Аспирины гайхалтай хэрэглээ
2017/09/12
Share |

Энгийн нэг аспирин өвчин намдааж, халуун бууруулахаас илүү олон талын ач тустай гэдгийг та мэдэх үү? Эмийн сангаас жоргүй авч болох энэ эм нь таны таамаглаа ч үгүй зарим зүйлд үнэхээр ид шидийн гэмээр ач тустай.Ацетилсалицилийн хүчлийн ер бусын 11 хэрэглээг толилуулж байна.
1. Батгатай тэмцэхэд тусална
Аспирин нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир цочирсон арьсыг тайвшруулж, батгыг богино хугацаанд эмчилнэ. 2-3 ширхэг эмийг нунтаглаж, лимоны шүүстэй хольж хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг батга гарсан хэсэгт түрхэж, 1 минут болгосны дараа бүлээн усаар угаагаарай. Гадаа халуун наранд гарахаас өмнө энэ аргыг хэрэглэхээс зайлсхийгээрэй.
2. Шавжанд хазуулсан үед загатнаа намдаана
Шумууланд хазуулсны дараа хавдар буулгаж, загатнаа арилгахад аспирин ач тустай. Аспиринаа усанд дүрж, шумуул, шавжанд хазуулсан хэсэгтээ түрхээрэй. Хэдэн минут болгосны дараа усаар угааж цэвэрлэнэ.
3. Нүүрэн дээрх нүхжилтийг багасгана
Аспирин нь тосны булчирхайн ялгаралтыг тогтворжуулдаг. Ингэснээр арьсан дээрх нүхжилтийг багасгаж, арьсыг толигор, гялалзсан болгох үйлчилгээтэй.
Дараах маскийг бэлтгэхэд танд 5 минут л шаардлагатай:
7 ширхэг аспирин,
3 цайны халбага тараг, аль эсвэл зөөхий,
1 цайны халбага зөгийн бал.
Эдгээрийг хольж хутгаад, нүүрэндээ түрхээд 3-5 минут болгосны дараа усаар угаана.
4. Үсний хаг арилгана
Хаг арилгах тун амархан. Та хоёр ширхэг аспирин нунтаглаад, нэг удаад хэрэглэх үсний шампуньдаа хутгаарай. Бэлэн болсон шампуниар үсээ угааснаар, та хагнаас төвөггүй салах болно.
5. Арьс гуужуулагч
Ацетилсалицилийн хүчил нь үхэжсэн арьс гуужуулагч. Гуужуулагч бэлтгэхийн тулд хоёр ширхэг аспириныг бага зэргийн устай хольж хутгана. Бэлдмэлээ нүүрний арьсандаа түрхээд, хэдэн минутын дараа иллэг хийн, усаар зайлж угаана. Хэрэв та эмзэг арьстай бол иллэг хийхдээ болгоомжтой хандаарай.
6. Хөлний эвэр арилгана
Аспирин нь таны хөлийг гайхалтай зөөлөн, булбарай болгох ид шидтэй. 7 ширхэг аспириныг нунтаглаад, цайны халбага нимбэгний шүүстэй хольж хутгана. Бэлэн болсон бэлдмэлээ хөлийн уландаа түрхээд, бүлээн бигнүүр тавьж, 10 минут болгоно. Дараа нь хөлийнхөө хатуужсан арьсыг зөөлөн үрэхэд хангалттай.
7. Гэмтсэн үсийг эмчилнэ
Аспирин бүр үсэнд ч ач тустай. Таны үсийг гялалзсан, торгомсог болгоно. Аяга бүлээн усанд нэг блистер аспирин /10 ширхэг/ уусгана. Бэлэн болсон зуурмагаар үсээ угаасны дараа маск тавина. 15 минут болгоод угаагаарай.
8. Хувцасны толбо арилгана
Аспирин нь таны хувцсан дээр тогтсон толбыг ор мөргүй арилгах ач тустай. Ялангуяа хөлсний толбыг сайн арилгана. Аяга бүлээн усанд нэг ширхэг аспирин уусгаад, толбо тогтсон хэсэгт түрхээд хонуулаарай. Маргааш нь хувцсаа угаахад та үр дүнг гайхшрах болно.
9. Ванны өрөөнд тогтсон савангийн толбо арилгана
Ванны өрөөнд тогтсон савангийн толбо зүлгэхээс залхаж байна уу? Тэгвэл нэгэн гайхалтай санааг танд танилцуулж байна. 5 ширхэг аспирин нунтаглаад, цэвэрлэгч бодисонд хийн хутгана. Бэлэн болсон бэлдмэлээ бохирдсон гадаргуун дээр түрхээд, хагас цаг орхиорой. Дараа нь поролоноор зөөлөн дарж арчихад толбо ор мөргүй арилна.
10. Цэцэгний нас уртасгана
Танд бэлэглэсэн цэцгийн амьдрах хугацааг уртасгахын тулд усанд нь аспирин хийгээрэй. Аспирин нь усны хатуулгыг өөрчилдөг учир, бактери үржихээс сэргийлдэг. Ялангуяа анхилам үнэрт сарнай цэцэгсийг удаан хадгалахын тулд энэ аргыг туршаарай.
11. Хумс бэхжүүлнэ
200 м усанд 2 ширхэг аспирин, 1 капсул “А” витамин, 1 цайны халбага далайн давс болон ургамлын тос хийж, уусгаарай. Бэлэн болсон уусмалд гараа 10 минут дүрж, дараа нь гараа хуурай алчуураар арчина. Хэрэв та эмзэг арьстай бол, мөн арьсны өвчинтэй бол эдгээр аргыг туршихаас өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан