Их хурлын шийдвэр Бага хурлаас хамаарна
2017/09/21
Share |

-УИХ уг нь Үндсэн хуулиар төрийн эрхийг барих дээд байгууллага боловч түүний өндөр босгыг даван орж ирж буй томоохон асуудал бүхэн урьдчилаад улс төрийн намууд дээр шийдэгдчихдэг болсон нь жишиг. Энэ л жишгээр эрх баригч намын удирдлага ээлжит Ерөнхий сайдын томилгоог шийдэж дуусахыг УИХ хүлээж байна-

УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний 31 нь санал нэгдэн шаардах бичгийг өргөн барьснаар Засгийн газрыг огцруулах асуудал ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж, эцсийн шийдвэр Ж.Эрдэнэбатын эсрэг гарснаас хойш даруй хоёр долоо хоног өнгөрч байна. Засгийн газар танхимаараа үүрэг гүйцэтгэгчид болж хувирснаас хойш “түймэр унтарсан” мэт тэнд ч энд ч таг чиг. Хоёрдугаар ээлжийнхний нэрсийг хэзээ УИХ-д өргөн барихыг эрх баригч нам шийдэх бөгөөд тус намын Бага хурал ирэх даваа raparr хуралдан хөзрөө дэлгэхийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд хүлээж байгаа хэрэг.

Ерөнхий сайд болон түүний танхимын бүтэц, бүрэлдэхүүн гээд бүхий л асуудлыг шийдэн батлах эрх нь УИХ-д бий ч энэ удаад эрхэм гишүүд илүү дутуу үг унагалгүйгээр МАН-ын шийдвэрийг анхааралтай хүлээж байна. УИХ уг нь Үндсэн хуулиар төрийн эрхийг барих дээд байгууллага боловч түүний өндөр босгыг даван орж ирж буй томоохон асуудал бүхэн урьдчилаад улс төрийн намууд дээр шийдэгдчихдэг болсон нь жишиг. Үүнд гишүүд ч, намууд ч, иргэд ч хэдийнээ дасаад буй. Энэ л жишгээр эрх баригч намын удирдлага ээлжит Ерөнхий сайдын томилгоог шийдэж дуусахыг УИХ хүлээж байна.

МАН-ын Бага хурлын гишүүд энэ удаад УИХ-ын гишүүдээс илүү эрх мэдлийг эдэлж, дараагийн Ерөнхий сайд хэн байх, хэрхэн ямар шалгуур шүүлтүүрээр орохыг хэлэлцэн шийдвэрлэх “түүхэн үүрэг” хүлээгээд байна гэвэл хэтрүүлэг болохгүй. Бага хурлын гишүүдийн хэмжиж, хэлэлцэж гаргасан тэрхүү шийдвэрийг парламент ёсчлох төдий болохыг ёс алдан байж энд хэлэх хэрэгтэй болов уу.

МАН төрийн эрхийг барьж буй бол МАН-ын эрхийг хэн барих вэ гэх “философийн” гэмээр том асуудал өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Тодорхойлж байна. Энэхүү маргаан бүхий асуултад хариулт олохын тулд эхлээд өгүүлбэртэй бодлого, эсвээс үл мэдэгдэгчтэй тэгшитгэл зохиох шаардлагатай байв.

Нэг үгээр бол хариулт руу дөхөж очих нөхцөл, шалтгаан хэрэгтэй байсан учраас “Засгийн газрыг газарт унагах” хэмээх өгүүлбэртэй бодлогыг бодуулав. Бодлогын хариу гарч Ж.Эрдэнэбат огцорч, түүний танхимыг тэр чигт нь тонгорууллаа.

Засгийн газрыг огцруулах шаардлага бичигт дурдаад байсан үндэслэлүүд, тэдгээрийг засаж залруулах тухай одоо хэн ч ярихгүй байгааг бид анзаарч байна. Тэдгээр "ноцтой" асуудлууд гол шалтгаан байгаагүй, МАН-ын эрх мэдлийг хэн авах вэ гэдгийн хариулт гол байсан хэрэг. Тэгэхдээ эхлээд “Ерөнхий сайдад хэнийг томилох вэ” гэдэг “бодлогод” есдүгээр сарын 25-ны Бага хурал хариулт өгөх ёстой ба үүнээс хамаарч МАН-ын дарга хэн байх нь шийдэгдэнэ.

Намын эрх мэдлийн хуваарилалт тойрч хоёр талд хуваагдагсдын аль тал нь юутай үлдэхийг МАН-ын Бага хурал шийдэх гэж буй хэрэг. Тус хурлаар хоёр талын хайнааг хагалж жингийн туухайг тэнцүүлж чадсан тохиолдолд л төр засаг цаашид тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ.

Нэг үгээр бол түмэн олон өөрсдийн сонголтоор байгуулсан гэж итгэсээр яваа Төрийн хэргийг МАН-ын Бага хурлын гишүүд шийдэх гэж байна. Энэ утгаар харвал эгзэг нь бүрдэж, Их хурлын гишүүдээс илүү эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байгаа хэрэг. Бага хурлын гишүүдийг энэ удаад намаа эмхлэх гээд давхар хоёр сорилт ийнхүү хүлээж байна

www.zaluu.com

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
(66.181.183.65)
М.Энхболдын бүлгийг унагахын тулд засаг өртсөн хэрэг.Яагаад Энхболдод дургүй болов гэвэл экс ёр.Эбээтэй сүжирсэн.Эбээг яагаад ад үзэх болов гэвэл Эбээ гадаадын ноцтой байгууллагаас даалгавар авч хэрэгжүүлж байгаа Гадаадынхан яагаад даалгавар өгөх болов гэвэл Манай хоёр хөрштэй холбоотой
2017-09-21 12:46:48
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан