Е.Зангар: Насаараа дарга хийсэн хүнийг биш эх оронч сэтгэлтэй нэр дэвшигчийг сонгоорой
2017/06/14
Share |

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр  өнөөдөр Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа. Энэхүү уулзалтад нэр дэвшигчээс гадна АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Мурат, Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Е.Зангар тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихээр Баян-Өлгий аймгийн  13 сумын төлөөлөл Өлгий хотод хүрэлцэн ирж, уулзалтад оролцсон юм. Уулзалтын эхэнд Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Е.Зангар үг хэлж, Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийг дэмжихийг уриаллаа.

Тэрбээр  “Баян-Өлгий аймгийнхаа гишүүд, дэмжигчдэд энэ өдрийн мэнд хүргэе.   Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Баян-Өлгий аймагт эрх барьсан МАН-ын удирдлагууд нүдэнд харагдах, гарт баригдах ганц ч ажлыг хийсэнгүй.  Тэд нэг жилийн хугацаанд төрийн 280 албан хаагчийг  ажлаас нь халсан. Тэдний дундаас 40 хүн шүүхэд  хандаж, аль нэг шатанд нь ялалт байгуулсан. Энэ бол МАН-ын удирдлагууд хууль бусаар, увайгүй авирлаж, төрийн албан хаагчдыг ажлаас халсны нэг баталгаа.   Бидний 27 жил тэмцэж бий болгосон Ардчиллын үнэт зүйл Баян-Өлгий аймагт алга боллоо. Бид энэ  шударга бус зүйлийн эсрэг тэмцэж, аймгийн Засаг даргыг огцрохыг шаардаж байгаа.  Цаашид ч,  хууль бус зүйлийн эсрэг хариуцлагатайгаар тэмцэж, жирийн ажилчин, албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах болно. 

Та бүхэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийн хийсэн, бүтээснийг сайн мэднэ.  Тэрбээр  Зам тээврийн сайд байхдаа баруун бүсийн босоо тэнхлэгийн замыг санаачилж, бариулсан.  Одоо бид үр шимийг нь үзээд, засмал замаар зорчиж байна. Баян-Өлгий аймгийг бүхэлд нь хангах чацарганы тариаланг энэ хүний санал санаачилгаар эхлүүлээд үр дүнг нь үзээд явж байна.  

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, жишиг сум болгосон. Олон сумыг шинэ сум болгон хөгжүүлж, бүтээн байгуулж чадаж байгаа хүн улс орноо өөд нь татаж чадна гэдэг нь эргэлзээгүй.   Өнөөдөр бид туйлын хариуцлагатай, гэхдээ сонголт хийхэд амархан  сонгуулийн өмнө тулж ирээд байна. Хууль зорчигч, дураараа авирлагч эрх баригчдын эсрэг, хийж бүтээх эрмэлзэлтэй хүнийг сонгоход л болно. 

Хийсэн, бүтээсэн нь нүднээ илхэн харагддаг, жирийн амьдрал дундаас босч ирсэн, бидний л нэгэн адил эгэл хүн, эх орноо гэсэн чин сэтгэлтэй нэгнийг сонгох уу. Эсвэл насаараа дарга хийсэн, тансаг амьдралд дасчихсан, гадаад орнуудаас зээл авч, өр тавих гээд явж байгаа хүнийг сонгох уу гэдэг дээр та бүхэн эргэлзээд байх зүйлгүй байх. Тиймээс би сонголт хийхэд амар сонгуулийн өмнө тулж ирлээ гэж хэлсэн юм. Та бүхэн хийж бүтээдэг, Монголоо гэсэн чин сэтгэлтэй, эх оронч хүнийг сонгоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.  

Ардчилсан намын сонгуулийн төв штаб

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан