Гонгконг уу Хонконг уу?
2017/09/11
Share |

Хоёр охинтой айл байжээ. Орос сургуульд сурдаг нь “гамбургер”, америк сургуульд сурдаг нь “хамбургер” иднэ гэж маргалджээ. Маргаанаа шийдүүлэх гэж аав ээжээсээ асуусан ч англи хэлтэй аав, орост хэлтэй  ээж хоёрын дунд маргаан бүүр ширүүсжээ. Тэд асуудлаа шийдүүлэхээр Хонг-Конг, Хондурас, хамбургер нь зөв үү, Гонг-Конг, Гондурас, гамбургер нь нь зөв үү? гэж хэл шинжээчээс асуужээ.

Социализмын хоёрдахьч хэл оросоор “Гонг-Конг, Гондурас, гамбургрер” гээд хэвшчихсэн байдаг. Ардчиллын хоёрдахьч хэланглиар Хонг-Конг(Hong-Kong), Хондурас(Honduras), хамбургер(hamburger) гээд бичээд байдаг. “Нарийн учрыг нь мэдэлгүй орос ах нараа дуурайгаад буруу биччихсэн юм аа.“Хонг-Конг, Хондурас, хамбургер” нь зөв шүү!” гэж хэлмээр байдаг. Тэгэхээр “зөөлний тэмдэг И болно, гэхдээ болохгүй; эгшгийг гээнэ, гэхдээ гээхгүй” гэдэг шиг хүний толгой эргүүлсэн “наян” юм болох гээд байдаг. Яадаг юм билээ дээ? гэж хэсэг эргэлзсэнээ алсаа бодоод, товч, тодорхой тайлбарлаад, учрыг нь хэлчихье гэж хэл шинжээч шийджээ.

Эрт цагт орос хэлний ”г” үсэг ”г”, ”х” хоёр авиаг тэмдэглэдэг байсан. Бүүр тодруулбал оросууд “мой бог”-ийн “г”-г мэргэжлийн хэллэгээр бол шүргэх “х” маягийн хэлнэ үү гэхээс яг “г” шиг хэлдэггүй. Үүнийг одоо ч ”голова, город, волгоград” мэтийн үгийг “халаваа, хоорат, валхахараад” гэж ярьдаг төв Орос, Украинчууд батална. Ялангуяа Украйнчууд бүүр гаргууд. Яагаав, нөгөө Зөвлөлт Холбоот Улсын сүүлийн ерөнхийлөгч, украйн эр М.Горбачев “я ховорю...” гэдгийг санаж байгаа биз дээ.

Оросууд ингэж зарим “х”-г “г”-ээр тэмдэглэсэн болохоор харь хэлний “Хээнри, Хаари, Хонг-Конг, Хондурас, Хавана, бох, блах” мэт үгсийг “Генри, Гарри, Гонг-Конг, Гондурас, Гаванна, бог, благ” гээд буулгачихсан. Гэхдээ тэр “г”-үүдээ “х”-ээр уншчихна. Оросууд энэ “г”-ийн цаана “х” байгааг  мэддэгтээ бус, зүгээр л судсанд нь шингэсэн “х”-үүд дарав ч далдайж, булав ч бултайж байгаа юм.

Харин бид кирил үсэг, орос үгийг шууд буулгачихсан болохоор “г”-үүдийг “г”-ээр л хэлнэ. Монгол хүний судсаар орос хүний цус гүйхгүй учраас “г” царайтай “Х”-үүд өндөлзөхгүй. Ингээд л Генри, Гарри, Гонг-Конг, Гондурас, Гаванна, бог, благ-ийг “г”-ээр бичиж, уншиж, хэвээрээ үлдсэн байна. Харин ардчилалтай хамт айлчилсан англи хэлэнд “Хээнри(Henry), Хаари(Harry), Хонг-Конг(Hong-Kong), Хондурас(Honduras), Хавана(Havanna), хамбургер(hamburger)”-ууд байсны ачаар “Учрыг нь мэдэлгүй оросыг дуурайж байжээ. “Г” биш “Х” шүү!” гэх нотолгоотой болж байна. Тэгэхээр “Х”-г нуусан Г-тэй оросыг биш Х-нь ил байдаг англиа дагаад Голлоандыг Холланд(Holland), ГюгогХюго(Hugo), Гумболдтыг Хумболдт(Humboldt), Гайтиг Хайти(Haiti), Ганибалыг Ханнибал (Hannibal) мэтээр бичиж хэвших нь зөв юм. Энэ мэт төөрч будилсан зүйлийг Төрийн хэлний зөвлөл мэт газрууд цаг алдалгүй нэг мөр болгож, нийтэд тайлбарлан таниулна биз ээ гэж хэл шинжээч хэлжээ. (Үргэлжлэлийг дараагийн дугаараас уншина уу.)

“Егөөтэй 99 тайлбар” номын “Хонг-Конг, Хондурас; Гонг-Конг, Гондурасын аль нь яагаад зөв бэ?” өгүүллийн хэсгээс

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан