Шадар сайд У.Хүрэлсүх Засаг дарга, агентлагийн дарга нар үүрэг өглөө
2017/06/16
Share |

Шадар сайд У.Хүрэлсүх аймаг Нийслэлийн Засаг дарга болон агентлагийн дарга нарт үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 11 аймгийн 49 суманд 79 удаа нийт 95 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртөж шатсан байна.

Энэ оны эхний 6 сард гарсан ой, хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 17,5 хувиар өссөн.

 Цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар 6 дугаар сард хуурайшилт нэмэгдэж ой, хээрийн гал түймрийн эрсдэл ихсэх хандлагатай байгаа тул дараах үүргийг холбогдох яам, агентлагт хүргүүлж байна.

Нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Улсын Онцгой комиссын гишүүн Д.Оюунхоролд

 1.1. Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар албан даалгаварын хэрэгжилтийг хангуулан Ойн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалт баялагийг ашиглах, аялал зугаалгаар явах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж, хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулах.

 1.2. Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд ой, хээрийг түймрээс  урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх

1.3. Цаг агаарын мэдээлэл, сансрын хиймэл дагуулын мэдээгээр авсан ой, хээрийн гал түймрийн голомт, тархалтын зураг, хуурайшилтын мэдээг шуурхай боловсруулан Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлж байгаа ажлыг баяр амралтын өдрүүдийг харгалзахгүй шуурхай зохион байгуулах.

1.4. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг боломжтой нөхцөл байдалд хэрэгжүүлэхийг,           

Хоёр. Аймаг нийслэлийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга нарт

 2.1. Түймрийн эрсдэл ихтэй бүс нутгуудад хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын цэг ажиллуулах, урамшуулалт морин эргүүлийг зохион байгуулах

2.2. Түймэр унтраах ажилд дайчлах гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдлыг хангуулан Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай”  албан даалгаварын биелэлтийг хангуулах.

2.3. Түймэр унтраах ажилд дайчлагдан ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай хангалтын ажлыг шуурхай зохион байгуулах /багаж хэрэгсэл, шатах тослох материал, хоол хүнс, эмнэлгийн үйлчилгээ г.м/

Гурав. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадралд

 3.1. Ой, хээрийн гал түймрийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, техник багаж хэрэгслийн бэлэн байдлыг өндөр хэмжээнд хангуулан, түймрийг шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллах.

3.2. Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэн үед мэргэжлийн анги, албад, нутгийн иргэдийг татан оролцуулах, шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчин , Хил хамгаалах байгууллагаас дэмжлэг авах саналаа холбогдох журмын дагуу яаралтай танилцуулан шийдвэрлүүлэх.

 Дөрөв. Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөрд

 4.1. Улсын онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дугаар албан даалгаварын хэрэгжилтийг хангуулан ой, хээрийн түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг хуулийн дагуу тогтоон хариуцлага хүлээлгэх ажлыг эрчимжүүлэх.

4.2. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалтын цэг ажиллуулан, ногоон бүсэд зорчих иргэд ялангуяа нийслэлийн ногоон бүсэд зорчих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хяналт тавих ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж ажиллах.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан