Цэвэрлэх байгууламжийг японы технологиор барих хүсэлтээ илэрхийлэв
2017/09/19
Share |

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар Япон Улсын парламентын  Зөвлөхүүдийн танхимын гишүүн Ивай Шигэки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга Ц.Гарамжав уулзалтын эхэнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад баяртай байдгаа илэрхийллээ. Мөн тэрбээр “Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Япон Улстай хамтарч олон төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйтай холбогдуулан олон арга хэмжээ зохион байгуулагдсан. Япон Улс манай гуравдагч хөрш бөгөөд үргэлж найрсаг харилцаатай байдагт баяртай байдаг” гэлээ.

Энэ үеэр Ц.Гарамжав гишүүн Монгол Улсын нийт хүн амын 1/3 нь аж төрдөг Улаанбаатар хотноо нэн тулгамдаад буй цэвэрлэх байгууламжийн талаарх санал танилцууллаа. УИХ-ын гишүүд 2016 онд Япон Улсад айлчлах үеэрээ Ёкохама хотын цэвэрлэх байгууламжтай танилцсан. Дэвшилтэт шийдэл бүхий тус технологийг Монголын нөхцөлд тохируулан ойрын үед Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламж барих хүсэлтэй байгаагаа тэрбээр хэлэв.

Түүнчлэн хөдөө аж ахуйн чиглэлээр, тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн, энэ салбарын дэвшилт, технологийг судлах, мэргэших бололцоог харгалзан 1000 монгол оюутныг Япон Улсад суралцуулах асуудлыг анхаарч, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Мөн тэрбээр уул уурхай хөгжихийн хэрээр дэлхийн даяар цөлжилтийн үйл явц эрчимжиж байгаатай холбогдуулан Монгол Улс ногоон  эдийн засгийг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулах ажлыг идэвхжүүлж байгааг тэмдэглэн "Энэхүү ажлын хүрээнд гол усны судалгаа хийж, загасны аж ахуйг хөгжүүлэх зорилготой байгаа. Ялангуяа Амар мөрний ай савд хамаарах Онон,  Улз,  Хэрлэн,  Халх голд олон төрлийн загас үржүүлэх боломжтой бөгөөд жуулчдын сонирхлыг ихээр татдаг тул загас үржүүлэхэд тохиромжтой. Тиймээс энэ чиглэлээр Япон Улстай хамтран ажиллаж, туршлага судлан, нэвтрүүлэхдээ таатай байх болно" гэлээ. 

Монгол Улсад Япон Улсаас үзүүлсэн хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд боловсрол, хөдөө аж ахуй, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэж буйг ноён Ивай Шигэки дэмжээд Байнгын хорооны даргын тавьсан тодорхой саналуудтай холбоотой мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн юм. Томоохон хотын цэвэрлэх байгууламжийн сүүлийн үеийн дэвшилтэт шийдэл, технологийг Шизүока мужийн Хамамацү хотод байгуулаад байгааг тэрбээр дуулгаад боломжтой бол биечлэн танилцахыг урилаа. Япон Улсын төрийн захиргааны байгууллага нь дээрх бүтээн байгуулалтыг хийхдээ хувийн аж ахуйн нэгжүүдтэй концессын гэрээгээр хамтран ажилласан бөгөөд төрийн байгууллагын санхүүгийн ачааллыг бууруулдаг ач холбогдолтой учир Япон Улсад ч төр, хувийн хэвшил хамтарч олон асуудлыг шийдвэрлэх хандлага байгааг тэрбээр тэмдэглэж байв. Байнгын хорооны дарга Ц.Гарамжавын танилцуулсан Улаанбаатар хотод өндөр хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж байгуулах асуудлыг хоёр орны Засгийн газар хоорондын яриа, хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх боломжтойг ноён Ивай Шигэки хэлсэн.

Үргэлжлүүлэн талууд хоёр орны Засгийн газар хоорондын нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээл болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, санал солилцсон хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан