12 давхараас унаж нас барсан залуугийн хэрэг “The Colors” хамтлагтай ямар ч хамааралгүй
2017/02/07
Share |

Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр “The Colors” амьд хөгжмийн хамтлагийн гишүүн, Баянзүрх дүүрэгт байрлах “Рояль Кэстл” орон сууцны хорооллын 12 давхраас унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн өдөр хэргийн газар талийгаачаас гадна 11 хүн байсан гэх ба хэрэг гарсан газраас хар тамхи татахад ашигладаг зарим төрлийн хэрэглүүр гарч ирснээр тэднийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Харин хар тамхины хэрэгт сэжиглэгдээд буй хөгжмийн хамтлагийнхны ар гэрийнхний зүгээс хүүхдүүдээ хар тамхи хэрэглээгүй, ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг хэлж байна.

Бид “The Colors” хамтлагийн гишүүн Б-ийн /Хамтлагийн гишүүний нэрийг өөрчлөв/ асран халамжлагчтай цөөн хором ярилцлаа.

-“The Colors” хамтлагийн гишүүдийг хар тамхи хэрэглэн мансуурч, улмаар нэг нь амь насаа алдсан гэх мэдээлэл цацагдаад байна?

-Нэг сарын 28-ны өдөр хамтлагийн долоон жилийн ойн баяр тохиосон. Тоглолтод хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаагүй гэдгийг тэр үдэшлэгт очсон хүүхдүүд мэдэж байгаа байх. Гоцлол дуучин нь гадаадад явж байсан. Түүний дараа хүүхдүүд айлд очицгоосон байсан. Хамтдаа тоглож байгаад амарцгаасан, тийм золгүй явдал тохиолдсон гэж бидэнд ярьсан.

-Хар тамхи хэрэглэсэн гэж мэдээлж байна?

-Бид эцэг эхийн хувьд хүүхдүүдээс тэр өдөр юу болов, яагаад ийм зүйл болчихов оо гэж асуусан. Тэдний ярианаас үзэхэд хэрэг гарах үед унтаж байсан болж таарсан. Хэн нь ч нэгнээ цонхоор унасныг мэдээгүй. Цагдаа нар ирэхэд л мэдсэн гэж хэлсэн. Хар тамхи хэрэглэсэн тухайд хэвлэл мэдээллээр маш буруу мэдээлэл цацаж байна. “The Colors” хамтлагийнхан бүгдээрээ байж байгаад хар тамхи хэрэглээд мансуурсан нэг нь цонхоор унасан гэх мэт ташаа мэдээлж байгаад харамсалтай байна. Тухайн өдөр нас барсан хүүхдийн сэтгэл санаа таагүй байгаа талаар хэд хэдэн найздаа хэлж байсан гэсэн. Хүүхдүүд сэтгэлээр унасан найзтайгаа хамт байх гэж тэр айлд очсон. Тэрнээс энэ үйл явдал нь “The Colors” хамтлагтай ямар ч хамааралгүй.

-Талийгаачийг та таних уу? Хар тамхины хамааралтай эмчилгээнд явдаг байсан гэсэн мэдээлэл бий?

-Миний хүүтэй нэг сонирхолтой, тэр хамтлагийн гишүүн, түүнээс илүүтэй бол мэдэхгүй. Тухайн өдөр хамгийн гол нь “The Colors” хамтлагийнхан бүгдээрээ тэнд байгаагүйг хэлэх нь зүйтэй. Хамтлагаас ердөө хоёр, гурван гишүүн л тэнд байсан. Өөр өөр хүмүүс байсан. Талийгаач миний хүүд ч мөн адил сэтгэл зүйн байдал муу байгаа талаараа хэлсэн байсан.

-Таны хүүхдийг шалгаж байгаа юу?

-Цагдаа нар тэнд байсан бүх хүнийг дуудаж байцааж байгаа. Зарим тохиолдолд цагдаагийнхан хийгээгүй хэрэг хүлээлгэх гэсэн хандлага байх шиг санагдаж байгаа. Хар тамхи хэрэглэсэн гэдгийг цагдаа нар батлаагүй байхад хэвлэл мэдээллээр “The Colors” хамтлагийнхан бүгдээрээ хамт тийм зүйл хийсэн гэх нь маш буруу зүйл.

Уг хэрэгт зөвхөн “The Colors” хамтлагийн гишүүд бус нэр бүхий зарим улс төрчдийн хүүхдүүд холбогдсон мэдээлэл бий. Хэрэг гарсан орон сууц нь УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүүгийн гэр байсан. Түүнчлэн хэргийн газарт байсан 11 хүний дотор нэг эмэгтэй байсан нь мөн нэр бүхий улс төрчийн охин гэх мэдээлэл байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, 12 давхраас унаж нас барсан хэрэг нь золгүй явдал байсан нь орон сууцны хяналтын камераар батлагдсан учир хар тамхины хэргээс салгаж шалгахаар болжээ.

Хэргийн газар байсан 11 иргэнийг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгаж буй юм. Улмаар дээрх иргэдээс авсан цус, шээсний шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.

Энэ хэрэгт нөлөө бүхий улстөрчдийн хүүхдүүд холбогдоод байгаа учир эцэг эхчүүд болон хэрэгт холбогдсон иргэд бусдад ямар нэг мэдээлэл өгөхгүй байхаар тохиролцсон бололтой.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(5.188.211.170)
Wowza, problem solved like it never hadpenep.
2017-03-22 18:08:11
(5.188.211.170)
If my problem was a Death Star, this article is a photon topoder.
2017-04-13 23:31:26
(5.188.211.170)
If my problem was a Death Star, this article is a photon topoder.
2017-04-13 23:32:07
(5.188.211.170)
Sursiiprng to think of something like that http://rgdpqok.com [url=http://emxblheoohw.com]em xblheoohw[/url] [link=http://abpojjrex.com]abp ojjrex[/link]
2017-04-14 20:57:52
(5.188.211.170)
Son of a gun, this is so hefplul!
2017-04-15 15:45:40
(5.188.211.170)
Son of a gun, this is so hefplul!
2017-04-15 15:46:33
(5.188.211.170)
This is just the pecefrt answer for all of us http://neytgekkdra.com [url=http://pzpoeysz.com]pzpoe ysz[/url] [link=http://foxmvrgso.com]fox mvrgso[/link]
2017-04-16 12:22:34
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан