С.Ганбаатар: Би МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна
2017/05/15
Share |

МАХН-аас сонгуулийн асуудлаар яг одоо Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна. 

С.Ганбаатар "Өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэдний ялах ганцхан арга бол хуулийг гуйвуулж сонгуульд оролцуулахгүй байх. Аваргыг ялж аварга болдог. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан. 

Хоёрдугаарт Эх орончдын эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж 2017 оны сонгуульд бид ялалт байгуулахын төлөө ажиллаж байгаа. Бид МАНАН-гийн эсрэг үүнийг хийнэ. 

МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш.  Тэдний дээр байгаа ОУВС, Рио тинтогийн удирдлагууд Монгол улсын төр барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11:00 цагаас  Сүхбаатарын талбай дээр нийт ард иргэд ирж, эрх баригчдын увиагүй үйлдлийг илчилж, хуулийн дагуу жагсаал цуглаанаа хийнэ гэдгээ мэдээлж байна. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж бид оролцож байгаа. МАХН-аас ерөнхийлөгч болчих олон хүчтэй боловсон хүчин байгаа.  Ойрын үед МАХН-ын эрх бүхий байгууллага шийдээ гаргаж та бүхэнд мэдээлэх болно. Миний хувьд гурван жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна" хэмээн уриалав.

МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж "Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг Сонгуулийн тухай хуулийн 143.1.2 бол нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэсэн байгаа. Ямар шаардлага хангаагүй гэдэг нь тодорхой биш.

Хуулиараа бид Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд оролцъё гэсэн. Биднийг оруулаагүй.

Хүч нэмэгдүүлсэн, сүүлдээ засгийн газрын байрыг улс төрчдийн дохио зангаагаар төрийн байгууллагууд яаж ажилладаг болсон гэдгийг харуулж байна. Монголын ард түмний сонгох сонгохдох эрхийг үгүйсгэж байгаа явдал" гэлээ.

Эдийн засагч Т.Баярхүү "Сонгууль нэртэй жүжиг зохион байгуулж байна.30 их наядын өрийг 65-ын бүлэг баталгаажуулчихсан. Тун удахгүй цахилгааны үнэ өсч, төгрөгийн ханшны уналт бий болно. Цаашдаа Үндсэн хуулийг өөрчилнө, шударга сонгууль явуулахын төлөө тэмцэнэ" гэв.

Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Эрдэнэбаяр "Ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн нэг хүний асуудал биш. Бидний цаашдын гарцын асудал. Нам төвтэй төрөөс бид татгалзах хэрэгтэй. Тэгэж байж эрүүл нийгэм, хөгжлийн шинэ гарцыг бий болгоно" гэлээ.

10:23 2017/05/15

МАХН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙГ НӨХӨН ДЭВШҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Сонгуулийн Ерөнхий Хорооны өчигдрийн хуралдаанаар ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг хэлэлцэж, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг батламжилсан гэдгийг танилцуулсан.

Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан.

 Уг шийдвэрт Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны наймдугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг холбогдох байгууллагууд тодорхойлсон,сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суугаагүй гэж тайлбарласан байна. 

Ерөнхийлөгчийн тухай хуулиар МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой.

Тодруулбал уг хуулийн 28.1-д намаас нэр дэвшигч нас нөгчсөн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө ирүүлж болно хэмээн заажээ. 

МАХН-ын холбогдох ажилтнаас энэ талаар асуухад "Одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна. Хэрвээ нэр дэвшигч нөхөн нэр дэвшүүлэх бол намын Бага чуулган хуралдаж байж тодорхой болно" гэлээ. 

Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно. 

www.ikon.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан