МАН давуулж, МАХН дутуудуулж, АН-ын сурталчилгаа байгаа онож байна
2017/06/14
Share |

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээд дундаа орлоо. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөж байна. Гурван намын нэр дэвшигчдийн хоорондоо эрс тэс өөр өнгө аяс бүхий сурталчилгаа үргэлжилсээр.

Эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа үнэхээр бяртай, өнгөлөг, мөнгөлөг байгаа нь андашгүй харагдана. Тэд үнэхээр бярдаж байна. Монголын бүхий л гялтайх болгон МАН-ын сурталчилгаанд жагсчээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатрууд, ардын цолтнууд, гавьяатуудаас эхлээд урлаг, спортын одод, хэвлэлийнхэн бүрэн багаараа, сошиал сүлжээнийнхэн, аль л баян тарган компанийнхан тэр чигээрээ, аахилж уухилсан уяачид, аагласан том том машинууд, алт, мөнгө шүр, сувд тэнд багтаж ядан байна. Монголын нийгмийн аль өнгөтэй өөдтэй бүхэн “Би хоцорчих вий” гэсэн шиг МАН-ын сурталчилгааны зүг хошуурчээ. Сөрөг хүчний шүүмжилж буйгаар бол МАН-ын нэр дэвшигчийн онгоцны зардал л гэхэд тэрбум төгрөг давсан гэх. Тэд давсдуулж байж ч мэднэ. Гэхдээ л МАН-ын сурталчилгаа тэнгэрээр цамнаж, тэнгэрт гарчихсан явна. Энэ нам ингээд ирэхээрээ ялагдчихдаг гэм бий. 2008 онд засгийн эрхийг барьж байхдаа УИХ-ын  сонгуулийн сурталчилгаагаа иймэрхүү ааг бяртай хийсний дараа аймшигт “Долоон сарын 1”-ий үйл явдал өрнөж байв. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа нь ч хэтэрхий бярдсан сүржин байсан хэдий ч үр дүн нь ялагдлаар төгссөн.  Одоогийн сурталчилгаа ч  ийм өнгө аястай харагдаж байна. Эд баялаг, алдар нэр, дуу цуу болсон баян тарган байдал сонгогчдоос санал авахад төдий л нөлөөлдөггүй. Харин ч эсрэгээрээ хүмүүс санал өгөхгүй тал руугаа ханддаг. Яагаад гэхээр өнөөдөр ард түмний бараг 90 хувь нь нүднээс гарчихаад байна. Төр засгийн энэ  их татварын дарамт шахалт, ханшийн өсөлт, ард түмэндээ ээлгүй бодлогын үр дүнд энэ ард түмэн чинь нийтээрээ нооройчихож. Ард олноосоо хэт тасарсан баярхал тансаглалын тухай нэгэн гунигтай түүх үе үе санаанд ордог юм. Аль тэртээ 1790-ээд онд өлсгөлөн ядууралд туйлдсан францчууд бослого гаргаж хааны ордныхоо гадаа иржээ. Үй олон босогчдыг цонхоороо харсан XVI Людовикийн гэргий Мария Антонетте "Энэ олон хүн яах гэж энд цугларсан юм бэ" гэж асуужээ. "Тэдэнд идэх талх байхгүй учраас" гэж хариулахад "Тэгвэл тэдэнд бялуу өгч болдоггүй юм уу" хэмээсэн гэдэг. Үмх талх олдохгүй өлбөрч байгаа ядууст бялуу гэдэг мөрөөдөөд ч олдохгүй тансаг идээ гэдгийг хатан огт мэддэггүй. Үүнтэй адил эрх баригчид, алдар цуутнууд, компанийн эзэд Монголын эгэл жирийн ард түмний амьдралаас хэтэрхий дээшээ тасарчихсан, хүмүүс яаж амьдардгийг мэдэхээ больжээ. Эгэл ардын амьдрал тээр дор үлдсэн. Эрүүл нийгмийн илэрхийлэл болсон дундаж давхаргынхны эзлэх хувь тун бага. Ийм л баян ядуугийн туйл болсон нийгэмд ард түмний 50-60 хувь нь нүүрэндээ гэрэл цацруулан инээсэн хөрөнгөлөг мөнгөлөг хүмүүсийг харахаараа үзэн ядаж уурладаг болсон байна. Улаан даавуу харсан бух улангасан дайрдаг шиг л.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн сурталчилгаа бусдыгаа бодвол тун дорой байгаа нь ажиглагдаж байна. “Ганц гялтайж буй нь Н.Энхбаяр” гэж манай сонин өмнө нь бичиж байсан даа. Энэ намынхан үнэндээ бадар барьж сонгуульд орж байна. Зүүн Өмнөд Азийн бор саарал хувцас бүхий буддын лам нар өдрийн хоолныхоо цагаар аягаараа тог тог хийлгэж тогшиж бадар бариад зогсч байдаг. Тэд олны буян санаж өгсөн хоёр гурван доллараар өдрийн хоолоо авч иднэ. МАХН-ын сурталчилгааг харахад энэ л санаанд ордог юм. Мөнгө босгож байна гэж ард түмнээсээ гуйгаад л. Энэ бүхэн нь тэднийг хэт дорой харагдуулж байна. Дорой хүнийг ард түмэн өрөвддөг болохоос сонгоддоггүй юм. Ядахдаа гар бариад бугуй барина гэгч болохыг яана. Хүмүүс таван доллар өгөхөөр шавар зоос зуусан мэлхий дүрстэй баримлаа арван доллараар зарна гэж зүтгэх. Иймэрхүү алдаа алхам тутамдаа гаргаад байх юм. Ядарсан юм зайлуул гээд мөнгө өгье гэхээр нэр дэвшигчийнх нь үгийг сонсоод үргэж зугтмаар. Хэрэв Ерөнхийлөгч болвол АН, МАН хоёрыг устгана л гэнэ. Оюу толгой, Таван толгойг хурааж авна, гадныхныг Монголоос хөөж гаргана л гэнэ. Хэлж ярьж байгаа үг бүхэн нь “хулгайч, худалч...”-аар дүүрэн. Ингэж ярьж байгаа хүний төлөө саналаа өгөх үү. Манай сонин өмнө нь “Ерөнхийлөгчийн сонгууль бол цуглаан биш. Аль нэг намын сонгууль биш. Бүх ард түмний сонгууль” гэж бичиж байсан. Ийм байвал юун АН-ын нэр дэвшигчийн саналыг хуваах билээ. Өмнөх сонгуулиар нэр дэвшиж байсан Н.Удвалын дайны санал авбал их юм болж харагдаж байгаа.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сурталчилгаа ерөнхий төрхөөрөө оноод, зөв яваад байх шиг харагдаж байна. Яагаад ингэж ажиглагдав гэхээр нийгмийн олонхийн дүр төрхийг ерөнхийд нь харуулж чаджээ. Аюулын хөрөнгөтэй, нутаг усныхаа хүмүүсийн амьдралд тус дэм болоод тэднийгээ аваад явчихдаг ийм шинэ цагийн монголчууд Монголд нэгэнт бий болжээ. Нутаг нутгаас төрж гарсан ийм хүмүүс олон бий. АН-ын нэр дэвшигчийн “Үйлдвэржилтийг хөгжүүлнэ. Эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлнэ” гэх зэрэг ярианууд нь нийгмийн дийлэнх олонхийн сэтгэл зүрхэнд хүрч байна. “Хэлсэн үг нь хүнд хүрдэг. Залуус нь хэн ах гээд ухасхийдэг. Хөгшчүүд нь хэний хүү ирлээ гээд өндөсхийдөг. Ийм нэг хөдөө хотгүй таньдаг мэддэгтээ тус дэм болдог эр хүн байдаг даа. Яг үүн шиг Х.Баттулга эгэл түмний сэтгэлд ойрхон имижийг бүрдүүлж чадаад байна. Одоо түүнд цаашид анхаарууштай нэг зүйл байнаа. Өөрийг нь дэмжигчид гэх улаан фанатуудынхаа үг хэлийг үе үе хазаарлаж хянаж байхгүй бол өөрийнх нь эсрэг ашиглаад эхэлжээ. Эсрэг намынхан нь Х.Баттулгыг шүүмжлэхдээ түүний дэмжигчийн хэлсэн “200 толгой ...” ч гэх шиг элдэв дэмий үгийг нь зогсоо зайгүй ашиглаж байгаа. Тиймээс энэ мэт элдэв дэмий үгийг хянаж байх хэрэгтэй. Ийнхүү алдсан адуугаа эрж яваа аймгийн зааны дайтай яваад байхад ард түмэн Х.Баттулгыг “Бидэнтэйгээ адилхан юм. Биднийгээ бодвол хоолтой эрээ, наадах чинь. Мань мэтийн борог хүмүүсийг ад тээр үзэлгүй аваад явчих эр шүү” гээд дэмжээд байх шинжтэй.

Ер нь орчин цагт улс орныг удирдана гэдэг нарийн онол ухаан судалж, гадаадын өндөр нэр хүндтэй сургуульд сурч онол номд боловсорсон  гэхээсээ илүүтэй бизнес болсон. Үүнийг бид өдөр бүр л харж сууна. Орчин үед дайн тулаан гэдэг газар нутаг булаацалдах, тусгаар тогтнолыг устгана гэхээс илүү бизнесийн талбараа өргөжүүлэх тэмцэл болжээ. Бид өмнө нь мөн л энэ тухай “Хүний Ерөнхийлөгч 300 Бойнг зараад ирж байхад манай Ерөнхийлөгч гурван хоригдол чирээд ирж байх юм” гэж бичиж байлаа. Хэн дэлхийн улсуудад юмаа зарж байна, тэр улс хөгжиж байна. Яг үүнийг ард түмэн совингоороо мэдээд Х.Баттулгыг дэмжээд байгаа бололтой. Орчин цагт улс орон оршин тогтнох үндэс суурь нь амжилттай худалдаа наймаа болжээ. Тун саяхан Д.Трамп Саудын Аравид айлчлахдаа 280 тэрбум ам.долларын хэлэлцээр наймаа хийчихлээ. Си Жин Пин гарсан цагаасаа эхлэн Европ Азийг  тэр чигт нь худалдаа наймааны таатай бүс болгох гээд “Нэг зам-нэг бүс”-ийн бодлогоо зүтгүүлж байна. Европын улсууд хориг тавингуут Путин хоригт ороогүй бүх улстай өргөнөөр харилцаж эхэлжээ. Монголыг ч жижиг гэж гололгүй өмнөд хаалгаа цэлийтэл нээж Улаан-Үүдээ манайхнаар тэжээлгэж байна шүү дээ. Энэтхэгийн худалдаа наймаа  өргөжин тэлэхийн хэрээр улс орон нь хүчирхэгжиж байгааг харж болно. Улс орон хүчирхэг байхын тулд хүн авчихаар зүйл үйлдвэрлэдэг, тэрийгээ олон улсын зах зээлд ашигтай наймаалцаж чаддаг гүйлгээ ухаантай хүн төрд хэрэгтэй. Ийм хэрэгцээ, энэ орон зайг нөхөж чадна хэмээн ард түмэн Х.Баттулгыг үнэлж байна. Нөхөж чадна гэдгээ ч нэр дэвшигч илэрхийлж байгаа.  Тиймээс түүний сонгуулийн сурталчилгаа зөв зүгтээ чиглэжээ гэж ажиглагчид дүгнэж байна.

Гэхдээ сонгууль дуусах болоогүй байна. Үлдсэн хугацаанд хэн ямар үйлдэл үзүүлж, юуны тухай ярихыг сонгогчид анхааралтай ажигласаар байгаа. Тэдний онож хэлсэн нэг үг, эсвэл болчимгүй үйл хөдлөл, дэмжигчдийнх нь алдаа оноо хүртэл сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь дамжиггүй юм.

Г.ГЭНДЭНДАРАМ 

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан