Өмнөговьчууд нэр дэвшигч Х.Баттулгыг шударга ёсны нударга байж чадна гэв
2017/06/09
Share |

Өмнөговь аймагт сонгуулийн сурталчилгааны ажлаа үргэлжлүүлж буй Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга эх орны эрдэс баялгийн сан хөмрөгийг сахин хамгаалж буй өмнийн говийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж үгийг нь сонслоо. Тэрээр Өмнөговь аймагт ирсэн даруйдаа Даланзадгад хотод байрлах Говийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй уулзсан юм. Тус эмнэлэг улсын хэмжээнд хоёрхон байдаг компьютер томографийн аппараттай ч тог баригч нь эвдэрснээс болж түр хугацаанд ажиллахгүй болжээ. Засвар үйлчилгээнд 60 гаруй сая төгрөг шаардлагатай ба хэрэв хэвийн ажиллагаанд оруулж чадвал ачаалал эрс буурч, гуравдугаар шатлалын ачааллыг багасгах сайн талтай гэнэ. Ингэснээр Өмнөговиос нийслэлд ирж оношилгоо хийлгэж буй өвчтөнүүд аймаг, орон нутагтаа түргэн шуурхай оношлогдож, дараагийн шатлалын эмнэлгийн байгууллагад хандах боломжтой болно хэмээн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Нэргүймаа хэлж байв.

Тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн хувьд 24 хүний орон тоотой, 15 их эмч, найман сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Амбулаторийн эмчилгээгүй, өдрийн эмчилгээ л хийдэг бөгөөд өдөрт дунджаар 15-20 хүн хүлээн авдаг аж. Компьютер томографийн аппаратны хувьд суурилагдаад хоёр жил болж байгаа, 128 зүслэгтэй хамгийн сүүлийн үеийн аппарат ажээ. Биднийг очих үеэр тус эмнэлэг Даланзадгад сумын захирагчийн ажлын албаны ажилтан, албан хаагчдад үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ, үзлэг оношилгоо хийх нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байв. Нийт 100 гаруй хүн хамруулсан эл өдөрлөгт аймгийн төв буюу Даланзадгад сумын гадаа талбайн цэвэрлэгээ, хог ачилт, ялгалт, ангилалт, гэрэлтүүлэг зэргийг хариуцдаг тохижилт үйлчилгээний ажилчид хамрагдсан юм. “Халуунд халж, хүйтэнд хөрж байдаг энэ хүмүүс хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг ч тэр бүр эмнэлэгт үзүүлж, үзлэг оношилгоонд хамрагдаж чаддаггүй. Тиймээс манай тасгаас санаачлан үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулж байна” хэмээн амбулаторийн эрхлэгч Т.Оюундүү хэллээ. 

Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн салбарынхантай уулзсаныхаа дараа нэр дэвшигч Х.Баттулга аймгийн төв талбайд байрлах Батмөнх Даян хааны морьт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд нэр дэвшигч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Аймгийн Ардчилсан намын дарга Р.Сэддорж, дэд дарга н.Батдорж, Даланзадгад хотын Ардчилсан намын дарга Н.Энхбат болон сумдын Ардчилсан намын төлөөлөгчид оролцлоо. Батмөнх Даян хаан Монгол төрийн түүхэнд хамгийн олон жил буюу 47 жил хаанд ширээнд суусан гэдгээрээ түүхэнд бичигдсэн билээ. Хөшөөг 2014 онд Батмөнх Даян хааны 550 жилийн ойгоор бүтээн байгуулсан аж.

Шударга ёсны нударга байж чадна

Өмнөговь аймгийн иргэд сонгогчид нэр дэвшигч Х.Баттулгыг шударга ёсны нударга байж чадах нэгэн гээд уул уурхайн салбарт савраа дүрсэн, харийн санаархлыг хэрэгжүүлэгч олигархи бүлгүүдтэй хийх тэмцлээ үргэлжлүүлэхийг сануулж байв. Тэрээр энэ тухайд “2007 онд МоАХ-ныхон төв талбайд жагсаж, тэмцэж байж Тавантолгойн 96 хувийг авч үлдсэн. Энэ асуудал 2015 онд дахин сөхөгдөж, арав гаруйхан хүн бүхэл бүтэн ард түмний баялагийг дахин гадныханд өгөх гэж үзсэн. Бид дахиад тэмцсэн, хоёр дахь удаагаа Тавантолгойгоо авч үлдсэн. Өмнөговь аймгийн тухайд уул уурхайн салбарт олон асуудал одоо ч халуунаараа байна. Гэхдээ Тавантолгойгоо авч үлдсэн шигээ Тост, Тосонбумбын нуруунаас өгсүүлээд халдаж үл болох экосистем бүхий байгалийн цогцолбор газруудаа эхнээс нь тусгай хамгаалалтад авахуулж чадсан” хэмээсэн юм. Ингээд уулзалтын үеэр иргэд, сонгогчдоос ирсэн санал сэтгэгдлээс онцолсноо хүргэе.

Ж.Баатархүү: Энхболдоо, Эрдэнэбатаа, эр хүн шиг байж хэлсэн амандаа хүрээч

Даланзадгад сумын зургадугаар багийн иргэн, өндөр настан

Миний бие нам бус нэгэн ч гэлээ Ардчиллыг үнэн сэтгэлээс хүсч, дэмжиж явдаг жирийн л нэг иргэн хүн. Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан нам засаг барьж байхдаа аймаг, орон нутаг, нийслэл дүүрэг гээд ямар ч ялгаваргүй бүтээн байгуулалт өрнүүлж, улс нийтийн ажлыг урагшлуулсан. Харамсалтай нь, Монголын ард түмэн 2016 онд хууртагдсан. Сонгогчид бид ч хэтэрхий амар хялбар юм горьдож, хүсч хүлээдэг юм байна. Хүүхдийн мөнгийг ялгаваргүй өгнө, нэмнэ. Оюутнуудыг ажлын байраар хангана, тэтгэлэг хүртээнэ гэхчлэн олон сайхан амлалт өгсөн. Гэхдээ энэ хүмүүс хэлсэндээ хүрч чадаагүй ээ. Бүтэн жил өнгөрөхөд бардам ам шалдан гуя гэдгээ л харууллаа. Долоон төрлийн татвар нэмж, өчнөөн тэрбум долларын өр зээл тавилаа. Нэр цохож хэлмээр байна. Энхболдоо, Эрдэнэбатаа ам шигээ байгаач ээ, эр хүн шиг байгаач ээ. Танай нам 20 гаруй жил бардам амнаас хэтэрсэнгүй. 

Нутгийн олондоо хандаж хэлэхэд хийсэн зүйлтэй, байгуулсан гавьяатай нэр дэвшигч Баттулгыгаа дэмжиж гаргая аа. Энэ хүний үзэл санаа, үйл хэргийг ойлгодог, мэддэг хэн бүхэн цааш дөрөв, таван хүн уламжилж Монголоо аврах үйл хэрэгт гар бие оролцоё.

н.Даваасамбуу: Архи биш хүнс үйлдвэрлэдэг хүнээ дэмжинэ

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч 

Би Даланзадгад сумын иргэн, эмч хүн. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг сонслоо, уншлаа. Хүмүүс Баттулга гэх хүнийг олон талаас нь мэднэ, сая ч ярилаа. Тэгэхээр миний бие зөвхөн нэг өнцгөөс нь хэлье гэж бодлоо. Эмч хүний хувьд хэлэхэд Монголын ард түмэнд хамгийн их аюул занал учруулж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэхэд хүрсэн асуудал бол хүнсний аюулгүй байдал. Өнөөдөр элдэв өвчлөлийн уг шалтгааны дийлэнх олонх хоол хүнснээс шалтгаалж байна. Миний мэдэхээр Баттулга гэгч хүн нийгэм цаг үе солигдсоноос хойш өдий хүртэл хүнс үйлдвэрлэлийн салбарт хүчин зүтгэж, монгол түмнээ эрүүл, аюулгүй хүнсээр хангасаар ирсэн. Магадгүй, унц ашгийг нь бодсон бол энэ хүн архи үйлдвэрлэлийн бизнес рүү орох боломж бэлээхэн байсан. Гэвч энэ хүн тийм зүйл хийгээгүй ээ. Харин ч мөрийн хөтөлбөртөө хүнсний аюулгүй байдлын асуудлыг чухалчлан авч үзэж, цаашид монгол хүнийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах тухайд бодлого боловсруулжээ. Хувьдаа баяртай байна, дэмжиж байна. Ерөнхийлөгч болоорой хэмээн нийт эмч, мэргэжилтнүүдийнхээ нэрийн өмнөөс хүсэн ерөөе.

Т.Батбаатар: Өмнөговийн залуус нутагтаа, уурхайдаа ажиллаж чадахгүй байна

Даланзадгад сумын иргэн

Нэг л зүйл хэлэхээр энэ индэрт гарч ирлээ. Юу вэ гэхээр, өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгийг уул уурхайд түшиглэн богино хугацаанд хөгжиж болох аймаг хэмээн хэн хүнгүй ярьсаар ирлээ. Газрынх дорх баялаг арвин, асар баян нутаг орон хэмээн ам хуурайгүй магтдаг ч өдий болтол өмнөговьчууд өөрсдөө ажилгүй, орлогогүй байсаар ирлээ. Гараад хар, аймгийн төвийн гудамжаар ажил олдохгүй хэрэн хэсч буй залуус мундахгүй. Ажилд орох анкет, хүсэлтээ өгдөг ч хүлээж авахгүй байна. Авсан ч хариу өгөхгүй байна. Гэтэл гадны ажилчид вагон вагоноороо ирээд л ажилд ордог. Манай залуус мэргэжилтэй, боловсролтой ч ер ажилд авах нь олдохгүй байна. Та Ерөнхийлөгч болмогцоо энэ бусармаг байдлыг өөрчилж өгөөч. Хахаж цацсан баян тарганаа байг ээ, Монгол хүн эхээс унасан газар шороон дээрээ ажилтай, орлоготой амьдрах баталгааг л хангаж өгөөч, баярлалаа.

“Женко дээл”-ээр жигдэрсэн залуус олны нүдийг хужирлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгааны ажил Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо амжилттай үргэлжилж байна. Даланзадгад хотноо байх Говийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Батмөнх Даян хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа аймгийн Спортын ордонд иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Энэ үеэр цугласан олны анхаарлын төвд байсан үйл явдал бол нэр дэвшигч Х.Баттулгын дээлийн өнгөтэй адилхан өнгөтэй дээлээр ижилссэн залуус олон харагдав. Олны дунд “Женко дээл” хэмээн танигдсан цагаан толбо бүхий, хар дээлийн өнгө говь нутгийн шижигнэсэн залуусын дунд өргөн дэлгэр тархжээ. “Женко дээл”-ээр жигдэрсэн залуус хэлэхдээ “Хувь хүнд үзэл бодлоо илэрхийлэх олон эрх, эрхчөлөө олгогдсон. Бидний хувьд нэр дэвшигч Баттулгыг дэмжиж буйгаар илэрхийлэхийн тулд олон таван үг нуршилгүй ижил өнгөтэй дээлээр гоёоё гэж бодсон юм. Миний мэдэхээр энэ хүн цагаан толботой хар дээлээрээ олон жил гоёж байна. Чамин тансаг торго дурдангаас илүү жирийн дээлээр гоёсон эгэл ардын нэг шүү дээ. Тиймдээ ч хүндэлж дэмждэг юм” гэв.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан