Нэр дэвшигч Х.Баттулга “Хархорин” зах, Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зочиллоо
2017/06/21
Share |

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга нийслэлийн иргэд, сонгогчидтой уулзалт хийж, энэ хүрээнд томоохон зах, худалдааны төв, цэргийн анги нэгтгэлүүдээр орж эгэл ардын үгийг сонсч яваа билээ. Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгогч олонтой уулзалт хийсэн тэрээр “Хархорин” зах, Зэвсэгт хүчний 013 дугаар ангиар орж иргэд сонгогчид, офицер ахлагч, цэрэг дайчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ. 

“Хархорин” захын хувьд нийслэлийн хүн амын хүнсний ханган нийлүүлтийн 30 орчим хувийг дангаар хангадаг, 1400 гаруй түрээслэгчтэй зах, үйлчилгээний төвүүд дундаа томоохонд тооцогддог билээ. Гэр хороололд өсч өндийн, наймаа худалдааны ажил голдуу эрхэлж бизнесийн салбарт хөл тавьсан нэр дэвшигч Х.Баттулга хөлс, хүчээ урсгаж босгосон эгэл бор амьдралын амтыг хамгийн сайн мэдэх нэгэн. Тиймдээ ч нийгмийн дундаж давхрагыг бүрдүүлж, хувийн хэвшлийг өдий зэрэгтэй авч яваа жижиг, дунд бизнес эрхлэгчид хийгээд худалдаа, үйлдвэр үйлчилгээний салбарынхныг онцлон уулзаж байгаа юм. 

Мах, махан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, гэр ахуйн барааны худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхэлж буй иргэдтэй уулзаж ярилцсан тэрбээр Засгийн газрын гишүүнээр ажиллах хугацаандаа хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбар руу чиглэсэн бодлогын баримт бичиг батлуулж, малчид, тариаланч, үйлдвэрлэгчдийг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байсан. Жишээлбэл, шинэчлэлийн Засгийн газрын үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн нь хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлж, үр дүнгээ өгч байсан юм. Тиймдээ ч “Хархорин” захын худалдаа, наймаа эрхлэгчид хөлсөө урсгажолсон хоолны амт шимтийг мэддэг, хөдөлмөрч, бүтээлч, экспортыг дэмжигч эх оронч хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болох ёстой хэмээн нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж байна. 

Захын үйл ажиллагаа, лангуу түрээслэгчдийн ахуй амьдрал, аж байдалтай танилцсан тэрбээр нийслэлийн хүрээний анги, нэгтгэлүүдийн нэг Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зочилж, офицер ахлагч, цэрэг дайчидтай уулзлаа. Эл уулзалтад УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж нар оролцож үг хэлсэн юм. Нэр дэвшигч Х.Баттулгын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрийн тухайд алба хаагчид ам сайтай байв. 

Уулзалтын үеэр Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж бие бүрэлдэхүүнд хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол эрчүүд зориг зүрхтэй, хөдөлмөрч бүтээлч байвалолз омог, онгод хийморь дагаж явдаг юм шүү. Манай алба хаагчдын дунд 18-тай дүү нар маань ч байгаа байх. Миний бие 19-хөн насандаа арлын оныг зорьж, сүмогийн чанга хатуу бэлтгэлээр хүмүүжиж хүн болсон. Эргээд бодоход эх орныхоо нэрийг өндөрт өргөж явах хүсэл тэмүүллээр тэр бүхнийг даваж гарсан санагддаг. Цэрэг армийнхан болоод спортынхонд ижил төстэй зүйл олон байдгийн нэг нь эх оронч үзэл юм. Нэр дэвшигч Баттулга ах маань ч дэлхийн дэвжээнд төрийнхөө далбааг мандуулж явсан нэгэн. Түүнчлэн, улс орныхоо хөгжил дэвшилд хүч хөдөлмөрөө зориулж, санаагаа чилээж явдаг нэгэн. Өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх эрхэм хүндтэй албанд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Энх цагт эр цэргийн албанд мордсон олон арван аавын хүүг ажилтай, орлоготой, мэргэжил боловсротой болгох, хамгийн гол нь бодитоор хэрэгжих боломтой “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрийг энэ хүн сэдэж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Зүгээр нэг ганц жилийн алба хаах бус ажил мэргэжил эзэмших, орон байртай болох боломж олгож буй энэ хөтөлбөр дэлхийн олон улс оронд амжилттай хэрэгжсэнийг би мэднэ. Тиймээс залуус та бүхэн энх цагийн баатрууд болж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг хүсвэл нэр дэвшигч Баттулгыг дэмжээрэй” гэсэн юм. 

Нэр дэвшигч Баттулга маргааш нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж, алслагдсан дүүргийн ард иргэдийн ахуй амьдралтай танилцаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулна. 

 Ардчилсан намын сонгуулийн штаб

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан