Х.Баттулга: Монгол Улс мандан бадрахын төлөө бүхнээ зориулахаа андгайлъя
2017/05/06
Share |

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулга нийт гишүүддээ хандаж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Журмын нөхөд өө, эрхэм төлөөлөгчид өө

Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулгад оролцон, надад итгэл үзүүлсэн журмын нөхөддөө талархлаа илэрхийлье.

Ардчилсан Намын шинэчлэлийг амьдралд хэрэгжүүлж, гишүүдийн оролцоотой нам болон хувирах бүтээлч үйл явцыг эхлүүлж, удирдаж буй намын дарга С.Эрдэнэ болон намын удирдлагын багийн гишүүдэд мөн баярласан талархсанаа хэлье.

Ардчилсан нам өөрчлөгдөх, шинэчлэгдэх явц эргэлт буцалтгүй эрчээ авч өдрөөс өдөрт бодлогын нам, гишүүдээ сонсдог, гишүүдээ оролцуулдаг, олонхийн шийдэлтэй нам болж байгаа нь Монголын улс төрийн тавцанд Ардчилсан Намын торойн ялгарч буй гол ялгаа, давуу тал гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Цаашид ч шинэчлэл улам бүр эрчимжиж Ардчилсан Нам хүчирхэгжих болно.

Монголчууд, Монгол Улс түүхэн эргэлтийн цаг үе дээр ирээд байгаа хариуцлагатай мөчид Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох гэж байна. Эргэлтийн цаг үе гэдэгт би юуг хэлэх гэж байна гэхээр төрийн бүх шатны удирдлага, засаглал, нэг намын хараа хяналтанд бүхлээрээ орж, ард түмний эрх ашиг хөсөрдөж, эрх баригчид сонгуулиар санал авсан сайхан, сайхан амлалтуудаасаа бөөн бөөнөөр буцаж эхэллээ. УИХ дахь хэт олон суудалдаа эрдсэн МАН сонгогчдын санаа бодол, дуу хоолойг үл тоон хүч түрэх, дарангуйлах, тулгах замаар бодлогоо тулган шийдвэрээ гаргаж байна. Тэд хэдий олонхи ч гэлээ эв нэгдэлгүй, гаргасан шийдвэртээ туйлбаргүй цаг үргэлж эргэж буцаж байгаа нь эдийн засгийг туйлдуулж, царцанги байдалд оруулж байна. Үүнийг дагаад  иргэдийн амьжиргаа ч царцаж, хөшиж байна. Сонгуульд ялж, Засгийн эрх авсан цагаасаа хойш МАН-аас тууштайгаар нэг мөр шийдсэн нэг ч асуудал одоогоор алга. Хамгийн сүүлд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ хүртэл гурвантаа ухарч, няцаж байж эцэст нь Үндэстэн дамнасан корпорацийн ашиг сонирхолд бүрэн бууж өгсөн байдлаар шийдэхийг та бид харлаа, үзлээ, сонслоо.

МАН бол цөөнхийн эрх ашгийг эрхэмлэгч, олигархуудыг тэжээн тэтгэгч нам гэдгээ өнгөрсөн хугацаанд бүрэн харууллаа. Тэд ядарсан иргэддээ ачааны хүндийг үүрүүлж долоон төрлийн татвар нэмж дарамтлах хирнээ Чингис бондоос асар их хэмжээгээр нь зээл авчихаад эргэж төлөх талаар бодох ч үгүй суугаа гишүүддээ юу ч хэлж чадахгүй байна. Уг тэднээс эргэн төлөлтийн мөнгийг нь авчихад л татвар нэмснээс гурав дахин их орлого олох байлаа. Энэ мэтчилэн сонгуулийн амлалтаа мартаж, сонгогчдоо дарамтлах нь цаашид улам бүр хараа хяналтгүй даамжирч, засч залруулж болшгүй хэмжээнд хүрэх, дарангуйлал руу гулсан орох урьдач нөхцлүүд хэдийнээ бүрджээ. МАН-ын бодлого шийдвэр жирийн гишүүддээ хүртээлгүй байна. Тэд хэдхэн хүний хүрээнд асуудлыг ярьж, тэдний шийдвэрийг гишүүддээ, хамтын удирдлагын байгууллагадаа тулган хүлээлгэх замаар шйидвэрээ гаргаж байгаа нь улам бүр тодорхой болсоор байна.  

Хамгийн гол аюул нь эдийн засаг нэг улсаас хараат болох нөхцлийг эрх баригчид сэм сэмээр хэрэгжүүлж, монголын эдийн засгийг олон улсаас бүрэн таслаж дөнгөлөө. Та бид өдөр бүхэн өмнөд хөршийн эдийн засаг, худалдаа бизнесийн давамгайлал, түрэлтийн мэдээг уншиж байна. Хятадуудыг визгүй нэвтрүүлдэг болгоё, давхар иргэншил олгоё, сая саяар нь авчиръя гэх уриалгууд төрийн дээд түвшнээс ил тод сонсогдох болжээ. 1990 онд Монголын ардчилагчдын амь бие үл хайрлан тэмцэж, сэргээсэн тусгаар тогтнол бүдэгрэх, алдагдаж болзошгүй нөхцөл байдал руу эрх баригчид өдрөөс өдөрт түлхэж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж УИХ-ын чуулганы индэр дээрээс нэгэн ноцтой, монгол хүн бүр тунгаан бодох ёстой үгийг хэллээ. УИХ дахь МАН-ын бүлгээс санаачлан хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд гадаадын банк Монголд орж ирэн энэ хуулиар дамжуулан Монгол улсыг орд газар, баялагтай нь "барьцаалах" эрхийг олж авах нөхцлийг хангах гэж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн энэ заалт нь томоохон хэмжээний зээл авсан иргэд, аж ахуйн нэгж авсан зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаалсан лицензүүд нь хураагдаж, улмаар цааш дамжин зарагдаж, Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдах аюул тулгараад байгааг УИХ-ын гишүүдэд сануулаад “Монголын талаар гадныхан эртнээс хүн нь чухал биш, газар нь чухал” гэсэн бодлого баримталж ирсэн гэдгийг анхааруулсан билээ. Би энэ асуудал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой санал нэг байна. Ардын намын санаачилсан хуулиас гадны банк Монголын газар нутгийг барьцаалахтай холбоотой зүйл заалтыг хасах ёстой. Энэ бол монгол хүний ухаан санаанд буухгүй зүйл. Монгол хүнээс гармааргүй энэ мэт зүй бус санаачлага ахин хэд ч гарахыг бид хэлж мэдэхгүй, тийм учраас сонор сэрэмжтэй байх нь юунаас ч чухал болоод байна.

Ардчилсан хувьсгалын нэгэн том ололт нь Монгол улс хойд хөршийнхөө дагуул улс байх аа  больж, Тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэдгээ жинхэнэ утгаар нь тунхагласан явдал байсан.  Тэгвэл өнөөдөр олон улсын шинжээчид, судлаачид нэгэн дуугаар Монголыг өмнөд хөршийн эдийн засгийн хяналтад бүрэн орсон хэмээн дүгнэх боллоо. Бид Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалах уу, алдах уу гэдэг зарчмын сонголтын өмнө тулж иржээ. Би коммунистуудын харлуулан харуулах гэж хичээдэг шиг хятадыг үзэн ядагч биш ээ. Би хятадын урт түүх, баялаг соёл, уламжлалыг хүндэтгэдэг, Хятадын ард түмний ажилч хичээнгүй, хөдөлмөрч чанарыг хүндэлдэг. Гэхдээ бизнес эрхэлж байсан хүний хувьд аливаа худалдаа, эдийн засгийн харилцаа хоёр талдаа хоёуланд нь ашигтай тусч байж, урт удаан тогтвортой хамтын ажиллагаа, итгэлцэл бий болдгийг хатуу ойлгосон. Би монгол улсад гаднаас ямар нэг ачлал үзүүлэх, тусламжийн гар сунгах, халамжлахыг хүсэх, шаардахын эсрэг байдаг. Харилцан ашигтай худалдаа, хамтын ажиллагааны төлөө бат зогсдог. Монголтой урт хугацааны, итгэлцэл төгс хамтын ажиллагаа явуулах нь тун энгийн, маш амархан. Монголоос дан ганц түүхий эд бус бэлэн бүтээгдэхүүн худалдаж ав, монгол хүнийг ажилтай байлгахад тусла. Ердөө л энэ. Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж гэх төрийн дууллын үг бол бидний зарчим. Бид эрх тэгш, шудрага харилцааг л эрхэмлэнэ. Үүнийг ойлгож, энэ нөхцлийг хангах хэнтэй ч болов монголчууд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нь дэмжих, ажиллах нөхцлийг бүх талаар хангахад бэлэн байдаг. Би үүнийг бодит хэрэг болгох, энэ зарчмыг Төрийн үйл хэрэгт хэм хэмжээ болгохын төлөө Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх гэж байна.

Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм.

Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон. Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ. Би бие сэтгэлээрээ бэлэн байна.  Хүч тэнцвэргүй тулаан биднийг хүлээж байгаа. Эрх баригчид төрийн санхүү, хүн хүчний нөөц, давуу талаар түрээ барин, цахим луйвар, олигархиудын мөнгөн дэмжлэгт дулдуйдсан байдлаар сонгуульд оролцох гэж байгаагаа бодитоор үзүүлэн бардамнахыг саяхан хийсэн ТВ шоунаас нь олон бүгдээр харлаа, ойлгож мэдэрлээ. Ардын нам олигархи бүлэглэл, гаднаас хамааралтай бизнесийнхэнд найдаж байгаа бол би монголчууддаа, эгэл жирийн ард түмэн, сонгогчдодоо найдаж байна. Мөнгө дийлэх үү, монголчууд дийлэх үү гэдгийг одоо цөмөөрөө үзэцгээе. Би “шийдвэрлэх тулаанд” та бүхэнтэйгээ ороход бэлэн. Бид хамтдаа ялна аа. Хамтын хүч ямагт амжилтанд хүргэдгийг миний туршлага нотлоно. Мөнгө бүх зүйлийг шийддэггүйг миний сэтгэл мэднэ. Хариуцлага, сахилга бат бол ялалтын зам мөр мөн.

Би журмын нөхөдтэйгээ хамтран боловсруулсан мөрийн хөтөлбөр - Тавдахь Ерөнхийлөгчийн эрмэлзэх таван зүйлийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэйгээр сонгуульт хугацаагаа дуусгахыг хичээн эрмэлзэх болно.

Миний эрмэлзэж буй зүйлс бол монголчуудын чин эрмэлзлэл. Монголын эх орончдын эртнээс нааш эрмэлзэж ирсэн тэр зүйлсийг би удирдлагаа болгон ажиллах болно. Үе үеийн эх орончид  “...төр юугаан дахин шинэчлэн босгож, тасарсныг залгаж, хэмхэрснийг эвлэрүүлэн нийлүүлэхийг эрмэлзэн” “ард олны эрхийг мандуулж, эрдэм боловсролыг хөгжүүлэн, нийтээр тэгш жаргах, улс үндсээрээ дэвшин хөгжих төрийг босгох”-ыг чармайн зүтгэж ирснийг би үргэлжлүүлэхээ, хэрэгжүүлэхээ амлая. Би бурууд хатуу, зөвд зөөлөн байж, эх орон ард түмнийхээ төлөө хариуцлагыг тооцсон шиг тооцдог, гавъяаг шагнасан шиг шагнадаг, сахилга батыг чанд сахиж, хуулийг мөрдлөг болгодог Ерөнхийлөгч байхыг хичээн эрмэлзэх болно.

Би монгол хүний сайн сайхны төлөө, Монгол улс мандан бадрахын төлөө бүхнээ  зориулахаа андгайлъя. Би ялвал монгол ялна. Бие бөх бол сэтгэл бөх. Бид хамтдаа чадна аа. Дээдсийн хийморь, сүлд биднийг ивээнэ.  Гадны гар хөл биш, цөөн тооны олигархиудын найдлага биш Ард түмэн, монголчууд ялсан сонголт байгаасай. Монголчууд нийтээр тэгш жаргах цаг ирнэ ээ. Монголчууд ялна аа.

Бидний Монголчууд сэрэн мандах болтугай. Сайн үйлс дэгжин дэлгэрэх болтугай . Эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататгах шийдвэрлэх чухал сорилтонд хамтдаа ялъя. 

Ж.ГАНАА


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан