Энэ онд онцгой засалтай жилүүд
2017/03/01
Share |

Гарч буй жил бүр жил орох, мэнгэ голлох, мөчлөг тохиох гэж байдаг. Энэ үед хүний ажил амьдрал, зан мөр муруйх, осол зовлон үзэх зэрэг гэнэтийн муу юм тохиож болзошгүй тул хайхрахгүй өнгөрч болохгүй хэмээн эртнээс засал, ном хийлгэсээр ирсэн уламжлалтай. Тэгвэл гарч буй “Гал Тахиа” жил туулай жилтэй “их харш” учир туулай жилтнүүд онцгой засал хийлгэнэ. Мөн шишил буюу “бага харш”-д морь, хулгана жил таарч буй учраас энэ жилд төрсөн хүмүүс тусгай засал хийлгэх учиртайг “Цаг тооны бичиг”-т онцолжээ.

ЖИЛ ОРОГСДЫН ЗАСАЛ 

13, 73-ны жил нь “Хүү” махбодтой жил бөгөөд бие, эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.
 
25, 85-ны жил нь төрсний “Нөхөр” махбодтой жил ба жаргал зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул Догсун, Доржномжом, Цэнд, Доржнамжомын жавтуй сайн.
 
37, 97-ны жил нь төрсний жилийн “Дайсан” махбодтой жил ба гарлага гарах тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусад балин өргө.
 
49-ний жил нь “Эх” жил ба хийморь доройтох гэмтэй. Нити, Жинсрэг зохимжтой.

61-ний жил нь өөрийн төрсөн жилтэй адил махбодтой жил бөгөөд шулмын хөнөөл гарах тул Ширнэн уншуул. Сац талбиул. Цэдэв насан бүтээл үйлдвээс сайн.
 
Жил орсон хүмүүс оршуулга, xyрим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засч сэрэмжил. Эм хүний жил “үдэж дагадаг” тул жил орсны дараа ч засал хийлгэ. “Жилээ угтаж” ордог дөрвөн жил бол БАР, МОГОЙ, БИЧ, ГАХАЙ. Харин “жилжж барьж ордог” дөрвөн жил бол ХУЛГАНА, ТУУЛАЙ, МОРЬ, ТАХИА. Тэгвэл “жилээ дагаж” ордог дөрвөн жил нь ҮХЭР, ЛУУ, ХОНЬ, НОХОЙ болно.
 
Туулай жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй үйлүүдтэй учирч магад. Догсом, Базарсад, Жалцанзэмобүнжан уншуул, замд гарахдаа Далх тахиул. Морь, хулгана жилтнүүд “шишил” /бага харш/ буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, амин золиг гаргуул. Үхэр, Могой жилтнүүд “ивээл жилийн” буюу “тунсум” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул. Морь жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй. Маналын чого  уншуулж, сахиусаа тахь.

СУУДЛЫН ЗАСАЛ 

Хулгана, Бар, Луу, Морь, Бич, Нохой жилтнүүд өнцгийн засал хийлгэ.

НАШИДҮРСҮМИЙН ЗАСАЛ

Могой, Морь жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай.

ЕСӨН НҮДНИЙ ЗАСАЛ

Насны буюу жилийн есөн нүд нь 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 насанд тохиох ба 9, 81-ний нүд нь аминд хорлолтой тул Цэдүв хуруулж Чивэл хийлгэ.
 
18, 36, 54-ний есөн нүд нь эд хөрөнгө, мал адгууст хорлолтой тул сан олонтаа тавиулж, балин тахил өргөж хишиг даллага авахуул.

27, 72-ны есөн нүд нь ад зэтгэрийн хөнөөлтэй тул сахиусныхаа Ганшиг уншуул.

45, 63-ны есөн нүд нь зовлон гаслан авчирах тул Цагаан шүхэрт нас тоолон уншуулж Сундуй айлтга. Ер нь есөн нүд эзэлснээр, эм аливаа хүмүүн “есөн нүдний засал” хийлгэж насны тоогоор Сац тавиулж, Жавтүй хүрт.
 
Эдгээр жилд 9 нүд лүгээ давхарлаваас ширүүн тул насны бүтээл, Чивүл тэргүүтнийг үйлдүүл.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан