Сайншандын парк юу болсон бэ, Ерөнхийлөгч өө!?
2017/09/19
Share |

2021 он гэхэд нэг Монгол хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдхүүний хэмжээ 12 мянган ам. доллар болж өсөх ухааны өөдрөг тоог улстөрчид болоод эдийн засагчид хэлж ярьж байсан нь хэдхэн жилийн өмнөх явдал билээ. Ингэж өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь аж үйлдвэрийн салбарын үсрэнгүй хөгжил дэвшил буюу бүр тодруулбал Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын гайхамшигт бүтээн байгуулалт гэж байв даа.  Уг нь  тэр нүсэр бүтээн байгуулалтыг нь дагаад хүнд үйлдвэрүүдээс гадна 200 гаруй хөнгөн үйлдвэр босчих боломжтой гэх судалгааг нь харахаар их итгэл төрж байв. Гэсэн ч үнэн хэрэгтээ ийм том зүйлийг ярьж байх үедээ цогцолборт байгуулагдах үйлдвэрүүдийн усны нөөцийн судалгааг ч хийж эхлээгүй байсан билээ. Бүр парк байгуулах газрын асуудал ч баахан бүрхэг байсан юм. Тухайн үед аймгийн Засаг дарга П.Ганхуягийн амнаас "цогцолбор байгуулах 3520 га газар бэлэн" гэсэн үг гарч байв. Тэгээд нөгөө газраа маргаантай асуудал байхгүй, цогцолбор байгуулах газар гэж тусад нь бэлэн хадгалсан энэ тэр гэж байгаад УИХ-аар асуудлыг оруулаад тусгай хэрэгцээнд зориулна гэсэн шошго зүүлгэсэн.Тэгтэл бодит байдал дээр нөгөөх нь тусгай тусгайдаа нэлээд өөр түвшнийх байж таараад байна. Учир нь аймгийн Засаг дарга эрхэм "Хогийн хонхор" гэж нэрлэдэг тэр газрыг Сайншанд цогцолборт зориулан хадгалахдаа их л сонин ойлголтод тулгуурласан аж. Түүний үзсэнээр үйлдвэр барих юм бол утаа шороо их байх учир  урд талын хогийн хонхорт барьчихвал яг таарах юм байна гэж ярьж байгаад яг тэр газраа тогтсон гэдэг. Гэтэл аливаа томоохон бүтээн байгуулалтуудыг хийхийн тулд газраа зөв сонгох нь эхний чухал шийдвэрүүдийн нэг. Хэн нэгэн даргын үзэмжээр бус тодорхой судалгааны үндсэн дээр тогтоох ёстой. Түүнчлэн засаг даргын заасан газрын геологийн нөхцөл нь барилга байгууламж барихад хүндрэлтэй, эдийн засгийн хувьд  их хохиролтой, байгаль орчны хувьд хүн ам төвлөрсөн цэгээс ердөө хоёрхон км зайтай. Эргэн тойрныхоо газраас 150 метр нам дор хонхор, бороо хуртай жил байнга үерт автаастай газар байж таарав. Тийм нам дор, налуу ихтэй газар төмөр замын ачиж буулгах талбай барих боломжгүй, ямар ч хөрөнгө оруулагч тийм хүнд нөхцөлтэй, дээр нь судалгаа огт хийгдээгүй газарт  хөрөнгө оруулахгүй  гэдгийг хэлэх мэргэжилтнүүд эхнээсээ байсны үр дүнд цогцолбор байгуулах газрын байршлыг дахин оновчтой тогтоох ёстой юм байна гэдэг дээр нөхдүүд  тохироод, судалгааны ажил хийх багийг томилсон юм билээ.

Зүй нь Сайншандын цогцолбор шиг томоохон төслүүд эхлэхийн өмнө заавал байгаль орчны суурь судалгаа буюу Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай хуульд зааснаар "байгаль орчны төлөв байдлын үнэлгээ" –г хийлгэх ёстой. Тэр нь хуульд зааснаар бол "...аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг" хэлээд байгаа аж. Сайншанд төслийн хүрээнд тодорхойлон хэлбэл төслийн хүрээнд сонгох боломжтой газрыг тогтоогоод эргэн тойронд нь 5-10 км радиустай buffer zone үүсгээд төлөв байдал нь яг одоо ямар байгааг нь тогтоож судална гэсэн үг. Улмаар тэрхүү төлөв байдлын үнэлгээн дээрээ үндэслээд бүх үйлдвэрүүдийн ТЭЗҮ-тэй уялдуулаад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой аж.

Хэрэв нарийвчилсан үнэлгээгээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь бага байхын бол тухайн төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл өгдөг аж. Гэтэл  цогцолбор байгуулах газрын байршлыг дахин оновчтой тогтоохын тулд байгуулагдан ажиллаж байсан мэргэжилтнүүдээс бүрдсэн Судалгааны багийг үндэслэлгүйгээр тарааж, шинэ хүмүүсээр баг бүрдүүлчихсэн байсан удаатай. Харин багийн шинэ гишүүд нь өмнөх судалгааны багт тэнцээгүй үлдсэн хүмүүс байв. Тэрдундаа анхаарал татаж байгаа нэг асуудал нь шинээр байгуулагдсан судалгааны баг нь  байгаль орчин, нийгэм, эдийн засгийнхаа төлөв байдлыг тогтоогоогүй. Дээр нь үйлдвэрүүдийнх нь ТЭЗҮ нь гараагүй байхад шууд нарийвчилсан үнэлгээ хийлгэх гээд зар гаргачихсан байсан. Тэрчлэн шинэ багийн гол зорилго нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг өнөөх Засаг даргын хуваарилж өгсөн, шаардлагад нийцэхгүй газартаа л барина гэж зүтгэхэд чиглэж байна гэх байр суурийг илэрхийлэх эх сурвалжууд байсан. Ер нь бол энэ том төслийн энэ чухал ажлуудыг хэсэг бусгийн эрх ашигт нийцүүлэн "нугалж" байгаа хүмүүс нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨОХХК-ийн шинэ захирал болоод  ТУЗ-ийн нарийн бичгийн дарга гэсэн хоёр хүн байсныг хэлэгсэд бий.

Түүнчлэн  нарийвчилсан үнэлгээг шууд хийх компаниар тухайн үеийн  салбарын сайд Х.Баттулгын итгэлт хүмүүсийн нэг Б.Батзаяаг "МТЗ" ТӨХК-ийн захирал байх үед байгаль орчны үнэлгээг нь  хийх ажлыг ямар ч тендергүй авч чадсан "Natural sustainable" гэдэг компани тодорч байна гэх мэдээлэл байсан юм.

Ер нь бол Сайншандын парк үлгэр болсны учиг шалтгааныг өнөөгийн Ерөнхийлөгчөөс асуух эрх Монголчуудад бий.

Сайншандын тухайд байгаль орчны төлөв байдал нь ямар байгааг тогтоогоогүй байж нарийвчилсан үнэлгээгээ хийлгэхээр ажиллаж байсан нь хууран мэхлэлт гэдгийг хэлэх мэргэжилтнүүд олон байсан юм. Ойлгомжтойгоор хэлэхэд, дахиад нэг утаатай Улаанбаатар, Дархан бий болгоноо л гэсэн үг гэх. Дашрамд өгүүлэхэд, Эрдэнэтийн тухайд ч тэрхүү судалгааг хийлгээгүй, шууд байгуулчихсан аж. Урсгалынх нь дээд талд ГОК-ийн хаягдлын далан байдаг учраас, ямар нэгэн эрсдэл гараад хаягдлын далан сэтэрвэл Эрдэнэт тэр чигээрээ хортой усанд живэх аюултай гэдгийг хэлж байв.

Энэ нь ирээдүйд учирч болох  эрсдэлүүдийг тооцохгүйгээр байгаль орчныг гаргуунд нь хаяж болохгүй шүү гэдгийг л сануулаад байгаа хэрэг.

Төслийн байгаль орчин нийгэм эдийн засгийн төлөв байдлын судалгааг 10 сарын хугацаанд хийхээр 6 тэрбум төгрөг  төсөвлөсөн байдаг. Гэтэл судалгаа хийх хугацааг 3 сар болгон багасгаж, судалгааны нэрийг хүртэл өөрчилсөн хэрнээ, зарцуулагдах мөнгөний хэмжээг 6 тэрбум хэвээр нь төсөвлөөд байгаа нь, анхаарал татаж байсан юм. Ер нь олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид ESIA-г 2 жилийн хугацаан дахь мэдээлэл, үзүүлэлт цуглуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Гэтэл тухайн үед салбарын сайд Х.Баттулга Сайншанд төслийг  2016 он гэхэд газарт буулгах гээд байгаль орчныг судлахаас болоод тэр их хугацааг алдах ёсгүй тул богиносго гэсэн аж.  Тэгээд хамгийн боломжит хугацаа буюу монгол орны нөхцөлд 4 улирлын дата цуглуулахад хамгийн багадаа 10 сар зарцуулна гэж мэргэжилтнүүд үзсэн байдаг аж. Гэтэл салбарын сайдын гарын хүмүүс Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨОХХК-ийн үйл ажиллагааг зоргоороо явуулж, ёстой холион бантан гэдгийг хутгасан гэгддэг.

Сайншанд төслийн хүрээнд Усны хайгуул, бүс нутгийн хооронд ус дамжуулах судалгаа гэхчлэн дандаа тэрбумаас дээш үнийн дүнтэй ажлуудын тендер явагдаж байв. Харин Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичиг нь Х.Баттулга сайдын гарын хүн байжээ. Үнэлгээний хороонд Байгаль орчны яамнаас ганц хоёр хүн оруулсан гэж байгаа ч, олонхи нь  Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хүмүүс байв. Түүнчлэн яах ч аргагүй байгаль орчны асуудлыг ярихаас өөр аргагүй энэ төслийг энэ янзаараа яаж ч газарт буулгах гээд байгаа юм бэ? гэдэг асуулт өнгөрсөн жилүүдэд Х.Баттулгад хаяглагдаж ирсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчид хаяглагдаж байна.

www.hunnu.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан