Мэнгэ болон биеийн тэмдэг нь хүний амьдралын үйлийн үрийг бэлгэддэг
2017/07/01
Share |

Мэнгэ гэдэг бол хүний амьдралд чухал нөлөөтэй тэмдэг юм. Ганц нүгэл үйлдэх төдийд л хүн арьсан дээрээ нэг тэмдэг буюу “тамга”-тай болох бөгөөд гэмээ чин сэтгэлээр цагаатгахаас нааш арилдаггүй гэж үздэг. Хүний биеийг долоон гараг жолооддог бол гарыг арван хоёр гэр, бүх гарагтайгаа цуг эрхшээдэг. Гараар нь тухайн хүний өнгөрсөн, одоо, ирээдүйн явдлыг мэдэж, хаанаас ирсэн, энэ насалдаа хэрхэх учиртай, ямар ямар тотгорыг давах ёстойг нь тогтоож чадна. Хүн, таван үйл бүтээх тавилантай. Чухам алийг үйлдэх эсэх нь тухайн хүний үйлийн үрээс шалтгаална.


Мэнгэний оньс


Хүний бие, духнаасаа нууц орон хүртэл зураасаар уртаашаа зааглагддаг, Түүнийг зөв, буруу тал гэж ялгадаг. Эр хүний солгой, эм хүний зөв талыг “муу зүг” гэдэг нь тэр талд ургасан мэнгэ сэлт муу юм ёрлодгоос болсон хэрэг. Харин эрийн зөв, эмийн буруу талд ургасан толбо, сэвх, бүдэн сайныг бэлгэддэг. Эр, эм хүн эсрэг цэнэгтэй байдаг. Эр хүний зөв талыг илч гэрэл, бие сэтгэлийг тэтгэгч хүчин болсон аргын чанар бүхий нартай адилтгадаг. Тиймээс эр хүнд нар, эм хүнд сар их нөлөөтэй. Бүсгүй хүний буруу талыг дотоод хүч чадлыг ивээдэг билиг чанар бүхий саран авхайтай жишдэг. Сар, эм хүнийг нэн хүчтэй эрхшээдэг төдийгүй ээлтэй тал нь мөн. Эр хүнд сар тааламжгүй эрхс болой.


Хүний биенээ заяаны болон зуурдын тэмдэг гардаг. Мэнгэ, толбо мэтийг Санчир, Бархсвадь, Цолмон гурваас үүдэлтэй гэдэг. Эдгээр нь улаан, бараан, цайвар байна. Санчир тогтвортой, ужиг явдлыг үүддэг. Хүн үүнээс болж гачигдах, аргагүй юмтай учрах нь бий. Тиймээс бараан мэнгэ чухам хаана гарнаас тухайн үйлийн үрийн сайн, муу нь шалтгаална. Товгор байх тусмаа нөлөө нь ихсдэг. Бархсвадийн нөлөөгөөр үүсдэг улаан тэмдэг бөгөөс хууль, засаг төр, шашин, үзэл суртал, ухааралтай холбоотой. Үзэл бодлоо өөрчлөх, харгалзахад хүргэдэг энэ мэнгийг хайхрахгүй байж үл болно. Цайвар мэнгэ Цолмонгийн эрхшээлээр үүсдэг. Ээлтэй талд нь гарвал ивээгдэх, нөлөөтэй болохын дохио


Та бүхэн царайгаа ажиглаад дээрх зургийн дагуу нүүрэн дээр байгаа мэнгэтэйгээ хамгийн ойрхон тоог олоод ямар учиртайг тайлж мэдээрэй.

 



Байрлал 1-3


Хүүхэд байхдаа та ямар нэг байдлаар дэггүйтдэг, чөлөөт сэтгэхүйтэй нэгэн байсан. Чөлөөтэй байх үед таны төрөлхийн бүтээлч байдал, шаргуу хөдөлмөр чинь илэрдэг. Ерөнхийдөө таны давуу талууд чинь амьдралд хандах шинийг санаачлагч талтай чинь хосолдог. Та энэ цэгт мэнгэтэй бол ажил хэргийн хувьд хэн нэгний төлөө ажиллахаас илүү өөрөө эзэн нь байвал хамаагүй дээр. Баталгаатай зүйл бол та өөрийнхөө эзэн нь байх хувь заяатай.


Байрлал 4


Та бол түргэн ааш зантай хүн. Бусдыг татах болон гялалзсан байдлыг чинь бүрдүүлдэг янз бүрийн ааш гаргадаг ба хэт олон санаа бодолтой байвал энэ нь танд л хэцүү байх болно. Та маргалдах дуртай нэгэн боловч хэзээ ч өс санадаггүй. Энэ мэнгэ таны түргэн ааш занг бэлгэддэг бөгөөд та өөрөө хичээвэл илүү тайван тогтвортой байж чадна.


Байрлал 5


Хөмсгөн дээрх мэнгэ нь та амьдралдаа эд мөнгөний азтай байхыг илэрхийлдэг бөгөөд харин та үүний тулд бусад хүмүүсээс илүү шаргуу хөдөлмөрлөх ёстойг хэлж байна. Та бүхий л олсон орлогоо найдвартайгаар хадгалахгүй бол таны хажууд эелдэгээр ярьж байгаад хөрөнгийг чинь хуваах сонирхолтой атаархагчид байж болзошгүй. “Хурдан хугацаанд хэрхэн баян болох”-талаар ярьж буй хүмүүсээс болгоомжил. Та энэ цэгт мэнгэтэй бол бусдад хэт бүү итгэ гэж зөвлөж байна. Зөн совингоо даган анхааралтай бай. Хэзээ ч бусдаар өөрийн санхүүгийн байдлаа хянуул.


Байрлал 6.


Энэ цэгт байрласан мэнгэ таны ухаалаг, бүтээлч, урлагийн авъяасыг илэрхийлж байна. Урлагийн авъяас чинь танд эд хөрөнгө, алдар нэр, амжилтыг авчирна. Энэ мэнгэ мөн баялгийн азыг илэрхийлдэг боловч та уламжлалт амьдрах арга барилаас илүү зүрхээ даган хөдөлмөрлөж чадвал энэ бүхэн танд ирэх болно. Эр зоригтой байвал амжилт танд ирэх нь гарцаагүй.


Байрлал 7


Хөмсөгний доор байрлаж буй мэнгэ таныг ойр дотны хамаатан садантайгаа тохиромжгүй байснаар аз жаргалгүй байдлыг мэдрэх тухай өгүүлж байна. Энэ нь таны ажил, амьдралд ч нөлөөлөх болно. Хэрвээ та урагшаа явъя гэж байгаа бол хамаатнууд доторх аливаа зөрчилдөөнийг шийдэх нь чухал гэж зөвлөе.


Байрлал 8


Энэ бол мэнгэний тийм ч сайн байрлал биш. Таны санхүүгийн байдал үрэлгэн зангаас чинь болоод үргэлж тогтворгүй байдаг. Та мөн мөрийтэй тоглоомонд дуртай. Таны мэдэх ёстой зүйл бол хаа хүрээд зогсох. Түүнчлэн энэ цэгт мэнгэтэй хүмүүс эсрэг болон ижил хүйснийхээ хүмүүсийн сэтгэлийг татах хандлагатай байдаг. Бусдыг татах байдлаа илэрхийлэхдээ бага зэрэг анхааралтай байхгүй бол асуудалд орж магадгүй шүү.


Байрлал 9


Уг мэнгэ сексийн болон бусад хүндрэлтэй байдлыг илэрхийлдэг. Энэ мэнгэ нь азгүйд тооцогддог тул танд авахуулахыг зөвлөе.


Байрлал 10


Хамарны доохон талд байгаа энэ мэнгэ маш сайн үр удмын заяаг илэрхийлдэг. Та үргэлж гэр бүлийнхнээрээ хүрээлүүлж байх ба олон хүүхэд, ач зээтэй болно. Эргэн тойрны хүмүүс чинь үргэлж таныг дэмжих бөгөөд та эд материалаар болон сэтгэл санаагаар хангалуун байх нь.


Байрлал 11


Энэ байрлалд байгаа мэнгэ өвчин эмгэгт өртөх хандлагатайг зааж байна. Ялангуяа том, хар өнгөтэй бол авахуулвал зүгээр бөгөөд өөрөөр бол үүнийг далдлах крем зэрэг зүйлсийг хэрэглээрэй.


Байрлал 12


Энэ цэгийн мэнгэ таныг амжилттай бөгөөд тэнцвэртэй амьдралтай байхыг зааж байна. Та баян болох төдийгүй алдартай болох магадлалтай. Дээд зэргийн амьдралаар амьдрах бүхий л боломжууд бий ч танд сэтгэл хангалуун гэр бүлийн амьдрал ч бас бий. Ялангуяа эмэгтэйчүүд ийм мэнгэтэй бол маш азтай, үзэсгэлэнтэй бөгөөд гялалзсан амьдралтай байх хандлагатай.


Байрлал 13


Таны хүүхдүүд амьдралын чинь санаа зовоосон асуудал байх болно. Таны тэдэнтэй харилцах харилцаа тийм ч сайнгүй. Та тэвчээртэй байж л сурах хэрэгтэй.


Байрлал 14


Энэ цэгийн мэнгэ таны амьдралын хүнд асуудал байж болох хоол хүнсэнд хэт мэдрэмтгий байдлыг илэрхийлж байна. Та зарим хүнсний бүтээгдэхүүнүүдээс аллергитай юм уу эсвэл зүгээр л хэт их иддэг байж болно.


Байрлал 15


Та бол үргэлж хөдөлгөөнтэй, шинийг санаачилж, гэрээ өөр өөрөөр засч байдаг хүн. Та шинэ газар орчныг үзэж, шинэ зүйлстэй танилцах дуртай. Нэг газраа удаан хугацаагаар байвал та уйтгартай болдог. Аялал, адал явдалд дуртай бөгөөд маш гярхай нүдтэй.


Байрлал 16


Идэх уух болон сексийн амьдралдаа та анхааралтай байх хэрэгтэй. Энэ хоёр зүйл таны хамгийн том асуудлууд. Та жин нэмэх хандлагатай бөгөөд энэ нь таныг бухимдуулна. Романтик байдал, заримдаа нэгээс илүү хамтрагчтай байхад дуртай ч дараа нь та үүнийхээ төлөө маш их харамсч, стресст орж болзошгүй.


Байрлал 17


Та орчин тойрондоо нэр нөлөөтэй нэгэн байх болно. Та олон нийтийн ажилд идэвхтэй бөгөөд гайхалтай сайн ярилцагч. Мөн та хэт их биеэ тоосноос болоод нэр төрөө унагах хандлага байна. Бусад хүмүүс өөрийн чинь тухай юу гэж боддогийг мэдээд өөртөө итгэх итгэл, үнэлэх үнэлэмж зэрэг чинь буурч, танд хүндээр тусах болно.


Байрлал 18


Та бол үргэлж хөдөлгөөнд байдаг хүн. Таны амьдралд хилийн чанадад зорчих олон боломжууд тохиох бөгөөд их усыг туулах үедээ илүү хянамгай байх хэрэгтэй, учир нь мэнгэ чинь таныг гэртээ байх нь дээр болохыг заадаг байна.


Байрлал 19


Та мөнгөний азтай бөгөөд маш сайн найз нөхөдтэй учир энэ бол сайн мэнгэ юм. Таны сул тал бол эсрэг хүйсийнхээ хүний гоо сайханд хэт татагддаг байдал. Амьдралд чинь таныг халуун усан дотор оруулах зүйл энэ л байна, тиймээс гал цогоо барьж сур.


Байрлал 20


Энд байгаа мэнгэ нэг бол их азтай эсвэл азгүй байхыг заадаг. Та энэ цэгт мэнгэтэй бол нэг бол маш алдар нэртэй үгүй бол хэн ч биш байна. Та бүтээлч байдлын их эв дүйтэй бөгөөд маш ухаалаг, гэвч таны авъяас сайн муу аль алинд нь ашиглагдаж болно. Та бол жижиг сажиг зүйлээр хөөцөлддөг хүн биш бөгөөд хүнийг уучилдаггүй ч амархан мартдаг зантай. Энэ мэнгэ түүхнээ агуу ихээр дуурсагдах юм уу дарангуйлагчаар уруудах хэн нэгнийг бэлгэддэг.


Байрлал 21


Энэ мэнгэ таныг насан туршдаа идэж, уух зүйлээр баян байхыг бэлэгддэг. Мөн нэр алдар, олны танил байдлыг авчирна.


Байрлал 22


Таны амьдрал үргэлж аз жаргалтай байх бөгөөд юмс танд үргэлж зөөлнөөр ханддаг. Спортын сонирхолтой бол та супер од ч байж болно. Хөмсөгний төгсгөлд байх мэнгэ мөн хэн нэгэн эрх мэдэл, хүч чадалтай байхыг илэрхийлдэг бөгөөд хэрвээ та компаний захирал бол маш сайн ажиллах болно.


Байрлал 23


Та өндөр IQ-тэй бөгөөд энгийн зүйл дээр ч, оюун ухаанаараа ч сэргэлэн цовоо. Та маш сайн хөгжсөн зөн совинтой бөгөөд энэ нь утга учиртай, удаан амьдралд таныг хөтөлнө. Өтөл болсон хойноо ч та идэвхтэй байх ба эцсийн цэгт хүртэл найз нөхөд, гэр бүлийнхэн чинь үргэлж ойрхон байна.


Байрлал 24


Та бага залуу насандаа алдар нэр, эд хөрөнгөтэй болох ба энэ үеээ ахимаг насаа баталгаатай болгоход зориулаарай гэж зөвлөе. Учир нь энэ цэгт мэнгэтэй хүмүүс хөгшрөх үедээ хэцүү амьдралыг туулах хандлагатай байдаг.


Байрлал 25


Та сайн эд хөрөнгө, нэр алдарын заяатай боловч хэтрүүлэхээс болгоомжлох нь зөв. Уламжлалт хандлагыг баримталвал урт удаан, үр бүтээлтэй амьдралтай болно.


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан