Зөрчлийн тухай хуулиар 1269 иргэнд 440 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
2017/08/28
Share |

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг танилцуулав.

Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 3769 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 470 нэгж буюу 12.4 хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй 1845 үйлдэл бүртгэгдсэн нь 80 нэгж буюу 4.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 551 гэмт хэрэг бүртгэгдэж, Багахангай дүүрэгт хамгийн бага буюу 2 гэмт хэрэг бүртгэгджээ. Хүний эрүүл мэнд, амьд явах эрхийн эсрэг болон залилангийн хэрэг өссөн бол дээрэм, хүчин, хулгайн гэмт хэрэг буурсан байна.

Дээрх хугацаанд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй 1567 хүн саатуулагдсан байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн дагуу 1269 иргэнд 440 сая 750 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулж, Гудамж, талбайд үйлдэгдсэн 47 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоожээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатарын танилцуулснаар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 66 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 51, осол, аврах ажиллагааны 15 удаагийн дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэсэн байна. Эдгээр дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэр 15.0 хувиар, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 46.4 хувиар тус тус буурч, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 25.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 1, 22 дугаар хороонд малын гоц халдварт шүлхий өвчний голомт илэрч, хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш 34 хоногийн хугацаанд  ариутгалын цэгээр нэвтрэн өнгөрсөн 6554 автомашиныг ариутгаж, 30 өрхийн 168 үхрийг зориудаар устгаж, зам, гарц болон устгалын цэгийн ойролцоох 1.131.560 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэжээ. 1, 2 дугаар голомтын бүсэд давтан вакцинжуулалтыг хийж бүрэн дууссан бөгөөд эрүүл бүсийн вакцинжуулалтын явц 92.9 хувь буюу 1276 өрхийн 81 мянга 610 толгой малыг хамруулсан байна. Голомтын бүсүүдэд өдөр бүр мэргэжлийн албадын нийт 116 ажилтан, албан хаагч, 43 нэгж, техник хэрэгсэлтэйгээр хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 14 хоногийн хугацаанд төлөвлөгөөт 45, төлөвлөгөөт бус 197, гүйцэтгэлийн 77, нийт 319 хяналт шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд нийт 13.5 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 52 хувийг нь барагдуулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан