ЯЛАЛТ, ЯЛАГДЛЫН ЯЛГАРАЛ
2017/09/14
Share |

Монголын улстөрийн ууган хүчин МАН-ын дотоод дахь зодоон нийт монголчуудын зовлон болж хувирав. Хувирав гэдгийн цаад шалтгаан нь дэндүү олуулаа ялж бялуурсныхаа зовлонг тэд эдэлж явна. Товчхондоо аз жаргалын тогоон дотроо багталцахгүй хөлөө жийлцэж, болж өгвөл нэгнийгээ тогоон дотроосоо гаргаж шидчих гээд байгаа бололтой, өнөөдрийн дүр төрхөөр бол. Өнөөдөр олонлогийн зовлонг үзэж яваа тэд хоёрхон жилийн өмнө хаана, хэн байсан бэ гэдгээ мартчихсан бололтой юм.

  1. 1.    ЯЛАГДЛЫН ЯЛГАРАЛ

2012 оны УИХ-ын сонгуулийн шинэ хуулийн ачаар МАН түүхэндээ хоёр дахь удаагаа сөрөг хүчин болов. Холимог хувилбараар явагдсан тухайн үеийн сонгуульд МАН ялна гэдэгтээ бүрэн итгэчихсэн байсан гэдэг. Учир нь С.Баяраар дамжиж Сү.Батболдод уламжлагдсан Засгийн газар нь давгүй ажилласан дүнтэй сонгуульд оролцсон болохоор тэр л дээ. Тэгэхэд одоогийн МАН-ын бужигнааны гол дүр болчихсон яваа этгээд У.Хүрэлсүх ууган намын генсекээр ажиллаж байлаа. Намын дарга нь Сү.Батболд Ерөнхий сайд асан. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа эдийн засгийн өсөлтийг 17.6 хувьд хүргэсэн гавьяаны гол автор нь тухайн үеийн Засгийн газар. Эл эдийн засгийн өсөлт улс орон хийгээд ард түмний халаасанд мэдрэгдэж байсан нь МАН-ын сонгуульд пээдийх гол шалтгаан болсон нь гарцаагүй. Ганцхан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг холимог тогтолцоо руу шилжүүлж, сонгуулийн төв штабыг ахалж байсан намын генсек нь маневр муутай байсандаа л тэд 2012 онд цөөнх болсон гэж улстөр судлаачид дүгнэдэг. Тэгэхэд АН-ынхан ялах магадлалгүй сонгуульд ялалт байгуулж, магнайгаа хагартал баярлаж байсан сан. Ингээд одоогийн 65, бүр тодруулбал МАН-ынхан хог дээр үсэрч, хоёр гараа өргөөд бууж өгсөн юм. Ялагдлын шокноосоо гарч чадалгүй явсаар орон нутгийн сонгуультай залгасан. Мөн л орон нутгийн сонгуульд өрсөлдөгч АН-даа нам тавиулж нуман тулгуурт орсон нь шокон дээр нь шок нэмэв. Хоёр сонгуульд дараалж ялагдсан намын дарга, генсектэйгээ хариуцлага тооцохоор болж Сү.Батболд, У.Хүрэлсүх хоёрыг албан тушаалаас нь чөлөөлж Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарыг ор залгуулахаар боллоо. Шинэхэн дарга нар Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орж, ялахын төлөө зүтгэсэн ч 2010 онд намаа хоёр хуваасны гороор бас л ялагдсан. Өдгөө 100 гаруй жилийн түүхтэй том нам дахиж сэхэхгүй бололтой гэсэн ойлголт нийгэмд хүчээ авч байлаа. Арга ч байж уу... Гурван сонгууль дарааллаад цэвэр тавиулчихаар хэн нааштай хандах вэ дээ. Эл түүхэн ялагдлын гол автор нь мэдээж ялагдлын цэгийг хатгаж, намаа хоёр хуваасан У.Хүрэлсүх, түүний гар хөл бологсод. МАН-ын нэр хүндийг шороотой хутгачихаад юу ч болоогүй юм шиг гадагшаа гараад явчихсан түүнийг их улстөрөөс бүрмөсөн зодог тайллаа гэж бодсон нь том эндүүрэл болов. Түүний гадагшаа “зугтах” болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн болчихоод Г.Баярсайханг шанаадаж унагасантай холбоотой байх. Нөгөөтэйгүүр рейтинг өндөртэй явсан намаа навс ялагдуулж журмын нөхдийнхөө царайг харах аргагүй болсон байх. Ингээд түүний ачаар МАН-даж явсан МАН хог дээр үсрэх нь тэр. Гэхдээ намын гишүүд, дэмжигчдийн дунд эргээд босоод ирнэ гэсэн итгэл дүүрэн байсан гэдгийг энд дурдах нь илүүц биз ээ. Ардын намын генсек аснуудын хувьд ялагдлын ялгарал нь зугтахад оршдог. Харин өнөөдрийн сөрөг хүчин АН-ыхны хувьд ялагдлын ялгарал нь тэд хэзээ ч зугтдаггүй, зууралдаад байдагт л оршино.

  1. 2.    ЯЛАЛТЫН ЯЛГАРАЛ

Ард түмэн МАН-ыг түшигтэй, тулхтай, засаглаж сурсан нам гэж боддог байлаа. Одоо ч ууган намын энэ имиж нь нурж унаж байх шиг байна. Зүй нь, 76 суудлаас 65-ыг нь монголын ард түмэн Ардын намд өгсөн байхад тэд итгэлийг эвдрэлээр хариуллаа. Дөрвөн жил хог дээр үсэрч, төрийн ордонд ороод зөөлөн сандалд шигдэж суусны гавьяагаар хэн байснаа мартсан бололтой тэд. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж үг бий. Одоо гурав хүрэхгүй жилийн дараа сонгууль болно. Тэгэхэд МАН-ын 65 хаана, юу ярьж явах бол гэж бодохоор л... Өнөөдөр ард түмний төрдөө итгэх итгэл өдрөөс өдөрт суларч байгаа нь АН МАН-аас залхсаны шинж байх. Ард түмэн цагаан цаас байхаа болиод удаж байгааг хоёр нам ойлгохгүй байна. Амлалт гэдэг гоё үгээ хаа сайгүй сараачаад хаячихсан болохоор тэр л дээ. Угтаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах биш ташуурдаад өгсөн бол бидэнд хэрэгтэй байлаа. Учир нь, түүний танхим урдах ажилтайгаа зууралдаад хов жив хөөцөлддөггүй байсан юм. Тийм ч учраас хасах руу орчихсон байсан эдийн засгийн үзүүлэлтийг нэмэх рүү аваачиж, 5.3 хувьд хүргэсэн байх. УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин энэ тухай тодорхой ярьчихсан байна лээ. Тэрбээр “Ж.Эрдэнэбат, түүний танхим хажуу дахь түгжилүүдээ харахгүй урагшаа л харж ажиллаад байсны гороо амслаа” гэж... Үнэн байх. Засгийн газрын танхимд нь багтан ажиллаж байж Ерөнхий сайдаа унагачихсан хүн өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд болно гээд явж байна. Тэртээх он жилүүдэд МАН-ын их ялагдлыг хөтөлчихөөд хариуцлагаас зугтсан хүн ялахад нь хуруугаа ч хөдөлгөөгүй байж ялалтыг ганцаараа өмчлөх гээд явж байгаа нь хүн чанар, ёс зүй гэж буухгүй л байгаа юм даа. Нөгөөтэйгүүр, өнөөдөр төрийн ордонд даналзаж том том алхаж, толгой дээгүүр яваа нөхдүүд өөрийн хүчээр энэ өндөрлөгт хүрчихээгүй. МАН-ын гишүүд, дэмжигчид, тэдний итгэлийн ачаар энэ өндөрлөгт хүрсэн. Дээр нь ялагдлыг ялалтаар сольж чадсан удирдлагын багийн ачаар энэ өндөрлөгт хүрсэн. 2013 онд одоогийн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдыг намынхаа даргаар сонгоогүй бол, Ерөнхий нарийн бичгийн даргаар өдгөөгийн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ажиллаагүй бол, сонгууль хариуцсан Нарийн бичгийн даргаар өнөөдрийн МАН-ын генсек Д.Амарбаясгалан байгаагүй бол МАН дахиад ч ялагдаж болзошгүй нөхцөл байдалд байсныг “живхтэй” хийгээд “жинхэнэ тулхтай” гишүүд нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ганцхан жишээ дурдъя. Гэрлийн хурдаар рейтинг нь унаж явсан намыг гуравхан жилийн дотор босгох хүндхэн үүргийг М.Энхболд тэргүүтэй шинэ удирдлага хүлээж авсан нь үнэн үү гэвэл үнэн. Нарийндаа бол У.Хүрэлсүх тэргүүтний завааруулсныг цэвэрлэх үүрэг л ногдсон хэрэг. Үүргээ ч сайн биелүүлсэн. 2013-2016 оны хоорондох МАН-ын ачааны хүндийг М.Энхболд, Ж.Мөнхбат хоёр үүрч гарсан нь ч бас маргах аргагүй үнэн. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг золигт гарсан намаа босгох гэж цаг наргүй зүтгэж байхад хажуунаас нь хэмлэх журмын нөхөд цөөнгүй байсныг мэдэх нэг нь мэднэ. Ямар ч байсан 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтыг МАН-д авчирч, намынхаа тугийг УИХ-ын олонхи дээр хатгасан гавьяатай хүмүүс бол М.Энхболд, Ж.Мөнхбат нар юм. Харамсалтай нь ялалтыг ял болгож, намаа там болгож байгаа “живхтэй” гишүүдийн улстөрийг хазаарлаж чадахгүй байна. Дэндүү олуулаа ялсны горыг одоо л МАН амсаж явна. Ялалтыг биедээ наах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн ялгарал МАН-ыг дотроос нь ялзруулж байх шиг...

Д.СҮХ

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан