Ц.Оюунгэрэл: Хоёр удаа дэмжиж гаргасан ардчилсан Ерөнхийлөгч маань яагаад загас шиг дуугүй сууна вэ
2017/06/21
Share |

-Хоёр телевиз, хоёрхон сонин үнэний талд зогсч байна-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийн хэлсэн үгнээс онцоллоо.

Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн баянголчууд та бүхэндээ баярлалаа. 

Ардчилсан нам засаг барьж байхдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг санаачлан батлуулж, “дохионы хэл бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эх хэл мөн” хэмээн үзсэн. Тиймдээ ч манай нэр дэвшигч сонгогчидтойгоо уулзахдаа хүний эрхийг дээдлэн, дохионы хэлмэрч ажиллуулж байгаа билээ.

Ингээд гол яриандаа оръё. Хэдхэн хоногийн дараа бид төр, түмнийг толгойлох тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Ерөнхийлөгч гэдэг шударга ёс, эв эеийн илэрхийлэл, ард түмний дуу хоолой байдаг. Харамсалтай нь, энэ удаагийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигчид ардчилал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгэн гутааж, элдэв гүжир гүтгэлгээр бөмбөгдөж байна. Түүнчлэн, төрийн алба, шүүх цагдаа, хэвлэлийнхнийг утсан хүүхэлдэй мэт болгожээ. Өнөөдөр эрх баригчдын хууль бус үйлдэл, амлалтаасаа ухарсан бодит үнэн хийгээд төр засгаа наймаалцсан талаархи баримт мэдээ мэдээллийг хоёрхон телевиз, хоёрхон сонин олон нийтэд түгээж, үнэний талд зогсч байна. Бусад нь яав. Хагас мянгаар тоологдох бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл яагаад хэт нэг талыг барин ажиллах болов. Ардчиллаас үнэ цэнэтэй юу байдаг болоод ийнхүү хаалтын гэрээгээр амаа таглуулчихав аа. Яагаад бүгдээрээ загас шиг дуугүй сууна вэ. Хоёр удаа дэмиж гаргасан ардчилсан Ерөнхийлөгч маань юуны учир загас шиг дуугүй сууна вэ. Энэ бүхэн “60 тэрбумын” гэх хэрэгтэй шууд холбоотой.Энхболд, Сандуй, Ганбаатар гэх хүмүүс төрийн албыг бүхэлд нь худалдах тухай, хар машиныг хакердах тухай, уул уурхайн том ордуудыг гадныханд өгөх тухай ярьсан 90 минутын бичлэгтэй холбоотой. Энэ бичлэгийг эр зориг гарган олон нийтэд түгээсэн Доржзодов гэх залуугийн амь нас өнөөдөр аюулд ороод байна. Очих, хамгаалуулах газаргүйн улмаас зөвхөн цахим орчинд энэ бузар булхай авлигын сүлжээний талаар бичиж, нийтэлж байна. Миний бие ч гэсэн 60 тэрбумын хэрэгт холбогдох хүмүүсийг нэр цохон ярьж явсаар эх орноо тойрчихоод ирлээ. Үнэхээр 60 тэрбумын тухай эл бичлэг хуурамч юм бол яагаад өдий болтол Доржзодов, Оюунгэрэл гэх хүмүүс ингээд эрх чөлөөтэй явж байгаа юм. Хүн гүтгэж гүжирдсэн хэргээр эрүү үүсгэх ёстой биз дээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Нийслэлийн МАН-ын дарга Сандуй нар ч энэ тухай ам алдсан шүү дээ. Гэтэл өнөөдөр эл бичлэгтэй холбогдох хэргийг хаахыг завдаж байгаа талаар ч мэдээлэл ирлээ. Ийм л ил цагаан болчихсон юмыг харсаар байж эх орон, тусгаар тогтнолоо тавиад туучих юм гэж үү. Үгүй ээ, энэ бүхнийг сөрөн зогсч буй Баттулгыгаа дэмжье. Бид ялна, Монгол ялна. 

Ардчилсан намын сонгуулийн штаб

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан