ХӨШИГНИЙ АРД: Шинэ Засгийн газрын бүтэц яригдаж байна
2017/09/11
Share |

-ХУУЛИН ДАХЬ 30 ХОНОГ,  НАМЫН ДҮРЭМ ДЭХ 45 ХОНОГ-

Засгийн газрыг огцруулах үндэслэлд гарын үсэг цуглуулах ажиллагаа өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр эхэлж, гишүүдийн уулзалт дамжин хэсэг аялсны эцэст УИХ-д өргөн баригдсан. Сүүлийн 14 хоногийн турш эрх баригч нам дотооддоо бужигнасны эцэст өнгөрөгч пүрэв гаригт Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууллаа.

Парламентад 65 суудалтай МАН-ын бүлэг 33/31-ийн харьцаагаар хоёр хуваагдаж, улс төрийн өндөр туршлагатай Д.Тэрбишдагва гишүүн алиных нь ч талд оролгүй бултаж үлдэв.

Засгийн газар огцрохоос өмнө шинэ Засгийн газрын бүтэц яригдаж л байсан. Улмаар УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс давхар дээлтэйгээс ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нараас гадна 4-6 дан дээлтэй сайдыг чөлөөлөх замаар нөгөө талтайгаа тохиролцох санал тавьсан байдаг. Гэвч АН-ын дэмжлэгээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь эхнээсээ тодорхой болсон тул Шадар сайд У.Хүрэлсүх тохиролцохоос эрс татгалзжээ.

Засгийн газрын тухай хуулийн дагуу засаг унаснаас хойшхи 30 хоногийн дотор УИХ-аар шинэ бүтцийг хэлэлцэж, батламжлах ёстой.  Харин намын дүрмээрээ Удирдах зөвлөл дээр сайд нарын нэрийг тогтож, улмаар бүлгийн хурал дээр гишүүдийн олонхиор дэмжлэг хүлээж байж, чуулганы хуралдаанд орох юм.  Хамгийн гачлантай нь, шинэ Засгийн газрын энэ удаагийн бүтэц намын шинэ даргын томилгооноос ихээхэн хамааралтай байна.

МАН-ын бага хурал энэ сардаа багтаж хуралдан, Их хурлын товоо зарлах учиртай. Ингэхдээ Их хурлын товыг 45 хоногийн өмнө зарласан байхаар намын дүрэмдээ заагаад өгчихөж. Иймд Засгийн газрын тухай хуулин дахь 30 хоног, Их хурлын товд хамаарах 45 хоногууд хоорондоо цаг хугацааны хувьд нийцэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, МАН Их хурлынхаа бэлтгэлийг маш богино хугацаанд хангалаа ч шинэ танхимыг бүрдүүлэх учиртай 30 хоногтоо Их хурлаа хийж амжихааргүй байна.

-Ц.НЯМДОРЖ, Ч.ХҮРЭЛБААТАР НАР М.ЭНХБОЛДТОЙ ТОХИРОО ХИЙСЭН ҮҮ-

Удаа дараагийн бичлэгүүддээ дурдаж байгаачлан, УИХ дахь МАН-ын бүлгийн хоёр хуваагдсан талуудаас ирж буй мэдээллүүд ихэнхи тохиолдолд асар их зөрүүтэй байгааг энд дахин дуулгая. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, шинэ бүтцийн талаар тохироо хийсэн гэх.

Тэдний тохироогоор бол, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг Ерөнхий сайдаар томилж, УИХ-ын даргаар Ц.Нямдоржийг сонгохоор ярилцжээ. Улмаар ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг Засгийн газрыг огцруулахаар кноп дарсан талд өгч, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хэд хэдэн гишүүнд сайдын суудал өгөхөөр ярилцсан гэх мэдээлэл бий.

Ц.Нямдорж гишүүний хувьд нэлээд эртнээс У.Хүрэлсүхийг “сумлаж” тавьчихаад, араар нь Ч.Хүрэлбаатартай хамтарч, гол хор найруулж байна гэж яригдаж буй. Харин Ч.Хүрэлбаатарын тухайд, гарын үсэг зурсан талд өндөр үүрэг рольтой ажиллаж, гол асуудлуудад нөгөө хэддээ зөвлөгч болсон нь тодорхой байв. Тэрээр сайдаас ч том суудал горилох амбицтай хүн. Гол нь “Увсын фракци” Засгийн газрыг огцруулахад идэвхитэй ажилласны хэрээр том суудлууд энд хуваарилагдах учир зангилаа буйг тодотгууштай.

Сайд нарт Засгийн газрыг огцруулсан талаас Ш.Раднаасэд, Н.Учрал, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийн нэрс яригдаж байсан. Яг гарын үсэг зуруулахдаа нэр бүхий хүмүүст сайдын суудал амалсан нь оргүй биш юм. Тухайлахад, Ч.Улаан гишүүн эцсийн мөч хүртэл учир нь олдохгүй явсаар, Засгийн газрыг унагаах нь зүйтэй гэж үзэн кнопдсон.

Үүнээс өмнө гарын үсэг зурахаар ятгах явцад  Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын дунд нэг сайдын суудал яригдсан аж. Сонголт хийсний дараа Д.Тэрбишдагва буурь зааж, чуулганы хуралдаанд ирж, хэн нэгнийх нь талд орсонгүй үлджээ.

-САЙН ИМИЖ БҮРДҮҮЛЖ, САЙН ЗАСГИЙН ГАЗАР ГАРГАЖ ИРЭХГҮЙ БОЛ...-

Гол нь энэ удаагийн танхимыг сайн хүмүүсээр бүрдүүлэхгүй бол энэ удаагийн Засгийн газар урт наслахгүй. Алдсан хүн арван тамтай гэдэг. Шинэ Засгийн газар хуулийн хугацаандаа бүрдлээ гэхэд МАН-ын Их хурлын дараа танхимаа алдсан хэд нь эргүүлээд “гөрчихөж” мэдэх аюултай. Тиймээс олон нийтэд сайн үнэлгээтэй байдаг, гарч ирээд шижигнэтэл ажиллах баг бүрдүүлэхэд анхаарч байгаа гэсэн мэдээлэл бий.

У.Хүрэлсүхийн талаас Ц.Нямдоржийг Ерөнхий сайдаар зүтгүүлэх сонирхолтой байгаа аж. Улс төрийн тогоонд олон жил чанагдсан, хатуу хөтүү үгээрээ олон түмэнд таалагддаг ахмад гишүүн Ерөнхий сайд боллоо гэхэд нэг их гайхаад байх зүйлгүй. Сайд нарын хувьд ч тэр, суудлаасаа амархан салахыг хүсэхгүй. Ил далд байдлаар цайллага, хүлээн авалт хийж, мөнгөтэй нэг нь суудалдаа үлдэхээр нөгөө хэддээ саймширч яваа гэх яриа МАН дунд яригдсаар байна.

Дэд сайдуудаас Ц.Цогтгэрэл, Х.Булгантуяа нар суудалдаа хэвээр үлдэх бололтой. УИХ-ын дарга М.Энхболд Д.Оюунхоролыг хэвээр үлдээхийг гуйсан бол Н.Номтойбаяр танхим дотроо салбараа сэлгэхээр ухаан зулаггүй гүйж яваа бололтой.

Гэвч У.Хүрэлсүхийн талаас түүнийг тагнаж, чагнасан гэх хэрэгт онцгой анхаарлаа хандуулахын зэрэгцээ асар өндөр үнээр олж авсан Засгийн газрынхаа танхимын нэгээхэн ч суудлыг алдахгүйн төлөө санал бодлоо нэгтгэх чигтэй байна.  

-ОРОН НУТАГ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИД САЛХИ ХААШАА ЭРГЭНЭ, ТИЙШЭЭ ЗҮГЛЭНЭ-

Энэ бүх ээдрээтэй асуудал МАН-ын Бага хурал, Их хурлаас гарах үр дүнгээс ихээхэн хамааралтай тул засгаа огцруулсныхаа дараа зарим гишүүд хөдөө орон нутгийг зорьсон байна. Орон нутаг дахь Бага хурал, Их хурлын төлөөлөгчдийн тухайд ерөнхийдөө салхи хаашаа эргэнэ, тийшээ зүглэх нигууртай. Угаас орон нутгийн нам дотор хөдөлгөөн үүсвэл дагаад төрийн албаны бүтцээ ч хөндөөд эхэлнэ.

Нийслэлийн тухайд, Ц.Сандуй өргөдлөө өгч, түр гал намдаагаад, Засгийн газрын огцрох эсэхийг харзнаж байсан. Нэгэнт Засгийн газар огцорчихсон тул Ц.Сандуйг огцруулах утга бүхий өргөх бичиг хүргүүлсэн хэсэгт санаснаа хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Яригдаж байсанчлан, Нийслэлийн МАН-ын даргад Су.Батболд үзэх аж. Улмаар Ц.Сандуйгийн НИТХ-ын даргын албан тушаалаас гадна НИТХ дахь МАН-ын бүлэг дарга, НИТХ-ын тэргүүлэгчдийн суудал гэхчилэнгээр суудал сэлгэх асар том орон зай энд үүсэх юм.

Ийм байдлаар Засгийн газрын танхим, нийслэл, орон нутагт дахин сандал ширээний хөдөлгөөн үүсч, хэдэн сар бужигнах нь тодорхой боллоо. Маш тодорхой байдлаар тооцлоо гэхэд бүх яамны сайд, дэд сайд, ТНБД тэргүүтнүүдийг сольж, улмаар агентлагуудын удирдлагад хүртэл сэлгээ хийгдэх нь. Мөн Засгийн эрх авсных мөнгө угаах гол хэрэгсэл болдог Төрийн өмчит компаниудынхаа удирдлагуудыг хүртэл эргэн харах биз ээ.

Сөрөг хүчин байхдаа засаг төрөө тогтвортой байлгах учиртай гэж хоолойгоо сөөтөл орилж явсан МАН эрх мэдэлд хүрсэн хойноо энэ үгээ эсрэгээр нь хэрэглэцгээлээ. Одоо Засгийн газраа ямар тохироон дээр, хэрхэн байгуулахыг харах л үлдэж байна.

Магадгүй МАН-ын Их хурлаар уяж, Ж.Эрдэнэбатыг үүрэг гүйцэтгэгчээр явуулж байгаад, огцруулсан хэдээ гэнэт тангарч ч мэдэх юм. Үндсэндээ бүх шийдвэр Төрийн ордонд биш МАН дээр гарах тул бид  ажиглагчийн үүднээс харж суух нь ээ.

www.medee.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(202.131.248.213)
Ерөнхий сайд нь ч тэр, МАНы дарга нь ч тэх У.Хүрэлсүх байх ёстой Тэр эхнээс нь намаа ч тэр, улс орноо ч тэр бодож хүчтэй дуугарч ЖИНХЭНЭ ТОРГУУЛИЙН СУМАН дунд явсан тэр одоо ялалтаа хүртэх ёстой....
2017-09-11 12:18:46
(139.59.225.84)
Хуучин засгаас нэг ч хүмүүс хэрэггүй ээ. Одоо шинэ хүчин л хэрэгтэй. Яг сая засгийг унагаасан шиг шударга залуус
2017-09-11 12:40:57
(167.114.159.186)
Эрдэнабатын ЗГ байсан уу Энкболдын ЗГ бсан уу? ойлгомжтой миний мэдэх хамгийн муу ЗГ байлаадаа
2017-09-11 12:54:41
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан