Ард түмний сонголтыг засдаг биш, баталгаажуулдаг Ерөнхийлөгчтэй болно
2017/06/14
Share |

Гадаа халуун зун болж байгаа ч хариуцлагагүйн зуд газар авсан талаар Өвөрхангай аймгийнхан ярьж байна.

Өнгөрсөн хугацаанд эдийн засаг уруудаж, иргэдийн амьдрал доройтсон, үнэн ганцаардаж, шударга ёс өнчирсөн шалтгааныг тэд АН-тай холбон тайлбарлаж байна лээ.

Арга ч үгүй биз. 2012 онд өвөрхангайчууд С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын гишүүнээр сонгочихсон байхад Улаанбаатарт сонголтыг нь АН, шүүх хоёр нийлж байгаад засварласан байдаг. Иймээс л Өвөрхангайнхан “Ард түмний сонголтыг засварладаг биш, баталгаажуулдаг Ерөнхийлөгчтэй болно” гэцгээж байна.

Учир нь, Ерөнхийлөгч бол бүх шатны шүүхийн шүүгчийг томилдог албан тушаалтан. Гэтэл 2012 онд Хан-Уул дүүргийн шүүхийн ганцхан шүүгч Өвөрхангай аймгийн иргэдийн сонголтыг бүхэлд нь луйвардаж байхад итгэж сонгосон Ерөнхийлөгч нь огтхон ч тоогоогүйг тэд ярилаа.

Тиймээс энэ удаад эргэлзээгүйгээр МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгоно гээд Арвайхээр хотод ирэхэд нь захиас даалгавраар “дарж” байна.

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Арвайхээр хотод ирсэн даруйдаа барааны захаар орж, бизнес эрхлэгчидтэй уулзсан юм. Учир нь, түүний “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрт “Баялаг бүтээгч, дундаж давхаргаа дэмжих” чиглэлээр хийх ажлын бүтэн бүлэг бий. Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүй шиг жижиг бизнесүүд цэцэглэж байж Монгол Улс хөгжинө гэдгийг ч нэр дэвшигч Миеэгомбын Энхболд онцолж байлаа.

Мөн МАН засгийн эрх барьснаас хойших 10 сарын хугацаанд хүнд ч гэсэн хэцүү шийдвэрүүдийг гаргасны үр дүнд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгааг ч бизнес эрхлэгчдэд дуулгасан юм. Тавхан жилийн өмнө 17.6 хувиар өсч байсан Монгол Улсын эдийн засгийг АН засагласан жилүүдэд унагаж, 2016 онд нэгхэн хувь болгочихсон байсан. Тэгвэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар эдийн засагт 4.2 хувийн өсөлт гарсан тухай сайн мэдээг Арвайхээрийн төв бараан захын худалдаачин, бизнес эрхлэгчдэд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд дуулгасан. Бизнес эрхлэгчдийн хувьд түүнд гурван зүйлийг онцгойлон захиж байсан нь нэгд, валютын ханшийг тогтворжуулах, хоёрт, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах, гуравт, төрийг тогтвортой байлгах тухай байв. Энэ үеэр Өвөрхангай аймгийн иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Бизнес эрхлэгч П.Баасанхүү: Боловсролтой, туршлагатай хүнл Ерөнхийлөгч болоосой
-Би эрүүл мэндийн салбарт, эм ханган нийлүүлэх чиглэлээр бизнес хийдэг. Тиймээс нэр дэвшигч нарын мөрийн хөтөлбөрөөс энэ чиглэлийн зүйлсээ түлхүү хайсан. Харин Миеэгомбын Энхболдынх дээр эрүүл саруул, элэг бүтэн монгол гэсэн заалт байна лээ. Бас эмч, багш нарыг дэмжих чиглэлээр тодорхой алхмууд хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Эмч, эмнэлгийн байгууллага сайн байвал улс үндэстний аюулгүй байдалд ч чухал нөлөөтэй шүү дээ. Тиймээс ярихаас илүү хийдэг, хэлбэрдэхээс илүү бүтээдэг хүнийг сонгоно. Эцэст нь хэлэхэд, бид энэ гурван нэр дэвшигчийг шүүх гээгүй. Талцуулж, зөрчилдүүлсэн зүйлсийг нь ч тоохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч бол бодлого тодорхойлох хүн. Боловсролтой, туршлагатай тийм л хүн Ерөнхийлөгч болоосой.

Ахмад настан Д.Баяртогтох: Эвдрүүлдэггүй эвлэрүүлдэг хүн бол Миеэгомбын Энхболд байна

-Хариуцлагатай сонголтын өмнө өвөрхангайчууд бид ирээд байна. Иргэдийгээ мэргэн сонголт хийнэ гэдэгт ахмадууд бид итгэлтэй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө дэмжиж, УИХ-тайгаа хамтарч ажиллах тийм хүнийг Ерөнхийлөгчөөр сонгох ёстой. Ярьдаг биш хийдэг, талцуулдаг биш эвлэрүүлдэг, дүр эсгэдэггүй тийм нэр дэвшигч нь Миеэгомбын Энхболд л байна.

Х.ТЭРГЭЛ

МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн төв штаб

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан