”Алт-2” хөтөлбөрийн “буянаар” Байдрагийн гол, Бөөнцагаан нуур устах нь
2017/09/21
Share |

“Мэргэжлийн”Засгийн газраас баталсан "Алт-2” үндэсний хөтөлбөрийн хор уршиг хэдийнэ орон нутгийн иргэдийн амьдралд гай тарьж, байгаль орчныг сүйтгээд эхэлжээ. "Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Урт нэртэй хууль”-ийн журамд өөрчлөлт орж, тусгай зөвшөөрөл нь түр түтгэлзээд байсан хайгуул болоод олборлолтын компаниудын эрх сэргэсэн билээ. Тэгвэл үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоод байсан компаниуд өдгөө ёстой л хонь руу дайрах чоно шиг байгаль дэлхий рүү улайран дайрах болжээ.

Үүний тод жишээ нь Байдрагийн гол, Бөөнцагааннуур устаж үгүй болох аюулын ирмэгт тулаад байгаа явдал юм. Тодруулбал,   

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Нарангийн тавдугаар багийн "Цагаан хороотын булан" хэмээх газарт “Тулга жаргалант” ХХК алт олборлохоор хэдийнэ бууриа засч төвхнөөд байгаа аж. Тус компани нь өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр Байдрагийн голоос 40 хүрэхгүй метрын зайд хоёр хиймэл нуур байгуулж, алт олборлохоор зэхэж эхэлсэн байна. Харин үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж тэмцсний үндсэн дээр аймгийн Засаг дарга захирамж гаргаж, үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа аж. Гэсэн ч “Тулга жаргалант” ХХК нь цаашид хууль бусаар алт олборлож байгалийн түүхэн дурсгалт, голын ай сав газарт алт олборлохоор улайрч байгаа тул нутгийн иргэд эсэргүүцэж, БОАЖЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандаад байгаа юм байна.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Тулга жаргалант” ХХК нь тус газарт олборлолт хийх хайгуулийн тусгай зөвшөөрлийг “Гацуурт” ХХК-аас хуралдан авсан гэх. Тодруулбал “Гацуурт” ХХК 2006 онд хайгуулын А зөвшөөрлийг аваад байсан ч 2009 онд урт нэртэй хуулийн дагуу үйл ажиллагааг нь явуулах эрхийг түр түтгэлзүүлжээ. Харин “Мэргэжлийн” Засгийн газар байгуулагдсан даруйдаа буюу 2016 онд урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж, гол усны ай сав газарт үйл ажиллагаа явуулах энгийн хамгаалалтын бүсийн хэмжээг 200 метр байсныг 50 метр болгож өөрчилснөөр дээрх тусгай зөвшөөрөл дахин сэргэж, үйл ажиллагаа явуулах боломжтой болсон байна. Тиймээс “Гацуурт” ХХК “Тулга жаргалант” ХХК-нд алт олборлох тусгай зөвшөөрлөө худалдан борлуулсан аж.

 Гэхдээ “Тулга жаргалант” ХХК нь тус газарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, холбогдох баримт бичгийг өнөөдрийг хүртэл албаныхан болоод нутгийн иргэдэд үзүүлээгүй байна. Энэ нь ч тус байгууллагыг хууль бус алт олборлохоор санаархаж буйг илтгэж байгаа нэгэн нотолгоо юм. Түүнчлэн иргэдийн мэдээлж буйгаар дээрх компани нь онгон дагшин байгалийг ухаж, алт олборлохын тулд маш олон хууль бус үйлдэл хийсэн байна. Тухайлбал багийн иргэдийн зөвшөөрлийг хууль бусаар буюу 10 хүрэхгүй айлтай үгсэн тохиролцож авсан. Мөн аймгийн удирдлагууд болоод хууль хүчний байгууллагад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэдгийг ч нутгийн иргэд нуулгүй хэлж байсан.

 Ийнхүү мэдээлэхийн учир нь “Тулга жаргалант” ХХК-ийн үйл ажиллагааг явуулах зөвшөөрлийг түр түтгэлзүүлсэн аймгийн Засаг даргын захирамж бүрэн хэрэгжихгүй байгаа явдал аж. Тодруулбал аймгийн Засаг даргын Захирамж гарч хууль бус уул уурхайг буулгах шийдвэр гаргасан боловч аймгийн Цагдаагийн газраас томилогдож ирсэн алба хаагчид 1 HOVO машинд 3 хөндий гэр ачуулаад явуулсан байна. Харин бусад 11 гэр, машин техник, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг хийж ухсан нүхнүүд бүгд хэвээр үлдсэн нь ийнхүү хардахад хүргэжээ.

 Цаашид “Тулга жаргалант” ХХК үйл ажилагаагаа явуулж алт олборлоод эхлэвэл байгалийн цогцолборт “Дэл” хайрханы ан амьтан дайжиж, Байдрагийн гол, Бөөнцагааннуур устаж үгүй болох, голын сав дагуу нутагладаг нэг багийн 40 орчим айлын зунжаа, 20 орчим айл өвөлжөө, хаваржаагүй, мал нь бэлчээрлэх нутаггүй болох аюул нүүрлээд байгаа аж.

 Тиймээс тус компанийн үйл ажиллагааг зогсоож, нутгийн иргэдийг амгалан тайван амьдрах, байгаль эхээ онгон тагшнаар нь авч үлдэх боломжийг олгож өгөхийг төр засгийн тэргүүнүүдээс хүсч буйгаар нутгийн иргэд уламжилсан.

 Ер нь цаашид “Алт-2” хөтөлбөрийг үргэлжлүүлвэл энэ мэтээр онгон дагшин байгаль сүйтгэгдэж, хууль бусаар олборлолт явуулахыг санаархагчид нутгийн иргэдийн хооронд цусгүй дайн өрнөх болоод буйг төр засгийн эрхмүүд анхааралдаа авч ажиллах нь зүйтэй болов уу

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан