Ерөнхий сайдад яригдаж байгаа хүмүүсийн Хэн нь хэн бэ?
2017/09/19
Share |

Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, хэзээ томилогдох вэ гэдэг нь хамгийн том хүлээлт болов.  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад одоогоор олон хүний нэр дуулдаж байна. Хамгийн хүчтэй яригдаж байгаа таван хүн  бий. Тэдгээр нь У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Хаянхярваа нар.  Эдгээрээс одоогоор хамгийн магадлалтайд тооцогдож байгаа нь Ч.Хүрэлбаатар.  Яагаад  гэдгийг хойно өгүүлэх болно. Харин бусад нэр дэвшигчдийн хувьд Ерөнхий сайдаар сонгогдох магадлал  яагаад бага  байна вэ  гэдгийг  хамтдаа сонирхоё.

Ээлжит бус чуулган  Ерөнхий сайдыг огцруулсны дараа У.Хүрэлсүхэд ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх хүсэлтийг Б.Жавхлан гишүүн гаргаснаараа гарын үсэг зурсан 31-ийн төлөвлөгөө “гэрэл цохьсон”. Энэ бол тэд дараачийн Ерөнхий сайдаа нэрлэсэн хэрэг. Гэхдээ У.Хүрэлсүхийг намын гишүүд нь гавьяатан гэж харах уу,  гай чирсэн гэж тооцох нь уу гэдэг одоогоор тодорхойгүй. Гэхдээ Засгаа цагийг нь олж бужигнуулаагүйнхээ төлөө иргэдийн дунд үнэлэмжээ тодорхой хэмжээгээр гээж,  нэр хүндээрээ “шатсан” байж болзошгүй.

Одоогоор түүнд хамгийн ойрхон боломж нь Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг. Түүнчлэн УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдийн кноп түүний төлөө байгаа. Ингэж сөрөг хүчний дэмжлэгээр Ерөнхий сайдад  дэвшээд гараад ирлээ гэхэд ач санаж аяганы хариу барих хэрэг гарна. Энэ нь 2020 оны сонгуулиар МАН “гудамжинд гарах” эрсдлийг  хүссэн хүсээгүй бий болгоно. Нөгөө талаасаа Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд дараагийн Засгийн газар тун хэврэг байх болно гэсэн  сануулга яваад байгаа нь бодох л асуудал. 

 
          Өөр нэг хүчтэй яригдаж байгаа кандитад гэвэл  парламентын архаг гишүүн Ц.Нямдорж.  Архаг гэдгийн тухайд  тэр хууль тогтоох байгууллагад 25 жил сууж байгаа.  Тэрбээр намаасаа Ерөнхий сайдад нэр дэвшээд гараад ирлээ гэхэд  Ерөнхийлөгч түүнийг босгоороо давуулах эсэх нь эргэлзээтэй. Ерөнхийлөгч Х.Баттулга тэр хоёр хэзээнээс эв түнжин муутай хүмүүс. Тиймээс Ерөнхийлөгч түүнийг нэр дэвшүүлэхээс татгалзах магадлал өндөр. Гэхдээ Ц.Нямдорж  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг  жинхэнэ утгаараа жинтэй шүүмжилдэг.  Чухам экс Ерөнхийлөгчид хандсан энэ  хорсол дургүйцэл нь Х.Баттулга тэр хоёрыг нэг эрх ашгийн төлөө нэгтгэж мэдэх юм.

Дундын хувилбар гэсэн тодотголоор яригдаж байгаа хоёр нэр дэвшигч Д.Хаянхярваа, Н.Энхболд нарын хувьд  магадлал тийм ч өндөр биш. Даан ялангуяа Д.Хаянхярваагийн хувьд УИХ дахь намын бүлгээ нэгтгэн зангидаж чадаагүй, талцуулсан гэх гэм зэм түүнд хаяглагдаж байгаа болхоор бараг боломжгүй байх.

Харин эдгээр таван нэр дэвшигчээс хамгийн боломжтой хувилбар нь Ч.Хүрэлбаатар байж болох юм. Түүний хувьд энэ таван нөхдөөсөө Ерөнхий сайдаар сонгогдох магадлал нь  өндөр. Яагаад гэвэл эзэмшсэн мэргэжил нь эдийн засагч, энэ чиглэлээрээ санхүүгийн төрийн захиргааны төв байгууллагад Төрийн нарийн хүртлээ дэвшин ажиллаж байсан, хожим нь салбарын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан гэх туршлага мэргэжлийн хослол нь түүнд том дэмжлэг болох магадлалтай. Түүнчлэн УИХ-ын гишүүнээр гурван ч удаа сонгогдож, үүнээс хоёр сонгуулийн хугацаанд УИХ-ын төсвийн байнгын хороог тэргүүлж байгаа болохоор эх орны эдийн засгийн амьдралын талаархи бэлэн зэлэн мэдээлэл, тоо  толгойд нь эргэлдэж буй.

Хоёрдугаарт, Эдүгээ Засгийн газрыг огцруулсаны улмаас хөрөнгө оруулагчид тэр дундаа ОУВС-ийнханд эргэлзээ үүсчихээд байгаа. Одоо олон улсын энэ байгууллагын итгэлийг эргүүлж авчрах хүн нь яах аргагүй Ч.Хүрэлбаатар мөн. Яагаад гэвэл тэр УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд ОУВС-ийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхэд анхнаас нь гар бие оролцож байсан, цаадах наадахаа мэдэх хүний хувьд түүнд итгэх магадлал өндөр.  

Гуравдугаарт,  тэрбээр төвийг сахигч, зүгээр нэг тохьтой томоотой гэм халгүй нэгэн бас биш юм. Мэргэжлийн Засгийн газрыг  анхнаас нь эхлээд хүчтэй шүүмжлэгчийн нэг байсан бөгөөд  хожим огцруулахад ил цагаанаар идэвхтэй оролцож, анхлан гарын үсэг зурагчдын нэг байв. Энэ нь хожим хойно зоригтой шийдмэг ажиллах магадлалтай хэмээн харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн итгэл үнэмшил, үүнийхээ төлөө зогсч чаддаг гэдгээ харуулсан. Ерөнхий сайдад байх нэг чанар нь ийм биз.

Өнгөрөгч дөрвөдүгээр сард  УИХ-ын Төсвийн байнгын хорооны нэг хурал дээр тэр “Хүүхдийн мөнгийг хасах хэрнээ сайд, дарга нарын зардлыг хасахыг дэмжсэнгүй. Бүгдээрээ ичиж амьдрах хэрэгтэй” гэсэн хатуухан үгийг намынхандаа хаяглаж байв.  Энэ бол хувь хүний хүчтэй байр суурь гэдэгтэй санал нийлэх байх. Ямартай ч хэлэх гэснээ нэг их жийрхээд байлгүй хэлчихдэг  шударга талдаа хүн шиг анзаарагддаг.

“Ялсан намын нүүр болж явдаг Засгийн газарт алдаа байна. Өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш цуцалдаг байдал хавтгайрсан. Энэ бол судалгаа шинжилгээ муутайгаар асуудалд хандаж байгаагийн илэрхийлэл. Гаргасан шийдвэртээ итгэхгүй байгаа Засгийн газарт хэн итгэх юм бэ. Хөрөнгө оруулагчид итгэх үү” гэдгийг нэг биш удаа сануулж хэлж байсан санагдана.

Хожим нь Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ  “Энэ Засгийн газар ард түмний төлөө биш сайд, дарга нарынхаа төлөө зүтгэсэн. Концесс анх яриахад дөрвөн концесс байгаа гэж хариулсан. Маргааш нь долоо болж хувирсан. Хувийн хэвшлийнхэн бидэнд “Сайд, дарга нарын компани л ажил авдаг юм байна” гэх боллоо. Гашуун боловч энэ үнэн. Төрийн ажлыг ингэж хийж болохгүй. Ийм байхад бид бие биенийхээ дал мөрийг алгадаад найзан дундаа яваад байх уу. Ингээд явж болох л байх. Харин ард түмэн бидний мөрөн дээр алгадах уу, үгүй. Хоёр хөлийг минь хавсраад унагана” гэсэн нь  цөөнгүй хүнийг байр сууриа эргэн харахад нөлөөлсөн байж мэднэ. Ялангуяа Засгийн газрыг огцруулах үеэр.

Ямартай ч тэрбээр Байнгын хорооны даргаа хийгээд гэм халгүйхэн шиг “дал мөрөө алгадаад найзан дундаа явах”-аас татгалзаж, магадгүй үүнийхээ төлөө сайн муу үг сонсоод явж байгаа байх. Ажил амьдрал дээр, аливаа зөв хандлагаараа өөрийгөө харуулж чадсан хүн Ерөнхий сайдад яригдаж байгаа нь сайшаалтай. Мэдээж, тэр хүн  л юм болсон хойно алдаа оноо аль аль нь байж таарна. Харин аль талдаа жин илүү дарах вэ, Засгийн газрыг тэргүүллээ гэхэд шийдэмгий хурдтай ажиллаж чадах уу гэдэг нь мөн чанар байх болно.

www.zaluu.com

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(107.170.246.109)
Хүрэлсүх намын дарга болохгүй юм бол өөр хэний хүү намын дарга болох юмбээ. Нэр устай нь хэлээд өг
2017-09-19 10:55:30
(191.101.30.254)
Нямдору,Хүрэлсү
2017-09-19 11:07:03
(208.123.223.254)
МАНАН саринаж Ардын засаг удахгүй манданаа
2017-09-19 11:20:14
(139.59.41.203)
Hurelsuhiig demjnee
2017-09-19 11:23:18
(128.199.226.56)
Хүрэлсүх л дээрдээ
2017-09-19 11:32:25
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан