Хөшигийн хөндийн хурдны замын газар чөлөөлөлтийн ажил 98 хувьтай байна
2017/07/19
Share |

Нийслэлд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

 

2017 оны Газар Зохион Байгуулалтын төлөвлөгөөнд Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газраас санал болгосон 37  авто зам, замын байгууламж, гүүрэн гарц, Нийслэлийн Засаг даргын 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 25 авто зам, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир, дулааны шугам, шугамын өргөтгөл, үерийн хамгаалалтын барилга байгууламж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 33, мөн 2016 оноос он дамжин хэрэгжиж байгаа 10 төсөл хөтөлбөр зэрэг нийт 105 бүтээн байгуулалтын ажил тусгагдсан.

Өнөөдөр Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Орлогч дарга Б.Загдсамбар нар томоохон 9 авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын газар чөлөөлөлтийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр дэх Автоплазагийн уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор хийгдэж буй замын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа.

Тухайн замын трасст 2 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгээд байна.

Албаны удирдлагууд үргэлжлүүлэн дараах замын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа. Үүнд:

УБ хот-Хөшигийн хөндийн 32.2 км хурдны авто замын ажил

Хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8 га талбай өртсөн. Үүнээс Нийслэлийн Засаг даргын  захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га,  Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнөөс нийт 103 нэгж талбарыг авто замын трассаас бүрэн чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 98 хувьтай байна.

Яармагийн гүүрийн олон төвшний огтлолцол

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36  км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамруулсан гүүрийн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэхээр 2017 оны Газар зохион байгуулалтад тусгагдсаны газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Авто замын трасст нийт нийслэлийн Засаг даргын захирамжтай 5 иргэн, аж ахуйн нэгж байгууллага,  дүүргийн Засаг даргын захирамжтай 6, нийт 11 нэгж талбар өртсөн. Гүүрийн  ажлын трасст өртөж байгаа 11 нэгж талбараас 2017 оны 7 сарын 18-ны байдлаар 8 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна.

Гэрэл зургууд

Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл

Авто замын  трасст  Нийслэлийн Засаг даргын захирамжтай 9, Дүүргийн Засаг даргын захирамжтай 1 аж ахуйн нэгж байгууллага,  хүнсний мухлаг, хими цэвэрлэгээний цэгийн үйл ажиллагаа явуулж байгаа 3 ТҮЦ нийт 13 нэгж талбар  авто замын ажлын нөлөөлөлд өртөж байсныг 100 хувь чөлөөлөөд байна.

Сонсголонгийн гүүр

Сонсголонгийн гүүрийн төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн нөлөөлөлд 1 нэгж талбар өртсөнийг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 100 хувьтай байна.

Сүхбаатар дүүрэгт шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүр

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын баруун уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүр. Гүүрийн ажлын нөлөөлөлд нийт 11 нэгж талбар өртсөнөөс 5 нэгж талбарыг  чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 45 хувьтай байна.

Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын трасст нийт 4 нэгж талбар өртсөн ба газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгээд байна.

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт 127 нэгж талбар өртсөнөөс 76 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна.

Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх замын өргөтгөл шинэчлэлт

Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт: Авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын 3.6км авто замын 3 км хэсэгт газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ч дэмжин хамтран ажиллаж  өөрсдийн хүч, хөрөнгөөр газрыг чөлөөлөх ажилд идэвхтэй оролцож байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан