголбанк хамтран хүндрэлээс гарах хувилбарыг сонгон хэрэгжүүлж эхлээд байна. УИХ-аас “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталж, цаашид хийх ажлын хүрээг тодорхой болгосон.

Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, иргэд аж ахуйн нэгж, компаниудын харилцах, хадгаламжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Арилжааны банкинд тавих хяналт шалгалтыг улам боловсронгуй болгох, банкинд үүсч болзошгүй эрсдэлийг цаг алдалгүй илрүүлж, шийдвэрлэх, банкуудын засаглалын орчин болон эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк хяналт шалгалтын чиг үүргээ шинэ бүтэц зохион байгуулалтаар хэрэгжүүлэхээр болсон.

Мөн банкууд дахь активын чанарыг алдагдуулахгүй байх, чанаргүй зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэлээр олон талын шийдлийг судалж байгаа. Тухайлбал, Активын удирдлагын компани байгуулах ажил юм. Энэ нь банкны тэнцэл дээр байгаа чанаргүй зээлийг тодорхой шалгуураар багцлан хямдруулан худалдаж авах замаар тэнцэл дээр байгаа хөрвөх чадвар багатай, чанаргүй активыг хөрвөх чадвар сайтай хөрөнгөөр сольж, дахин зээл олгох боломжийг банкуудад олгох болно. Ийм компани нь бусад орнуудын хувьд шинэ зүйл биш бөгөөд олон улсад активын удирдлагын чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй туршлага бий. Манай Улсын санхүүгийн салбарын дэд бүтцийн хүрээнд ч Активын удирдлагын компани нь зайлшгүй байх ёстой гэж үздэг. Иймээс Монголбанк энэ ажлын хүрээнд хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд цаашид Активын удирдлагын компанийг үүсгэн байгуулах, түүний бүтэц зохион байгуулалт, засаглалыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн ажиллах болно.

Түүнчлэн, санхүүгийн салбарын тогтворжуулах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа. Хөтөлбөр нь санхүүгийн нийт салбарыг хамарсан, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан байх зорилт дэвшүүлэн Олон улсын валютын сантай хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

Гадаадын банкны талаар Монголбанкнаас ямар байр суурь баримталж байгаа вэ?

Гадаадын банк дотоодын зах зээл дээр орж ирэх нь 2 талтай асуудал юм. Нэг талаас, гадаадын нэр хүнд бүхий томоохон банк орж ирсэн нөхцөлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ технологи, удирдлагын шинэ арга барил  нэвтрэх давуу талтай. Мөн түүнчлэн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр зарим бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг зардал буурах, засаглал бэхжих зэрэг эерэг үр дагаврууд гарах боломжтой. Харин нөгөө талаас дотоодын банк, санхүүгийн байгууллагын зүгээс энэ өрсөлдөөнд бэлтгэл муутай орох нөхцөлд зах зээл дэх байр сууриа алдах, улмаар санхүү төлбөрийн чадварын хүндрэлд орох зэрэг эрсдэлтэй. Иймд Монголбанкны хувьд гарч болзошгүй эерэг болон сөрөг үр дагаврыг сайтар дэнсэлж, Монгол улсад ашигтай хувилбараар шийдэх зарчим баримтлан ажиллаж байна.

Гадаадын банкны талаар Монголбанкнаас ямар шаардлага тавьдаг вэ?

Гадаадын банк Монголын санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан нөхцөлд Монголбанк эхний ээлжид төлөөлөгчийн газар байгуулахыг санал болгодог. Төлөөлөгчийн газар нь зөвхөн эрхзүйн төлөөл явуулах, мэдээлэл түгээх, судалгаа хийх гэх мэт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээл олгох, харилцах хадгаламж татах гэх мэт банкны үйл ажиллагаа явуулах эрхгүй. Энэ асуудлыг журмаар зохицуулсан байгаа. Төлөөлөгчийн газар байгуулах замаар асуудлыг зохицуулах нь хэд хэдэн давуу талтай. Монголын хувьд гадаадын банкийг сайн таних бололцоо олдож байгаа тул цаашид банкны үйл ажиллагааны зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдэхэд дөхөмтэй байдаг. Гадаадын банкны хувьд ч гэсэн давуу талтай, учир нь ажиллах гэж байгаа зах зээлээ сайн мэдрэх бололцоо олдож байгаа юм.

Төлөөлөгчийн газар байгуулах хүсэлт гаргасан гадаадын банк байгаа юу?

Одоогийн байдлаар БНХАУ-ын ICBC банк төлөөлөгчийн газар байгуулах хүсэлт гаргасан. Бид энэ асуудлаар төрийн эрх бүхий бүх байгууллагатай зөвшилцсөн. Нааштай хариу авсан. Иймд Монгол улсад үзүүлэх эерэг нөлөө, мөн түүнчлэн хоёр улсын хоорондын харилцаа зэргийг харгалзан үзэж, энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн болно.

Ярилцсанд баярлалаа!

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан