Яаж сөрөг бодлоо эерэг болгох вэ?
2017/04/04
Share |

Та өдрийн турш өөрийнхөө бодол дээр анхаарлаа нэг төвлөрүүлээд үзээрэй. Та нэг бол сөрөг нэг бол эерэг бодол бодож байгаа. Тэгээд эдгээр бодол танд ямар мэдрэмж өгч байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүл. Хэрвээ бодсон бодлууд таныг тааламжгүй болгож байвал тэр бодлоосоо салах хэрэгтэй. Сөрөг зүйл бодож эхлэхээсээ өмнө эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаарай. 

1. Та хэнд юунд гомдоллож байна вэ?

2. Та хэнд юунд уурлаж байна вэ?

3. Танд хэн, юу таалагдахгүй байна вэ?

Хэрвээ та хэн нэгэнд ямар нэгэн юманд гомдоллоод, уурлаад мөн амьдрал хүссэнээр болохгүй байгаа дээр анхаарлаа төвлөрүүлээд, түүнийгээ явсан газраа яриад байх юм бол таны амьдрал хэзээ ч хүссэнээр тань болохгүй. Хүссэнээрээ болгохын тулд та оюун ухаан дахь бодлоо заавал өөрчлөх хэрэгтэй болно.

Санаж яв: Бодлоороо бид амьдралыг туулна. Бодлоороо бид амьдралаа бүтээнэ.

Бидний энэ бодож байгаа бодлууд юунаас үүсэлтэй вэ гэвэл бидний эцэг эх ямар бодол бодож байсан, амьдралыг яаж харж байснаас бид суралцсан байдаг. Харин эцэг эхийн энэ бодлууд хаанаас үүсэлтэй вэ гэвэл мөн ялгаагүй бидний өвөө эмээ ямар бодолтой байсан, амьдралыг ямар нүдээр харж байсан түүнээс нь өвлөсөн байдаг. Таны 100% хянаж чадах зүйл бол таны бодол. Үүнийг та хийж чадна. Би ч хийж чадна. Бид бүгд хийж чадна.” “Өөрийгөө зөвхөн аз жаргалтай, баяр баясгалантай байлгах мөн амжилтанд хүргэх бодлыг л бод!”

Бидний амьдарч буй хугацаа бол зөвхөн одоо цагт байдаг. Тиймээс бид зөвхөн одоогоо л хянаж, удирдаж чадна. Хэрвээ бид яг энэ мөчид эерэг сайхан бодлыг сонгож чадвал бидний ирээдүй аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн байх болно. Танд яг одоо ямар бодол, ямар мэдрэмж төрж байна вэ? Та энэ мэдрэмжээ илүү сайхан болгохыг хүсч байна уу? Тэгвэл яг одоо бодлоо өөрчил. Тааламжтай сайхан бодол бод!

Хэрвээ танд хэн нэгэнд уурласан, гомдоллосон, дургүйцсэн, атаархсан… бодол төрж байвал энергиээ ийм бодолд битгий үр. Яагаад гэвэл хэн ч юу ч таны бодлыг хянаж, удирдаж чадахгүй. Мөн та ч гэсэн бусдын бодлыг хянаж, удирдаж чадахгүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй бизээ.

Ямар бодол бодоход таны сэтгэл санаа сайхан болдог вэ? Хайрын тухай бодлууд уу? Баярлаж талархснаа илэрхийлэх бодлууд уу? Болж өнгөрсөн сайхан мөчөө бодоход уу? Эсвэл ирээдүйдээ гаргах амжилтын тухай бодоход уу? Яг ямар бодол бодоход таны сэтгэл санааг сайхан болгодог вэ?

Иймэрхүү сайхан бодлууд бодох нь өөрийгөө хайрлах нэгэн үйлдэл юм. Өөрийгөө хайрласнаар амьдралдаа олон сайхан гайхамшгийг бүтээнэ.

Яаж сөрөг бодлоо эерэг болгох вэ?

Тэгэхээр цас харнадаа аваад цаасаа голоор нь 2 хувааж нэг тал дээр нь бодож буй бүх сөрөг бодлоо жагсааж бич.

Жишээ нь: Миний амьдрал хогийн байна (надад ирсэн захидал дээр их олон хүн “амьдрал хогийн байна аа” гэж бичсэн байсан тул би үүнийг жишээн дээр оруулсан юм.), надад туслах хүн алга, би их залхуу хүн, би ерөөсөө турж чадахгүй юмаа гэх мэт.

Харин цаасны нөгөө талд энэ бүх сөрөг бодлоо амжилтын тарни болгон хувирган бич.

Тодруулбайл, амьдрал хогийн байна гэдэг нь амьдрал хогийн байгаад байгаа юм биш тухайн хүний бодол хогийн байна гэсэн үг. Тиймээс энэ бодлоо өөрчлөхийн тулд миний энэ бодол миний хуучин бодол. Би энэ бодлыг бодохоо больсон. Оронд нь эерэг бодлыг сонгож байна. “Миний амьдрал гайхамшигтай сайхнаар өөрчлөгдөж байна!” гэдэг бодлоор орлуулах.

Надад туслах хүн алга гэж бодож байгаа бол “Намайг дэмждэг, надад туслах хүмүүсээр би хүрээлэгдэж байна. Учир нь би үргэлж бусдыг дэмжиж, бусдад тусалдаг!” гэдэг бодлооор орлуулах.

Би ерөөсөө турж чадахгүй юмаа гэдэг бодлоо “Би хүссэн жиндээ очихын тулд, эрүүл чийрэг байхын тулд биеийн тамир, зөв хооллолтыг сонгож байна!” гэх жишээтэй. Яг энэ мэтчилэн бүх сөрөг бодлоо амжилтын тарни болгон бичиж түүнийгээ тууштай өдөр болгон өөрийн нэгэн хэвшил болтлоо урихыг санал болгoж байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан