Ирэх жилээс ЭЕШ-ын дүнг шалгалт дуусаад шууд мэдэх боломжтой болно
2017/04/05
Share |

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургадугаар сарын 14-18-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг явагдах юм. Үүнтэй холбогдуулан, цахим ертөнцөд “Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг хүлээж цаг алддаг үе өнгөрлөө. Шалгалтын хуудсаа бөглөөд, тэр даруйдаа засагч машинд уншуулж дүнгээ харах боломжтой боллоо гэх мэдээлэл цацагдсан.

Тиймээс бид энэ талаар албаны эх сурвалжаас тодрууллаа.

 -ЭЕШ өгсөн хүүхдүүд шалгалтаа өгч дуусаад, шалгалтынхаа хуудсыг уншуулаад шууд дүнгээ харах боломжтой болно гэсэн үнэн үү?

 -Шалгуулагч шалгалтаа өгч дуусмагц, шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө засагч машинд засч, дүнг шууд мэдээлнэ. Өөрөөр хэлбэл шалгуулагчид шалгалтын дүнгээ шалгалт өгсөн даруй мэддэг болно гэсэн үг. Тэгээд зогсохгүй эцэг эх, багш нар ч шалгалт авах, засах, дүнг мэдээлэх бүх процессыг интернетээр шууд хянах боломжтой болно.

 -Энэ шинэчлэл хэзээнээс эхлэх вэ. Энэ жил хэрэгжүүлэх боломжтой юу?

-ЭЕШ-ыг шууд засах энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхэд технологийн шийдэл, хөрөнгө мөнгөний асуудал хамгийн чухал. ЭЕШ авдаг 50 шалгалтын төвд засагч машин байршуулахаас эхлээд техник технологийн маш олон ажил хийгдэнэ. Энэ жилийн төсөвт хөрөнгө мөнгө суугаагүй учраас 100 хувь нэвтрүүлэх боломжгүй. Гэхдээ бид энэ жилдээ дотоод нөөц бололцоогоо ашиглан 21 аймаг 9 дүүргийн 50 шалгалтын төвөөс сонголт хийн цөөн тооны аймаг, дүүргийг сонгон шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэдэх “ШИЛЭН ТЕХНОЛОГИ”-ийг нэвтрүүлж, туршиж үзнэ. Харин ирэх жилээс ЭЕШ-ыг 100 хувь шилэн технологиор шийдэхээр төлөвлөсөн байгаа.

 -Одоо ЭЕШ-ын дүн хэдий хугацааны дараа гардаг юм бэ? 

-Орон даяар ЭЕШ-ыг нэгдсэн журмаар авч эхэлснээс хойш 12 дахь жилдээ болж байна. Улсын хэмжээнд нийт 50 төвлөрсөн цэгт ЭЕШ зохион байгуулдаг. Ерөнхийдөө дөрвөн шаттай үйл ажиллагаа л даа. Нэгдүгээрт, тодорхой хугацаа зааж бүртгэл явуулдаг. Хоёрдугаарт, шалгалт авах процесс явагдана. Гуравт, шалгалтын хуудсыг улс орны өнцөг булан бүрээс татан төвлөрүүлдэг. Эцэст нь шалгалтаас хойш 14 хоногийн дараа дүнг нийтэд мэдээлдэг байлаа. Хөдөө орон нутгаас ЭЕШ-ын материалыг нэг цэгт татан төвлөрүүлж нэгдсэн журмаар засдаг процесс нь ийм урт хугацаа зарцуулдаг юм.

 -Шалгалтын хариугаа шууд мэддэг болчихвол ЭЕШ-тай холбоотой гомдлууд багасах боломжтой юу. Жилийн жилд л “дүнг нь ахиулаад засчихсан”, “муу өгсөн хүүхэд дээшээ орж ирлээ” гэх мэт хэл ам гардаг шүү дээ?

 -Тэгэлгүй яахав. Хүүхэд нь шалгалтаа өгчихсөн. 14 хоногийн турш хэрхэн өгснийг нь мэдэх боломжгүй хүлээж суугаа эцэг эхчүүд, шалгуулагчид элдэв таамаг яриагаар л хачирлаж суудаг. Харин нүдэн дээр тэр дор нь хариу нь гараад ирэхээр энэ мэт яриа үүсэх ямар ч боломжгүй болох юм.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 14-ны 18.00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй учраас тогтсон цагтаа бүртгүүлэх ёстой гэж албаны хүмүүс мэдээлсэн.

Шалгуулагчид шалгалтад бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  • Цахим үнэмлэх
  • Цээж зураг
  • Интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон paycode буюу БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл
  • И-мэйл хаяг (Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ) 

Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч бүртгүүлэхдээ онлайн бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа БҮТ-д өгөх ёстой юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалтыг тусгайлан бэлтгэсэн тоног төхөөрөмжтэй өрөөнд авдаг аж.

ЭЕШ-ын бүртгэлийн хураамж шалгалт бүр 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “Шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болох юм байна. 

Нэг шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтад орох батламжаас гадна ЭЕШ-ын батламж бас өгөх юм. Өөрөөр хэлбэл, нэг шалгуулагчид хоёр батламж олгоно. Батламжийн хүчинтэй хугацаа 2.5 жил байна. Хоёр батламж хамтдаа байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болох аж.

Т.Гэрэл

 

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ:

www.zaluu.com

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан