УИХ-ын дарга М.Энхболд Наурызыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
2017/03/22
Share |

УИХ-ын дарга М.Энхболд Наурызыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээнд:-Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсын нийт казах иргэд ээ,

 Хаврын баяр буюу Нарны баяр, Наурызыг тохиолдуулан халуун элгэн нутгийнхаа  дөрвөн зүг, найман зовхист аж төрж, амьдран суугаа Та бүхэндээ энэ сайхан баярын өдрийн мэндчилгээг гүн хүндэтгэлтэйгээр өргөн дэвшүүлье.

 Баярын мэндчилгээгээ казах түмний төлөөлөл болсон эрхэм хүмүүстэй хамтран дэвшүүлж байгаадаа би баяртай байна.

 Наурызын баяр өнө эртний түүхтэй. Хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаас өмнө  наурызыг тэмдэглэж байсан гэсэн эх сурвалж байдаг юм билээ. Тэгэхээр Наурыз бол зөвхөн бидний биш, хүн төрөлхтний баяр юм.

 Наурызыг 2009 онд ЮНЕСКО хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 онд болсон Ерөнхий Ассамблейн 64-р чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг тунхагласан билээ.

 Дэлхийн 40 гаруй  улс оронд амьдарч, аж төрж буй казахуудын дотроос хэл, соёл, ёс заншлаа цэвэр ариунаар нь хадгалж үлдсэн нь Монголын казахууд гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Энэ бол Таны, Таны гэр бүлийн, Таны өвөг дээдсийн, Монголын төр, засгийн дэлхийн соёлын өвд оруулсан үнэт хувь нэмэр мөн гэж бодож байна. Монголын төр казах иргэдийнхээ үндэсний соёл, зан заншил, шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, онцлог өвөрмөц байдлыг хойч үеийнхэнд нь уламжлуулан үлдээхийн төлөө цаг ямагт анхаарлаа хандуулсаар байдаг билээ.  

 УИХ-ын даргын хувиар миний бие саяхан Баян-Өлгий аймагт очиж, Та бүхнийхээ санал бодлыг сонссон. Ажилгүйдлийг багасгах, дэд бүтэц, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бид онцгойлон анхаарах болно.

 Перс хэлнээс үгчлэн орчуулбал наурыз гэдэг үг “Шинэ өдөр” гэсэн утгатай байдаг. Тиймээс шинэ өдөр болгон Та бүхнийг шинэ амжилт, шинэ баяр, шинэ тэмүүллээр угтан тосож байх болтугай.

Наурызыг хэрхэн тэмдэглэхээс ирэх өдрүүдийн өнгө тодорхойлогдоно гэж казах түмэн хэлэлцдэг. Тиймээс хайр энэрлийг түгээн, үржил шимийг тэтгэж, найрамдал нөхөрлөлийг бататгагч, эрхэм баяраа сайхан тэмдэглээрэй.

 Та бүхэндээ буян заяа тань тэгш, аз хийморь, цог золбоо дүүрэн, эрүүл энх, жаргал баяраар бялхам байхын ерөөл өргөн дэвшүүлье.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА М.ЭНХБОЛД

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан