Налайхыг бие даасан хот болгох хүсэлтийг дүүргийн иргэд тавилаа
2017/08/25
Share |

УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх УИХ-ын Тамгын газраас томилогдсон Эдийн засгийн байнгын хорооны баг бүрэлдэхүүн өнөөдөр /2017.08.24/ Налайх дүүрэгт ээлжит хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ-ын дарга Б.Нэргүй болон дүүргийн иргэд, хөдөлмөрчид оролцов.

Хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан хөтөлж, байнгын хорооны зөвлөхүүд хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.

Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Манай дүүрэг долоон хороондоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, амаар болон бичгээр иргэдийн саналыг нь авсан. Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын дагуул хот учраас Үндсэн хуультай холбоотой хэд хэдэн асуудал шийдвэрлүүлэх шаардлага бий. 2015 онд дагуул хотынхоо захирагчийг сонгосон. Цаашид Налайхыг бие даасан хот болгох талаар иргэд санал их гаргадаг. Эдийн засаг, орон нутгийн төсвөө ч бүрдүүлэх боломжтой. Энэ эрхээ эдлэхийн тулд бие даасан хот болох шаардлагатай. Мөн Налайх дүүрэг, нутаг дэвсгэрийн хувьд нийслэлийн алслагдмал дүүргийн нэг. Налайхад хилийн цэсийн маргаан нэлээд бий. Иймд иргэд маань Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд бие даасан хот болгох саналаа түлхүү өгөх байх гэж бодож байна” гэлээ.

Налайх дүүргийн I хорооны иргэн Д.Отгонсүрэн “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна. Мэдээж зарим нэг заалтыг өөрчлөх, магадгүй хасах хүртэл санал гарахыг үгүйсгэхгүй. Дэмжиж байгаа саналын хувьд Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг заалт юм. Хуулийн төсөлд энэ саналыг оруулж өгснөөрөө Ерөнхий сайд хэн нэгэнд барьцаалагдахгүй ажлаа хийж, хариуцлагаа өөрөө үүрэх боломж бүрдэнэ. Мөн төрийн албан хаагчийн ажлын байрыг хадгалж үлдэх маш зөв заалт тусгасан байна. Нийслэл, орон нутаг гэлтгүй сонгуулийн дараа намын үзэл суртал нэрийн дор ажлаас нь олноор нь халдаг байдал газар авсан өнөө үед нүдээ олсон нэмэлт, өөрчлөлт орох нь гэж харж байна” гэлээ.

Налайх дүүргийн I хорооны иргэн А.Ганболд “1992 оны Үндсэн хуульд хэд хэдэн нэмэлт, өөрчлөлтийг оруулмаар санагддаг. Нэгдүгээрт, Монгол Улсын төр, Засгийн газраас иргэддээ учруулсан хохирол бүрийг нөхөн төлүүлнэ гэсэн заалтыг оруулмаар санагддаг. Ялангуяа иргэдийн ажлын байрыг нь улсаас байхгүй болгосон бол нөхөн олговор олгох ёстой. Жишээлбэл, 1995 оны нэгдүгээр сарын 5-нд цаана нь 60 тонн авч ашиглаж болох нүүрстэй байхад Налайхын нүүрсний уурхайг албан ёсоор хаасан. Уурхай, үйлдвэр аж ахуйн нэгжийг хааж болно. Гэхдээ ажилчдыг нь яах вэ гэдгийг байнга бодож байх ёстой. Тухайн үед 1580 хүн огт ажилгүй болсон ч нэг ч төгрөгийн нөхөн олговор олгоогүй. Тэгэхээр цаашид Үндсэн хуульд иргэддээ учруулсан хохирлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхээр тусгах хэрэгтэй байна” гэлээ.

Налайхын иргэдийн олонхи нь дүүргээ хотын статустай болгож, бие даасан хот байх саналыг хэлж байлаа. Суугуул иргэд нь хот болох саналаа гаргадаг ч шийдвэр гаргах дээд төвшинд очоод гацдаг гэдгийг шүүмжилж байсан юм. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай заалтад өөрчлөлт оруулахдаа орон нутгийн иргэдийн саналыг түлхүү оруулахгүй бол маргаан эцэслэхгүй гэдгийг хэлж байв.

Тэгвэл зарим иргэд одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хууль муу хууль биш. Харин дагаж гарч байгаа хуулиуд нь муу байна гэсэн бол УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох, эгүүлэн татах заалтуудыг тодорхой тусгамаар байна гэх санал цөөнгүй гаргасан.

Үндсэн чиглэлийн яаманд Эрүүл мэнд, Боловсролын яамыг зайлшгүй оруулах шаардлагатай талаар багш, эмч нарын төлөөлөл санал бодлоо хуваалцав. Тухайлбал, нийслэлээс алслагдмал Багануур, Багахангай, Налайх дүүргийн багш нар таван жилийн нэмэгдэлд хамрагддаггүй. Бусад төрийн албан хаагчдын хувьд ч хэлтэс нэрийн дор адилхан алслагдмал орон нутагт ажиллаж байгаа ч аймгуудын газруудын албан хаагчидтай ижил хэмжээний цалин авдаг, ажил нь яг ижил байгааг хэлж байсан юм. Иймээс бие даасан хот болсноор олон асуудлыг шийдэх боломжтойг онцолсон. Ийнхүү иргэдийн саналаар хэлэлцүүлэг дууслаа.

Налайх дүүрэг хэлэлцүүлэг зохион байгуулснаар УИХ-ын Тамгын газраас томилсон Эдийн засгийн байнгын хорооны баг бүрэлдэхүүний Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хариуцсан аймаг, дүүрэгтээ хэлэлцүүлэх ажил өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан