Дараагийн Ерөнхий сайд хэн бэ
2017/09/11
Share |

Ж.Эрдэнбатын тэргүүлсэн Засгийн Газрыг огцруулсан нь асуултын тэмдэгтэй олон шийдлүүдийг араасаа дагуулав. Олон нийтийн сониуч занг хамгийн ихээр хөдөлгөж байгаа нь дараагийн Ерөнхий сайд хэн бэ. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр нь өөрчлөгдөхгүй гэж байгаа ч хамгийн гол нь Ж.Эрдэнэбатыг залгамжлагч нь хэн байх  бол гэсэн эрлийг  иргэд Засаг огцорсон өдрөөс  эхлүүлээд байгаа нь тодорхой.  Хэн байх талаар янз бүрийн таамаг байгаа ч  харин олонхиороо санал нэгдэж буй нь У.Хүрэлсүх лав биш гэж байна.  Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах ажлыг  хөшигний ардаас амжилттай удирдсан ч гэлээ түүнийг хүсэмжлэхгүй байх шалтгаан бас нийгэмд бий.

Ерөнхий сайдын суудал эзгүйрч байгаа нь олон хүний амбицыг өдөөж байгаа нь тов тодорхой. Энэ суудлыг хараалж, нэг малгай дор хамт явсан нөхдөө  хажуунаас нь хатгасан  журмын нөхдүүд  үүний төлөө л “алд биеэ” алжаалж,   “орондоо орох завгүй”  ордон дотор бужигнасан байх. Одоо тэгээд эхний даваагаа давлаа. Засгийг унагах амархан, унагасан хойноо эргээд өндийлгөх хэцүү гэдгийг яс махаараа мэдрэх цаг нь ирж байна.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад  хэд хэдэн хүний нэр дуулдаж байна. Засгийн ажлыг энэ л нэг залгуулаад явж чадна гэсэн нэгнийгээ нэрлэж байхад зарим нэг нь өөрсдийн нэрээ дэвшүүлээд нийгмийн сүлжээгээр сэмхэн  пиардаж эхэлж байгаа бололтой. Улстөрд угаас ийм нэг тактик яваад байдаг, тэр л янзаараа.  Ингээд дараагийн Ерөнхий  сайдад нэр нь дуулдаж байгаа жэрхмүүдийн боломжийг хамтдаа дэнсэлж үзье.

Ц.Нямдоржийг Ерөнхийлөгч босгоороо давуулах уу?

Хамгийн хүчтэй яригдаж байгаа кандитад бол парламентын архаг гишүүн Ц.Нямдорж.  Архаг гэдгийн тухайд бол тэр хууль тогтоох байгууллагад 25 жил сууж байгаа. Намынхаа УЗ-ийн гишүүдийн хурал дээр хэлж байгаад Засгаа огцруулах бичигт заналтайяа гарын үсэг зурснаа энэ 25 жилийн хугацаан дахь хамгийн хүнд шийдвэр байлаа хэмээн тодотгосон. Ерөөсөө  энэ Засгийн газарт тэр анхнаасаа аллергитай, Ерөнхий сайдаа бацаанаар нь дуудах гэхчлэн аяглаж байсан нэгэн.  Түүний нэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дунд Ерөнхий сайдад хамгийн хүчтэй яригдаж байгаа гэх эх сурвалжийн мэдээ бий. Тэр бол аль ч талаасаа энэ албан тушаалд эрэмбэлэгдэх хүний нэг мөн. Дэвшээд гараад ирлээ гэхэд массын багагүй хэсэгт  таалагдана.

Гэхдээ хууль журмаараа Ерөнхий сайдыг томилохдоо Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Харин Ц.Нямдорж яг энэ босгон дээр л бүдэрч мэдэх юм. Ерөнхийлөгч Х.Баттулга тэр хоёр хэзээнээс эв түнжин муутай. Өнөөгийн Ерөнхийлөгчийг хурлын танхим, цэнхэр дэлгэцийн өмнө улалзуулдаг байсан ганц хүн нь Ц.Нямдорж. Тиймээс Ерөнхийлөгч түүнийг нэр дэвшүүлэхээс татгалзах магадлал өндөр. Тээр жил Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа Да.Ганболдыг долоон удаа буцааж байсан шиг. Гэхдээ Ц.Нямдорж  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг  жинхэнэ утгаараа жинтэй шүүмжилдэг, Монголын улстөрийн ноймер нэг дайсан хэмээн үздэг. Чухам экс Ерөнхийлөгчид хандсан энэ  хорсол дургүйцэл нь тэр хоёрыг нэг эрх ашгийн төлөө нэгтгэж мэдэх юм.

Б.Жавхлангийн нэрлэсэн “Ерөнхий сайд” У.Хүрэлсүх

Ээлжит бус чуулган  Ерөнхий сайдыг огцруулсны дараа У.Хүрэлсүхэд ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх хүсэлтийг Б.Жавхлан гишүүн гаргаснаараа 31-ийн бүлгийн төлөвлөгөө “гэрэл цохив” . Энэ бол тэд дараачийн Ерөнхий сайдаа нэрлэсэн хэрэг.

Намынхаа төлөө ясаа цайтал явна гэж ярьдагч  ямартай ч Засгаа унагах ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тэгэхээр үүнийг нь олон мянган гишүүд дэмжигчид нь намынхаа төлөөх акци  гэх нь үү, эвсэл эсрэг  ажиллалаа гэж дүгнэх үү гэдэг нь тодорхой бус. Улс төрд  үүсээд буй нөхцөл байдал,нам доторхи  сэтгэл зүй дээр эгзэгийг нь тааруулж тоглолт хийсэн энэ хүнийг зарим нэг нь гавьяатан мэтээр харж байж ч болох юм. Хэзээнээс хараалж онилсон албан тушаал нь Ерөнхий сайд, улмаар намын дарга болох явдал. Гэхдээ “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү өг” гэж үг буй.  

Одоогоор түүнд хамгийн ойрхон боломж нь Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг. Засаг унагах операцид шадарласан 31 дэмжиж гаргаад ирлээ ч ээлжт бус чуулганаар Ж.Эрдэнэбатын төлөө саналаа өгсөн  гишүүд түүний талд кноп дарахгүй. Мөн дагагчдаас нь  эргэж хөрвөөх, нүүр буруулах хүн цагаа тулахаар гараад л ирнэ. Удахгүй болох МАН-ын Бага хурал  намынхаа дүрэм журмын хүрээнд  түүнийг хууль бус аргаар эрх мэдэл авах гэсэн, намын эв нэгдлийг бусниулсан гэхчлэн “ял үүрүүлж”, хаалганыхаа гадна гаргахыг бас үгүйсгэхгүй. Тэгэхээр У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд болох боломж барцад саад ихтэй талдаа. 

Улстөрд  дэвж шавж байгаа Увсын гурвалын нэг Ч.Хүрэлбаатар

Шинэ засгийн газрыг байгуулахад  “Увс фракц”-ийнхан гол үүрэгтэй оролцож байгаа гэсэн яриа бий. Улстөрд  дэвж шавж байгаа Увсын гурвалын нэг нь Ч.Хүрэлбаатар. Түүний хувьд Ерөнхий сайдын суудал гар хүрэх газарт  харагдаад байж мэдэх юм. Ард нь бас нутгийн ханагарууд  бий. Ц.Нямдоржоос гадна Н.Алтанхуяг  тойрч гүйгээд байгаа. Нэр дэвшээд гараад ирэх дээр хүрвэл Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн нөмөр нөөлөг хэрэг болж л таарна. Дээрээс нь Увс фракцийнхан хүчтэй, зохион байгуулалт сайтай, ярьсан хэлсэндээ яс байдаг онцлогтой.

Тэр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг анхнаасаа л ил шүүмжилсээр ирсэн. Энэ ч үүднээсээ Засгийг огцруулах бичигт  анхлан гарын үсэг зурагчдын нэг.

“Увс фракц”-ийнхан хэдийгээр У.Хүрэлсүхийг түлхүүрдэж байгаа ч цаад санаа нь бол  Ч.Хүрэлбаатарыгаа Ерөнхий сайд, харин Ц.Нямдорж өөрөө УИХ-ын дарга болох  тооцоотой хөдөлж байгаа гэх таамаг байсан. Байж болох хувилбар. Хэн хэнээс нь ийм амбиц гарах боломжтой.  Ямартай ч түүний Ерөнхий сайд болох магадлал У.Хүрэлсүхийнхээс илүү бодитой. Эзэмшсэн боловсрол мэргэжил, эрхэлж байсан ажил албан тушаал нь ч ийм боломжид ойр.

Дундын хувилбар Д.Хаянхярваа  юу?  

МАН-ын бүлэг хэдийгээр нэгдмэл гэж байгаа ч У.Хүрэлсүхийг дэмжигчид болон М.Энхболдын хотын фракцийнхан хоорондын зөвшөлцөөн, эрх ашиг  дээр л  шинэ Засгийн газраа төвхүүлнэ. Тэгэхээр тугалыг нь турааж эхийг нь эцээхгүй тийм хувилбарыг  хамтдаа эрэлхийлэх нь тодорхой. Дараагийн Засгийн газраа тогтвортой байлгах нэг арга нь энэ. Харин ийм нөхцөлд хэн Ерөнхий сайд байх вэ гэдэг дээр У.Хүрэлсүхийн талынхан М.Энхболдтой санал солилцож байгаа гэх яриа бий. Дуулдаж буйгаар  Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, шинэ бүтцийн талаар тохироо хийсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэдний тохироогоор бол, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг Ерөнхий сайдаар томилох тухай яригджээ. Тэгэхээр түүнийг хүчний харьцааг жигд илэрхийлж, тэнцвэрийг хадгалаад явах боломжтой хэмээн харж байгаа бололтой. Гэхдээ энэ тэнцвэрийг  Хаянхярваагаас илүүтэй талуудын төлөөллөөр хангахыг илүүд үзнэ.  УИХ-ын том бүлгийн дарга байлаа гээд тогоон дотроо олгойгоо хагалж чадаагүй, алдчихсан зэм түүнд бий.

Ерөнхий сайдад  нэр нь түлхүү яригдаж байгаа эрхмүүдийн тухай цухас өгүүлэх ийм байна.

www.zaluu.com

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(66.181.180.155)
Одоо Хүрэлсүх нь дээр биз дээ. Эх орноо гэсэн сэтгэлтэй, олигархи авилгалчидтай яс зүэж чадах хүн юм даа. Ард түмэн итгэж байна шүү чамд...
2017-09-11 09:27:41
(46.165.230.5)
МЭДЭЭЖ У . ХҮРЭЛСҮХ ШДЭЭ АМЖИЛТ
2017-09-11 10:58:24
(185.89.251.35)
Одоо л нэг юм ЗГ шиг ЗГ болох нь
2017-09-11 11:19:57
(167.114.159.186)
хүрэлсүх ЕС суудалд яаг тохирох хүн
2017-09-11 11:23:28
(202.131.248.213)
ХҮРЭЛСҮХ ИХЛҮҮСЭН ЗҮЙЛЭЭ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ
2017-09-11 11:23:54
(66.181.185.118)
Edgeeriin ali ni ch khereggyi KHURELSUKH chini shuukhed baigaa b ish uu. Neree debsh. ta nariin kheniig ch songokhgyi shuu Ard tumneeree olon jil khudal yrij togloson . Odoo tsoo shine ender bolobsroltoi shine hkuneer Er said bolgono, ERDENEBAT er. said udaan bolokhoos sain ajillasan, Ikh khural dotor iluu er. said hkiikh khun ogt alga Ene UIKH g taraa....
2017-09-11 12:48:54
(94.242.246.23)
Молнголчууд бид
2017-09-11 18:32:07
(202.179.31.19)
Хүрэлбаатар
2017-09-21 16:42:24
(202.179.31.19)
Хүрэлбаатар
2017-09-21 16:42:28
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан