Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүхийн тогтолцоог нэг мөр болгох ёстой
2017/09/18
Share |

Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн Пүрэв гарагт “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа, Улсын Дээд шүүхийн шүүгчид, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, эрдэмтэн судлаачид, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон юм. Үндсэн хуульд шүүхийн тогтолцоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, шүүгчийн томилгоо, шүүгчээр томилогдох насны хязгаар зэрэг асуудлаар өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлэгт оролцогчид саналаа илэрхийлж байсан. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржтой ярилцлаа.

 

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг улс орон даяар өрнөж байна. Эрдэмтэн, судлаачийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрхэн үзэж байна вэ?

-Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь тухайн улс, үндэстэнд үүлэн чөлөөний нар шиг тохиолддог ховор үзэгдэл. Энэ түүхэн боломжийг бид алдаж болохгүй. Хүн болгоны санаа бодол чухал. Ялангуяа хуульчдын карьерын дээд талд сууж байгаа шүүгчдийн санал чухал. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр шүүгчдээс санал авч, бас хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Төрийн тогтолцооны өмнө тулгарсан, хийхээс өөр аргагүй өөрчлөлтүүдийг хийж байгаа гэж судлаач хүний хувьд үзэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 24 зүйлд нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Дөрвөн зүйл нь шинээр орж байгаа нь хяналтын эрх мэдэл, төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгохтой холбоотой. Үндсэн хуулийг судалдаг эрдэмтний хувьд дээрх 20 нэмэлт, өөрчлөлтийн 17-г зайлшгүй хийх ёстой гэж харж байгаа. УИХ өөртөө маш их эрх мэдэл төвлөрүүлчихсэн байсныгаа буцааж тараах гэж байгаа нь чухал өөрчлөлт.

Харин 2-3 заалт дээр судлаачийн хувьд санал нийлэхгүй, сэтгэл дундуур байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах санал орж байгаа нь буруу юм. Нийт ард түмнээс мандат авч сонгогдсон ганц хүн Монгол Улсын Ерөнхийлөгч. Тэр хүн хууль санаачлахгүй бол хэн санаачлах вэ гэдэг асуудал яригдана. Үнэн чанартаа жижиг мажоритар системээр явж байгаа одоогийн нөхцөлд УИХ-ын гишүүн гурван сумын сонгуулийн эрхтэй иргэдийг төлөөлж байгаа. Ийм нөхцөлд нийт ард түмнээс мандаттай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлаж байгаа нь буруу.

Хэрвээ Ерөнхийлөгч нийт ард түмнээс биш парламентаас сонгогддог бол асуудал өөрөөр яригдана. Тиймээс ард түмнээс эрх авч сонгогддог цорын ганц субъектын хууль санаачлах эрхийг хязгаарлаж байгааг эргэж харах нь зүйтэй. Хоёрдугаарт, шүүхийн тогтолцоо буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт оруулж байгаа өөрчлөлт хангалтгүй байна. Энэ заалтыг хууль тогтоогчид, Үндсэн хуулийн цэц, шүүгчид, судлаачид бүгд өөр өөрөөр ойлгодог. Тиймээс нэг мөр болгох ёстой.

-Үндсэн хуулийн энэ заалтаас болж Монголын шүүх хэдэнтээ бужигнасан биз дээ?

-Маш олон удаа хэрүүлийн алим болсон, Монгол Улсын шүүхийн тогтолцоог хэдэн удаа бужигнуулсан. Монгол Улсын шүүгчдийг хөхөө өвөл, халуун зун ийш тийш нүүлгэж зовоосон. Эцэстээ шүүн таслах ажиллагааны үр нөлөөг бууруулсан ийм хувилбараар шийдэгдээд дууссан. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргаад асуудлыг бүр нэрмээд дуусгасан. Дэлхий дахинд шүүхийн тогтолцоо аймгийн шүүх, хотын шүүх, дүүргийн шүүх гэж засаг захиргааны нэгжээр бичдэг улс байхгүй.

1992 онд бид шүүхийн тогтолцоогоо буруу техникээр бичсэн. Энэ алдааг одоогийн нэмэлт, өөрчлөлтөөр засахгүй явж байна. Xот гэдэг үгийг л нэмсэн. Үүнээс болоод аймаг аймгийн шүүх, сум нь сумын шүүх байна гэсэн буруу ойлголттой болчхоод аймаг бүрт шүүх байгуулсан, дагнасан шүүхээсээ буцах уу, болих уу гэдэг ээдрээтэй сорилтын өмнө Монголын шүүх байна. Гэтэл Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх гээд тодорхойлчихсон.

Аймаг нийслэлийн шүүхийг давж заалдах шатны шүүх сум дундын, дүүргийн шүүхээ анхан шатны шүүх гээд органик хуулиараа Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийг тайлбарлачихсан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн цэц асуудлыг тэр талаас нь харалгүй шийдчихсэн. Тиймээс Үндсэн хуулийн одоогийн өөрчлөлтөөр л шүүхийн тогтолцоогоо нэг мөр болгохгүй бол Монголын шүүх хэзээ ч цэгцрэхгүй байдалд байна.

-Танай байгууллагын зохион байгуулсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл" сэдэвт хэлэлцүүлэг Шүүх эрх мэдэл хэрхэн өөрчлөгдөх талаар хэлэлцэж байгаа нь өндөр ач холбогдолтой. Шүүхийн тогтолцооны талаарх нэмэлт, өөрчлөлттэй та санал нийлэхгүй байгаа юм байна. Харин шүүгчээр томилогдох насны тухайд?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т шүүгчээр томилогдох насны хязгаарыг нь 25 насаар тогтоосон. 25 нас гэдэг шүүгч болоход дэндүү залуу. Шүүгч хүн элээсэн оймсныхоо хэрээр амьдралын туршлага цуглуулсан байх ёстой. Тэгж байж хүний хувь заяаг шийддэг. Амьдралын түүхгүй хүн шүүгч болох бололцоотой байгааг өөрчилье гэдгийг шүүгчид ч бид ч дэмжиж байгаа.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэл хууль, шүүхийн байгууллагад хэтэрхий төвлөрч байна гэж үздэг хүмүүс бий. Тиймээс ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ дэмжсэнээр томилдог болох тухай оржээ. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог байсан. Үүнийг өргөжүүлээд санал хураалттай болгож байгаа. Өнөөдөр хэрэгтэй мэт боловч маргааш хэрэггүй болох зүйл заалт. Дэлхий дахинд шүүгчийн томилгоонд улстөрчдийг оролцуулах нь буруу гэж үздэг. Улстөрчид шүүгчийн томилгоонд оролцсоноор хараат бус байдлыг нь эвддэг.

Жишээлбэл, ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүгчийг парламент нь томилж байгааг дэлхий даяар шүүмжилж сургамж авах хэрэгтэй хэмээн яригдаж байгаа үед бид алдааг нь давтах гэж байна. Шүүгчид ч энэ заалтыг дэмжихгүй байгаа.

-Шүүхийн эдийн засгийн хараат бус байдал жил бүр асуудал дагуулдаг. Үүнийг Үндсэн хуулиараа бататгаад өгчих нь зүйтэй талаар олон хүн саналаа хэллээ.

-Үндсэн хуулийн төсөлд шүүх эрх мэдэлтэй холбоотой нэмж тусгах зүйлүүд зөндөө бий. Ийм бололцоо байгаа эсэхийг мэдэхгүй юм. Хамгийн наад зах нь Монгол Улсын шүүх эрх мэдлийн эдийн засгийн бие даасан, хараат бус байдал хангагдаагүй. Бусад улсын жишгээр шүүхийн төсвийг бууруулахгүй, улсын төсвийн төчнөөн хувь байна гэх зэрэг чухал заалтууд одоогийн төсөлд хараахан ороогүй байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан