УИХ-ын даргын Япон дахь албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна
2017/03/30
Share |

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос Улсын Их Хурлын даргын албан ёсны айлчлалын явц, үр дүн, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн талаар тодруулав.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ талаар хэлэхдээ:

-Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлал маш амжилттай үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Японы парламентын хоёр танхимын дарга, найрамдлын бүлгүүдийн дарга нар, Засгийн газрын зарим гишүүд, хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон нь ихээхэн ач холбогдолтой боллоо.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа хүрээнд Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзсан. Мөн Японы Гадаад хэргийн сайд УИХ-ын даргад бараалхсан. Эдгээр уулзалтаар Японы Засгийн газар нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар ОУВС-тай хөтөлбөр тохирч, улс орныхоо хөгжлийн дунд болон урт хугацааны найдвартай төсөв мөнгө, санхүү эдийн засгийн суурь дэвсгэрийг тавьж байгаад баяртай байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газар өмнө нь дэлхийн ямар ч улс оронд үзүүлж байгаагүй их хэмжээний дэмжлэг туслалцааг үзүүлнэ. Өмнө нь Монгол Улсад төсвийн алдагдлыг нөхөхөд зориулж хөнгөлөлттэй зээл олгож байсан бол энэ удаад өмнөх зээлийн хэмжээгээ хэд дахин нэмсэн ихээхэн хэмжээний зээл олгох гэж байна. Хоёрдугаарт, энэ нь 30-аас дээш жилийн урт хугацаатай, хүүгийн хувьд нэн хөнгөлөлттэй буюу нэг хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэснээ мэдэгдсэн.

Монгол Улс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна Ази Номхон далай, Зүүн Ази,  Зүүн хойд Азийн бүс нутагт, дэлхийн улс орнуудтай, тухайлбал Япон Улстай хамтарч ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Энэ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье гэдэг хүсэлт тавьж байна.

Монголын талаас хоёр асуудалд онцгой анхаарал хандуулахыг Японы талаас хүсч байгаа. Нэгдүгээрт, Монголын нүүрсийг Японы технологиор боловсруулж, цэвэр нүүрс гаргах, тухайлбал нийлэг хий, бензин шатахууныг орлох бүтээгдэхүүн гаргах том төсөл хэрэгжүүлье. Үүнд Азийн хөгжлийн банкны болон Японы эрдэм шинжилгээний байгууллагын судалгааг ашиглаж, энэ ажилд дараагийн таван жилд онцгой анхаарал хандуулья гэдэг санал тавьсан. Японы Ерөнхий сайд энэ саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэ нь зөвхөн Монгол Улстай хамаатай биш дэлхий ертөнцөд бүхэлд нь тулгараад байгаль, цаг уурын асар их өөрчлөлттэй тэмцэхэд тус дөхөм болно. Тиймээс үүнд хамтарч ажиллая гэж тохирлоо.

Нөгөө талаар  Монгол Улсад дэлхийд хаана ч байхгүй говийн бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний буюу нар, салхины нөөц байна. Жишээлбэл, Ази, Номхон далайн улс орнуудын нийт эрчим хүчний ихээхэн хэмжээний хэрэглээг хангах нөөц байгаа учраас үүнийг хамтарч судалж, ажил хэрэг болгоё гэдэгт санал нийлж тохирлоо. Манай талаас тавьж байгаа хоёр том санал энэ.

Мэдээж Монголын залуучуудыг Японд дадлагажигч ажилтнаар явуулж, мэргэжлийн нарийн ур чадвар эзэмшүүлэх асуудлыг ярилцсан. Монгол залуусын эзэмшсэн ур чадварыг техник, технологитой нь хамт Монголдоо нутагшуулах асуудалд хоёр талаасаа ойрын хугацаанд гэрээ байгуулан гарын үсэг зурж, энэ хавартаа багтаан тоогоо тохирч эхлүүлэх талаар Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки Улсын Их Хурлын даргад бараалхах үеэр тохирсон байгаа.

Бас нэг чухал ач холбогдолтой үйл явдал нь энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны Гадаад харилцааны сайд нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан явдал юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд юуны өмнө Монгол, Япон хоёр улс дараагийн таван жилийн хугацаанд улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах салбар, хөрөнгө оруулалт, эдийн засаг, худалдаа, боловсрол, хүмүүнлэг гээд үндсэндээ бүх салбарыг хамарсан хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Тэр дундаа харилцан ашигтай эдийн засгийн худалдааны харилцаанд гол анхаарлаа хандуулна. Хөдөө аж ахуй, Монголын байгалийн баялаг, тухайлбал, нүүрсний асар их нөөцийг Японы шинэ, цэвэр технологиор боловсруулж олон улсын зах зээлд гаргах асуудлыг чухалчилж тавьсан.

Түүнчлэн Монголын залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэх асуудалд гол анхаарлаа хандуулах, мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үндэслэж, Монголоос малын болон хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх гэсэн хэд хэдэн асуудалд гол анхаарлаа төвлөрүүлсэн ийм хөтөлбөр болсон гэлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл орж ирэх шугам нээгдэж байна

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхах үеэрээ Япон Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдсэн. Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсан байна. Энэ уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаад талархал илэрхийлжээ. Хөтөлбөр хэрэгжсэн нөхцөлд Японы Улсаас нэн хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр ихээхэн хэмжээний ам.долларын зээл олгохоо илэрхийлсэн байна.

Тэгэхээр нэн хөнгөлөлттэй зээл гэж юуг хэлээд байна вэ гэдгийг тодруулж хэлье. Нэн хөнгөлөлттэй зээлийн талаар олон улсын тодорхой аргачлал байдаг. Олон улсын аргачлалаар аваад үзэхэд хөнгөлөлтийн хэмжээ нь 35 хувиас доош байгаа бол арилжааны зээл болдог. Харин хөнгөлөлтийн хэмжээ нь 35 хувиас дээш байгаа бол нэн хөнгөлөлттэй зээл гэсэн нөхцөлд ордог. Японы Ерөнхий сайдын амлаж байгаа энэ зээлийг аваад үзвэл хөнгөлөлтийн хэмжээ нь 55 хувьд хүрсэн зээл юм байна гэж би хувьдаа баримжаа, тооцоо хийж үзсэн.

Тийм учраас эдийн засаг хүндрэлтэй, хямралтай байгаа ийм цаг үед энэ зээл манай улсад маш хэрэгтэй зээл гэж харж байна. Бидний авсан мэдээллээр энэхүү нэн хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэй, үүнээс эхний 7-8 жилд үндсэн зээлд хүү төлөхгүй ийм нөхцөлтэй зээл гэж ойлгож байна.

Ер нь Япон Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол Улсад хамгийн их өндөр дүнтэй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байдаг. Нийтдээ энэ хугацаанд гурван орчим тэрбум ам.долларын санхүүгийн зээл, тусламж олгосноос нэг тэрбум нь дээрх зээлтэй ижил нөхцөлтэй буюу нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээл эзэлж байгаа судалгаа бий.

Нөгөөтэйгүүр Олон улсын валютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нь хоёр талын ач холбогдолтой гэж би боддог. Нэгд, Олон улсын валютын сан манайд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр манайд санхүүгийн сахилга бат сайжрах нөхцөл бүрдэнэ гэж эдийн засагчид үздэг. Хоёрт, ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлээд эхлэхээр Монгол Улс нэгдсэн санхүүгийн бодлоготой явах, санхүүгийн сахилга сайжрах, үүнийг дагасан урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээлүүд нэмэгдэх гэсэн давуу талууд бий болно. Үүний нэг тод жишээ нь Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо гэж мэдэгдсэнээс хойш Японы Засгийн газар нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр урт хугацаатай, хүү багатай, хөрөнгө оруулалтын зээл олгохоо амласан явдал юм. Ингэснээр урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл орж ирэх шугам нээгдэж байна гэлээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(66.181.187.81)
30jiliin hugatsaatai ene zeeliig 8/huviin zeeltei irgediinhee achaag hongolj 3 huvi bolgoj iluu olon irgediig bairand oruulj utaag bagasgah neg shiidelj bolj bolohiig olj harmaar ymaa 3huvi bolgoj ajil bolgoj chadval ard irged huramtlaltai bolj iluu ihiig hiih baihdaa gishuudee amjilt husei
2017-03-31 22:50:05
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан