М.Энхболд оо, Х.Баттулгатай та өөрийгөө харьцуул даа!!!
2017/06/19
Share |

Зуны нар, сонгуулийн халууныг дэвэргэж, Санжийн Баяр гэж, уг нь МАН-ынхны дунд баймгүй саруул толгойтой ч өдий насанд нам сольж гүйснээс оффшорчноороо хараалгаад, намаараа хамгаалуулаад явж байх нь амар болсон миний муу найз ах, Ардчилсан нам болон бусад намын эсрэг дарийг нь нухаж, доодуул хэд нь тусгалыг нь тааруулмаар аядан тэсрэх бөмбөг үйлдвэрлэж өгч байнаа. Нөгөөдүүл нь даанч байгаа онохгүй юм даа, хөөрхий. Дайн юмсан бол, хүч тэнцвэргүй тулаан болж байна.

МАН гэдэг, олон түмнийг сүрдүүлгээр  хомроглон  элсүүлсэн  өргөн улаан фронт бүх замаар дайрч давшиж, байлдааны тактик нь будлиад буруутмагц бактерологийн  зэвсгээр угаартуулан хордуулахдаа үнэхээр ч сурамгай гэж, хоржоонтой нь  цэргүүд нь ч командлагч нар нь ч ил гарахгүй, нуувчин дотроосоо л  хашгираад, заримдаа өөрсдөө ч окоовондоо хордож үхээд байх юм. Цэнхэр талд  гэвэл алдах юмгүй  ардын партизанууд улаан нүүрээрээ ил гарч гардан поогоо хийж, тэргүүн шугамд нь  АСА явуулын станцын Дагваа холбоочин Жанчив мэт утас зууж хот руу мэдээ өх нь халгүй, сэтгүүлч Мөнхбаясгалан  өөр дээрээ гал дуудан өчнөөн үхэж сэхэж, тагнуул туршуул гэж сэрдэгдэн, мэдээ сурвалжлагаас нь чухам үнэнийг мэдсэн ард олон маань харин найдвартай ар тал нь болж нээтийн комментуудаараа муусайн авлигач дайснуудыг онцгой мэргэн буудаж балиашигдаж байгаа тулдаа л тэсч байх шиг байна.  

Овоо эрийн шинж зааж гарч ирсэн нэг залууг  цагдаа нар хамгаалах нэрээр тандан заналхийлж, МАН  тайлбараа хийх гэж бүүр дордуулсаар, мулгуу эрх баригчдын хайран золиос болсон хүчний байгууллагынхан маань бантсандаа, иргэн хүнээ хамгаалаад тавь жараараа гадаа нь бүслээд зогсч байгаа бахархалт дүр зурагтай энэхүү цаг зуурын агаад энхээр л дуусах ёстой “иргэний дайн” ид дундаа явж байнаа.

Тэгвэл би хэний талд вэ? Чи муу МАН-ынх биз дээ гэх хүмүүс ч гайхах нь аргагүй. Өнгөрөгч сонгуулиар Н.Жанцанноров гуай биднийг  чухамдаа С.Баяр урьсан тулдаа л тэр штабт чинь ажилласаан, үнэн. МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулнаа гэхээр нь “Овоо ш дээ, дэмжихгүй яахав” гэсээр, сонгуулийн санал авахын төлөөнөө л бурж өгч байсан амлалтуудад нь давхар хууртаж, өнөөдөр муухай ичиж байна, хүмүүсийг хууралцсандаа. Энэ  тэгвэл ганц удаа билүү ?Анх яах гэж оровоо энэ  намд гэж хүртэл зөндөө харамссаар,Н. Энхбаяртай тулалдах ганц хүний дайнд Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ гэсэн шүлгийн мөртүүдээ олж бичиж, үүнийг нь даанч  олон жил, арав гаруй жилийн дараа тэсч хүлээсний эцэст ард олон даяараа ухааран сэнхрэхийг үзсэн юм, товчхондоо. Над шиг ил тод  хүнд харилцан зохихгүй нууц бүлэглэл юм байна лээ, нам гэдэг чинь.  Ингэсээр  МАХНаас МАН салж хагарах үед завсраар нь гоожиж, намгүй болж санаа амрагсдын нэгэн нь гарцаагүй би билээ. Ерөөс намд тэгж элсэх ч ааваас л болсон юм, бас дөнгөж хорин гуравтай байсны минь гай.

Ерөнхийлөгчийн сонгуулиар Л.Түдэвийн эсрэг явлаа, зохиолчдоос ичээд байна гээд үглээд байхаар нь баярлуулах эс гэхэд тайвшруулах гэж, гэхдээ овоо  цор цорхийж элссээн.”Миний лам хувраг өвөг дээдсийг буудан хороосон цуст нүглээ давтахгүйд итгэж.. тус намын алдаа завхралыг дагадаг хүлцэнгүй гишүүн байхгүй шүү,,,” гэж өргөдөлдөө бичсэн, тэр одоо архивт нь байх л ёстой. Би нам бус аа, хэчнээн жил тайлбарлалаа ч муу нэрийг хусавч арилахгүй нь үнэн золиг байна. Хэн нэгний бууны нохой гэж хардаж, монголчууд бидний дээшээ цацаж чадахгүй мөртлөө  дэргэдэх рүүгээ хангалттай асгадаг угаадсаас  цэвэр үлдэх гэсэндээ ч тэр биш, зүгээр л намтарт минь  миний өөрийн үг энэ тухай байж л байг гэсэндээ үүнийг урьтан нуршив.

Саявтархан би Дундговь явлаа. Ж.Наранцацралт гуай амьд сэрүүн сэн бол жар хүрэх байв, хүү Соёмботой нь  эгч дүүсийн ёсоор бид арван жил яг төрсөн өдрөөр нь нутагт нь ойгий нь тэмдэглэв. Хөшөөн дээр нь очиж, хөшөө юм даа гэлгүй шүүрс алдан зогсч байхдаа, хургүй тэнгэр царайчлах говийнхон маань ээлгүй төрийнхөө сонгуулийн балгаар аймгийнхаа мэргэжлийн 43 байгууллагын 41-ийг нь халаа сэлгээ хийлгэж, холбоо, онгоцны буудал зэрэг улсын онцгой объектуудын даргаар шүү?  

Арьс  ширний чээнжүүд төдий залуус  намын батлахаа улалзуулан өндөрт өргөсөөр томилогдсоныг, ард олон бухимдаж, дахиад хууртсандаа учраа олохгүй үймж буйг нүдээр харж чихээр   сонсон, инээд уур зэрэгцэв. Үрэгдсэнээс үлдсэн ганц ардчилагч нь энэ Дундговьд УИХын гишүүн Х.Наранхүү, нэгэн цагт хотын дарга Миеэгомбын Энхболдын жолооч явсан, хайрт дарга нь бодлогоор өөр намд шатрын хүү шиг байршуулсан, хагартлаа баяжсан  ёстой нэг боловсролгүй нөхөр зурагтаар ярихдаа мөнөөх даргынхаа газрын наймааг илчилж, дараа нь булзсан өнөөх Наранхүү. Ардчилал гээч юм. энэ зуны хурын дусал шиг үнэд оржээ Монгол улсад маань.

 Хөдөө гадаагүй суугаад л

 Хөгшин залуугүй уугаад л

 Улс орон минь нэг л

Уруудсан шинжтэй байх юм... Чойномыгоо санаж байна уу, уншигч минь?  Хөдөөгүүр дүүрэн эрх баригч МАН-ын сонгуулийн уриа лоозон, ёстой индүүгээ залгасан ч, Энхболдынхон ярьж  хөрөнгө мөнгө гэдгийг  ч хаяж цацаж өгч байнаа. Ингээд би гол зүйлдээ оръе оо. Нам бус төдийгүй  олиггүй л бол аль ч намыг үзэн ядагч,гэсэн хэрнээ төр юмсан бол, сайн сайхан хүн л асч гарч байгууштай Монгол өндөр их төрөө дээдлэн зүтгэх өчүүхэн их зүрхтэн би, энэ сонгуулийн өмнө ард олондоо хандаж бичихийг зорьсон ч, бичих тусмаа дотроос нэг юм өгсөөд байгаа болохоор ард олноодоо биш, энэ удаад хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур М.Энхболд руу уураа гаргах, учирлан ятгахаар шийдлээ. 

УИХ-ын дарга  Энхболд оо ? Бидний сүүлчийн уулзалтыг санаж байна,  нутгийн улсын хувьд алдаа оноогоо дэнсэлж, үл ойлголцлоо тайлсан, улс орон, ард олны санаа байдлын талаар ярилцсан  болоод өнгөрсөн  тэр уулзалт урт насгүй ажээ. Би ер нь худлын талд цогиж чаддаггүй,өвс тэжээл өгье гэсэн ч хашаанд тогтохгүй ёстой зэрлэг илжиг юм байна. Эртээдхэн Төв сайхан нутгаараа орлоо,уул ус минь гандуу нь ч яахав, орохоо мэддэг тэнгэрийн дур. Харин миний таних  яасан олон хүн ажлаасаа хусагдаа вэ?

Ардчилсан намынхнаас хариугаа авч байна гэж ойлгож болох ч, тэр нам чинь хүртэл ингэтлээ бужигнуулаагүйг ард олон нүүрэн дээр чинь хэлээд өгөөсэй.  Тэгсэн баймааж нь тэр алдааг нь давтахгүй байх  ухаан алга уу? Төрийн тэргүүнд санаархагч та  төрсөн нутгийнхнаа хүртэл хагалан бутаргагч байж болох уу?  Дээр нь жаран тэрбумын асуудал гараад ирэв,ямар нүдний булай вэ, дээр нь... бодох тусам , ажих тусам бид нэг замаар явахгүй нь ээ, уучлаарай.

Та бараг  дунд сургууль төгсмөгцөө л дарга болсон, улсаа авч явагсдын дунд байсан атал энэ улс орон яагаад ийм байгаа юм бэ? Төрөө дээдлэх үүднээс та гэж хүндэлмээр байвч болохгүй байна. Чиний үеийн бусад залуус ардчилсан хувьсгалын төлөө өлсч, амь насны баталгаагүй явахад намын түүх заадаг аавынхаа дулаан гэрт мааслотой талх идээд сууж байсан аа даа? Харьцуулах юм бол,ээжийнхээ оёдлын машинаар юм оёхоос бизнесээ эхлүүлж байсан орь залуухан, чамаас ганцхан жилээр  ах  Х. Баттулга тэр л үед өлсгөлөнд оролцогсдын ар талыг, өдөр тутмын унд хоолыг  даадаг ганц халаас нь байсныг ардчилсан хувьсгалын түүх мэддэг. Гэтэл өөрийн чинь  бүхий л амьдрал хэзээ ч хүнд юм өгч гар тэнийж байгаагүй  бэртэгчний түүх харагдаад байх юм? Н. Энхбаяр даргынхаа торгон шар дээлийн хормойноос атгалцаж яваад, хөлөө гозгонуулахад нь ял хариуцлагаа хамт үүрнээ гээд өмөрч  гүйхийн оронд, өвчтэй түүнийг шоронд эргэж,  эр хүн шиг, ерөөс хүн ёсоор хандсан билүү өөрөө? 

Он цаг явах  тусам, Энхбаяраасаа чи л илүү ардын шүүсийг шимэгч, аяар явагч чимээгүй  хувалз байгаа юу гэж санах боллоо, нутгийн залуу минь.  Энхбаяр гуай  туг ч барьж тугал ч хариулж, жинхэнэ улстөрчийн амьдралаар эрсдэхдээ эрсдэж яваа нь юу нь болохгүй байна? Харин өнгөрөгч сонгуулийн ялалт авангуутаа Энхбаярыг дахин баривчлах дуулиан дэгдээд өнгөрсөн өө дөө, тэрний ард чи л цагдаагийн дарга, миний сайн таних нэг хүнийг өрөөндөө хар өглөөгүүр  дуудаад үүрэг өгсний баримт олдох л байх. “Би мэргэжлийн байгууллагын ажил энэ тэр рүү ордоггүй” гэх мэтээр чи телевизээр сайхан худлаа авах юмаа ... Ийм цээлхэн худалч, доор чинь байгаа үй олон худалч нартайгаа нийлээд  төрд бүү хэл  намд чинь  хоцрогдоод илүүдээд лай болж байгааг ойлго л доо. 

Хүмүүс ажлаасаа халагдчихгүйн тулд л үнэнийг хэлж  төрийн эсрэг дуугарахыг нь болиулсан зандалчид та нар, наад саарал ордон дотроо ч гэсэн, нам гэх зүйлээр баглаж хүлээд шударга хүмүүсийн төрдөө гарах, зүтгэх бүх замыг хаасаар ирэв. Намын, УИХ –ын гишүүн гэх нь адгийн амьтны нэр  болтлоо үнэ  хүнд нь унасан нь та нараас л болж байгаа юм. Угтаа бол хүн бүхэн ойлголцож, эвлэн бүтээж болдог, танай МАН-д ч ухааны цараатай улс байх нь байдаг. Овтой хорчингууд л тамга тэмдгээрээ амь амьдралыг нь тамгалан дарж , хорьж цагдсаар номенклатурыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, ард олныг хавхалж орхидог.   Ерөөс та наргүй бол сайхан аа.

Бизнесменүүдийг овоо хөл дээрээ босоод ирэхээр нь урхидаж,  хөрөнгийг чинь булаах гэж байна гэх мэтээр тэдний хооронд яс хаяна, алалцуулна, элдэв төсөл тендерийг үнэд хүргэж зарна, олон жилийн энэ новшийн арга чинь тэднийг гэмт хэргийн бүлэглэл болгож, хүн бүрийн шударгаар эх орондоо амьдрах итгэлийг унтраана... Ард олонд бол юм хийж бүтээсэн нь л таалагддаг. Хэдхээн компани л улсаа авч явж, МСSийн Оджаргал нь ч тэр, Номингийн Баярсайхан нь ч тэр, Ажнайн Батэрдэнэ, Женко Баттулга нь ч тэр, Оргилийн Ганбаатар нь ч тэр... Хөдөлмөрийн баатар болохоор л улс юм шүү, нийгмийн болон оюуны баялаг бүтээдэггүй цагаан гарт шимэгч  та муу нарын дэргэд.  

Эвтэй Монгол гэж худлаа бүү ярь, тэнэг хөдөлж тэнхээ тасармаар сонгуулийн халуунд хэлсэн ярьснаа маргааш нь мартдагаа  хэчнээн удаа гайхуулах гээв. Тэрний оронд өнгөрөгч суудлынхаа үед улсаас хэдэн тэрбумаар нь, УИХын гишүүд чинь зээлэх нэрээр авсан Чингис бондын зээлээ төлөөч.  Баян сум явах замд, дагтаршсан  хогийн том цэгний цаанаас эхлэн бэлчих мал сүргийн чинь даамлаар Улаан хацарт гэгддэг өнөөх Батбаяр дарга байдаг гэлцэх юм, үнэн үү? Том дарга том л сүрэг дагана.  Даанч олон жил энэ дээр, сайны садаа, сандлын бөглөө болсон  чамайг яагаад ард түмэн мэдэхгүй, танихгүй байна вэ. Таньж мэдэхгүй болохоор л чи тэрбум тэрбумаар нь өөрийн энэ, ууртай шувуу гэдэг тоглоомных шиг царайлсан хөргөө хэвлэж тарааж, өөрийгөө цээжлүүлэх гэж баларч байна ш дээ. Хүнийг хөргөөр нь биш хийсэн бүтээснээр нь ард түмэн таньж мэдэж, хүндлэл хайраа өгч байдаг юм уг нь. 

Морь хайрлах сайхан л байх, морь уяачид ч гэсэн, манай нэг л бахархал. Гэвч хоббиныхоо л төлөө амьдарч, үүнээс өөр санаа зовох юмгүй тэнэг алмай, одоо бүр харгис мунхаг байж болохгүй, хоббиг нь болиулах гэхээр тоглоомоо булаалгаад  хүүхэд адтай  хашгирч уйлдаг шиг ийм хорон байж болохгүйн жишээг чухам өөрөөс чинь олж харж байна.  Төрсөн нутгаа хөгжүүлсэн, хувийнхаа хөрөнгөнөөс хүртэл цутгаж сумдаа, иргэдээ хөгжүүлсэн Х.Баттулгын хажууд чи хэн бэ? Алт ухаж, архи нэрж, газар наймаалж гарын үсгээр баяжиж амархаан болдог энэ цагт  өдөр тутмын үндсэн хэрэгцээ болсон мах, талхны үйлдвэрийг гадаадын монопольчдоос болон чам шиг дотоодын үгсэн хуйвалдаж хувь хүртэгсдээс ганцаараа шахам хамгаалан Монгол улсдаа, монгол хүндээ хямд үнэ өртгөөр нь авч үлдсэнийх нь  төлөө л гэхэд  Халтмаагийн Баттулгад иргэн бүр талархах ёстой юм шүү.

Өчнөөн хийж бүтээж, хөлсөө дуслуулж амжилтад хүрсэн тамирчин, зураач, эргэн тойрныхондоо тус болж явдаг, ядахнаа дурлаж ч чаддаг  халуун сэтгэлт  түүнээс чи биеийн хөгжлөөр ч, тархины, за зүрх сэтгэлийн булчингаар бол үнэхээр дорой шүү. Хэн нэг дуучинтай ч юм уу, холбож гүжирдэж,эсвэл  хоёрын хооронд сонгуулийн муухай нүгэл би заяа нь хийхгүй ээ. Зүгээр л, өөрийгөө харьцуул даа? Миний аав ээжийн төрсөн нутаг Төв аймгийн нийслэл Зуунмод хот сэтгэлд бол  энэ дэлхийн хамгийн нөмөр нөөлөгт хонхорхой санагддаг ч, очих бүрийд өнгөө өөрчлөөгүй зэгэл саарал бяцхан суурин угтдаг, жилийн жилд.

Нийслэлээс 46 хан км энэ газар хөгжлөө огоорсон, гэтэл  сонгууль бүрт МАН-ын 4 гишүүний нэр зоолттой гараад л байдаг. Яагаад? Яагаад гэвэл, энд, чи бидний төрсөн нутагт хүний дээд улс амьдардаг, яг миний муу аав ээж шиг шунал багатай, энгийн хүнд бүү хэл төрийн том даргад бол бүүр ч их итгэдэг хуучин цагийн үлдэцтэй, хөдөлмөрийг шүтэж, бусдыг муу хэлэх нь чухам нүгэл,өөрснийгөө хичээ та нар гэж загнадаг улс аж төрдөг юм. Монгол хүний, ховордож байгаа монгол хүний сайхан чанар юм даа, даанч чи болон та нар энэ чанарыг нь даанч муухай урт удаан ашиглаж, өөрсдийгөө хоохойлон амьдрах хэрэгсэл болгочих гэж дээ.

Эх үрсийн баяраар ээж,  МАН-ынхан мянган ээжийн баяртаа  урьсан, очно гэж байна. Халуун өдөр даралт нь ихсэх , очоод таван кг  гурил бэлгэнд авах ийм доромжлолын төлөө, би санаандгүй мэдээд болиулаагүй бол миний муу ээж явах нь ээ. Гурилгүй өлссөндөө мэдээж, биш. Нэг ийм өчүүхэн зүйлээр амьдралынх нь хижээл насыг аргацаан хуурч, өөрсдөд нь анхаарал халамж тавьсан болж, нэг их ховор юм тарчиг цагт хайрт гишүүдтэйгээ  булагнан хуваалцаж байгаа мэт дүр үзүүлдгээ болиоч.  Энэ ард түмэн чинь яг миний ээж шиг цагаахан цайлган юм байна. Эд нар маань уг нь японы хөгшчүүл шиг гадаадад зугаалж, англичууд шиг хуримтлалаараа хамгийн тансаг сувилалд  үе үе  ханиндаа амарч байгууштай баян тарган эх орны иргэд биз дээ? 

Аав тэгвэл мэргэн цэцэн, хашир зөнгөр амьтан байж яагаад ийм лойчихсон намаа дэмжээд байна гээ ??? МАН-ынхан мөлхөө сурталчилгаандаа гаргуун, нутагтаа нэр хүндтэйгээр яриул энээ тэр ээ гэхдээ байнга  дууддаг,хэн нэг  Хаянхирваа гишүүн ч юм уу, нэг номыг нь ивээн тэтгэчихдэг, бас хэдэн номоос нь цөөхнийг худалдаж авдаг...үүнийхээ өртгөнд цаадуул нь бага зардлаар том пиарыг сонгуулиараа хийж ялдаг. Ном хэвлэхийн буруу нь юу вэ, ганцхан та нарын нохойд хаядаг яс шиг энэ  хямдхан хандлага түгээмэл хавтгай болж, өгөөшинд нь настайчуул, ядуус, залуу үеийнхэн маань хууртаад байгаад л зэвүү хүрээд байдаг юм. Дээр нь бас аав шиг минь өвгөдийн хорвоог таньж юм бүхнийг, өө яршиг гээд уучилдаг хэнэггүй, урвагч шарвагчаар дуудуулахаас айдаг  нэрэлхүү, өдий төдий ахмадууд  авсан шагналаа нам минь өгсөн гэж гэнэхэн баясч явдаг эвий зан нь  ч нөлөөлөөд байгаа л даа.

Монгол улсын маань газар бүрт , төрийн төсвийн  албан байгууллага болгонд  мэргэжлийн боловсон хүчний их уналтын парад асар хурдацтай өрнөж байгаа болохоор тэндэх хөөрхий муусайн дарга нарыг нь, халагдсан байтугай томилогдсон шинэ даргыг нь хүртэл  бүтэн жил би дотроо өрөвдлөө. Ирж байгаа,явж байгаа аль нь ч тэр, улс төрөөс хараат хүүхэлдэйнүүд болсон нь ажлын байр цөөхөн, үйлдвэржилт зогссоныг харуулсаар  байгаа ч шинэ үйлдвэрийн шав тавих ёслолд заавал муусайн улстөрчид ярвайж ялцайгаад зогсох дуртайдаа, ашгаас хувь хүртэж шан харамж нэхдэгтээ улс орон гацаанд орчихсоныг хэн хүнгүй мэддэг болсоон. Намаас зааж өгсөн хүнийг энэ тэр ажил албанд ав, дарга болго гэдэг үүрэг даалгаварт тархидуулж, нэгнээ хардаж сэрдэж, нөхөд  заамдалцаж, эрх үүргийн толхилцоон дунд улсын ажил, үүрэг  хариуцлага эзэнгүйдсээр байна.

Бүлтийсэн үрсээ хоолгүй хонуулахгүй, ажил төрөлтэй байхын тулд ,үгүй ядахнаа хийж бүтээснээ гүйцээх гэж хүмүүс их зовдгийг насаараа улстөр л хийсэн та нар  яаж мэдэхэв. Эрдэм боловсрол гээчээс саахалтын зайтай  хол дарцаглаж яваа улсын томилгоо хийснээс харахад, УИХ, Засгийн газрын гишүүд  та нарыг эгнүүлэн суулгаж байгаад түвшин тогтоох шалгалт авах юмсан. Баянхонгорт төв театрын даргаар тун ч сайн ажилласан муу найзаас маань, өнгөрөгч намар Ардын намынхан ажлыг нь булааж, СД тоглуулаад явдаг намынхаа хэрмэл залууг даргаар нь тавихад тэсэлгүй бухимдаж байгаад зүрхээр явчихсан бол Завханд  танай намын нэг эмэгтэй ажлаасаа авахууллаа гэж өөрийгөө галдан шатаасан. Хэн нь ч хөөрхий биз дээ, тэр нам энэ тэр ямар  хамаа?  Би хамгийн ойрын эх сурвалжаасаа, наад захаас нь сөрмөн энэ бүгдийг  бичиж байгаа нь, үүнийг уншсан хэнбугай ч миний үгийг худал хуумгай гэхгүйн тулд юм.

Энэ зуны ган тайлагдаж л таараа. Түүн шиг Монголын төр та нараас салах цаг ирнээ. Хэрвээ чи ухаант хүний үр мөн юм бол энэхэн удаад гол өрсөлдөгч  Х. Баттулгад  тахимаа өгчих. Үгүй ээ бүүр болохгүй бол ядахнаа Ганбаатарт , тэр чинь өөрийн чинь хажууд ариун хүн. Сонгуулийн балиар, шударга биш  үйл ажиллагаагаа зогсоо. Төр түмний мөнгөөр баахан уяачдыг талдаа элсүүлж бүтэн жил Хөдөө аж ахуйн сайдыг ажлыг нь хийлгээгүй шиг ээ, Засгийн газраас санхүүжих эрүүл мэндийн хөтөлбөрүүдээр өвчинд дарлуулсан сонгогчдодоо буянтны нүүрлэн далд  сурталчилгаа хийхээ боль. Миний нутгийн айлуудаар сангийн бойпор тараасан шиг ээ, мөнгө бүү түгээ.  Удахгүй урлаг соёлын газруудын дарга нартай уулзах тов гарсан байна лээ, би лав очихгүй.  Урлаг соёл бол хамгийн эрхэмсэг, хүчтэй зэвсэг. Ийм агуу, нандин зэвсгээ ард олныхоо төлөө өргөөгүй урлаг соёлчингууд, ном боловсролыг үрэн таран хийгч концерт хөтлөгчдийг Янжинлхам маань тэртэй тэргүй өршөөхгүй, онгод хутгаа хайрлахгүй, ард олон нь тэгсгээд мартдаг.

М.Энхболд оо!  Бидний уулзалтаар, миний эгдүүцэн асуусан бүхэнд  “энэ бол улс төр шдээ ...” гэж хэдэнтээ хэлснийг чинь тунгаан бодоод, олоон жил наад улстөрдөө дөрлүүлсэн үхэр шиг хөтлөгдөж явснаас ганц удаа буцаж, хүн чанартаа эргэж ир, ард олноо бод, чамайг өөрийг чинь ч нэгэн цагт зажилж хивээд л дуусгах төрийн машины араанд бүү ор хэмээн хэлж байна. Удалгүй  урд хөрш рүү Сы Зин Пиний урилгаар айлчлах шагнал амлуулсан 150 сэтгүүлч  чиний сурталчилгаанд   хөдөө тараад ажиллаж байгаа.

Жинхэнэ сэтгүүлч нар хэзээ ч үзгээ худалдахгүйг сайн мэдэж байна. Хятадын төрийн тэргүүнийг манайд ирж бөөн юм болоход ганцхан улстөрч, ганцхан УИХ-ын гишүүн кортежийнх нь зам дагуу явган гүйж сөрөг  урсгал үүсгэж дуулиан дэгдээж байсан нь хэн билээ?  Монгол улс тусгаар тогтнолтой, дэлхийн шударга улстай эв энхийг баримтлан эн тэнцүү хөгжих хүсэл буюу хэдэн зуун өвөрлөсөн монголчууд бидний чин санаа энэ хүнээр л дамжин хэрэгжих ч юм билүү, би л лав итгэнэ.  Гүтгэлэг сөрж яваа эр хүн, гүйж яваа морь хоёр  ялгаа юун. Ард олноо хайрлах нь бас хамгийн дээд боловсрол. Ийм сэтгэлийн өндөр дээд боловсрол Халтмаагийн Баттулгад л байгааг долоо буудуулж үзсэн чононы зөнгөөр ард олон мэдэрч байгаа ч цөвүүн цагийн бусармаг явдалт, ноёны суудалд суулаа ч нохой зангаа үл тавих, алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээрээ дарлагч  анги та нар гүтгэлэг хийж, садаа тээг болоод байна ш дээ.

Монгол улс маань мөхөл сэхлийнхээ ирмэг дээр байна, эдийн засаг, эрдэм боловсрол, ёс суртхуун... Бид Венесуэл, Гондурас, Замби, Мозамбик ,,,гээд колони эдийн засагтай орнууд руу гулсах нь байна. Хэрвээ чи Ерөнхийлөгч болбол зөвлөлдөх ардчилал нэрээр ичгүүргүй халдсан Үндсэн хуулиар нээнтэглэн, хязгааргүй эрхэт хугацаагүй хаант улсыг чи хянах эрхээ нэгэнт авчихсан, энэ хавар. Одоо болие, хоол унднаас, нэр төрөөс үнэтэй үзэл бодол гэж нэг айхтар юм хүнд  байдаг,үзэл бодлоо бичсэнээрээ би хөлсөө асгаж босгосон сайхан ажил, хамт олноосоо ч салж мэднэ, үүнийг бичиж буйгаараа. Миний хань ч ялгаагүй, мэргэжлээрээ ажиллаж байгаа, боловсролтой, тулхтай, нам бус, Төмөр замын орлогч дарга. Тэгж доошоо орж хал хал, ичихгүй бол.

Шинэ Ерөнхийлөгчтэй болоход хэдхээн хоног үлдлээ. Хэдэн талд ажилласан пиарчид эсрэг эсрэг тийшээ долигонон гүйлдэж, одон гуйж хөгөө чирцгээнэ. Би тэгэхгүй ээ, тийм байсан бол өчнөөн завшаан надад байсан. Би өөр юмны төлөө байна. Монгол улсдаа иргэд нь сурч, ажлаа хийж, тайван амгалан амьдарч чадахаа больсныг гадаадад дүрвэсэн мянга мянган иргэн бие сэтгэлээрээ  туулж яваа, миний хүүхдүүд ч тэдний дунд байдаг. Одоо бол түр ирээд, Монголынхоо агаар амсчихаад буцах тул сонгуулийн дайныг мартах гэж хамаг цонх, зурагт энэ тэр ээ хаагаад нялх ач хүүдээ “МОНГОЛ ЯЛНА!” гэж шившээд бантангий нь аягалж өгөхөөр явлаа. МОНГОЛ ЯЛНА! 

Ц.ХУЛАН, элдэв тодотголгүй, нам бус. 2017 оны 6дугаар сарын 18

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(202.55.191.205)
yostoi mundag ajil amidrald ni amjilt hvsie eh hvnii tsagaan svv ni vrgelj ene horwoo delhiidee tsatsruulj yawaarai B.uubii
2017-06-19 16:09:45
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан