МАН-ын дараагийн лидер хэн бэ
2017/09/22
Share |

Намрын улстөрийн сцинарийг хэн сайн тохироо хийж чадна, тэр хүн л гол зохиолыг нь гаргаад байх шиг.  Ямар нэг наадам, цэнгээнд найрааг нүдний гэм мэт үзэж, шударгаар барилдахыг шаарддаг бол улс төрчдийн тохиролцоог бараг л  баярлах нь холгүй хүлээж авдаг болсон нь нэгийг нь бодогдуулам. Уг чанартаа бүгд л шударга ёсыг эрхэмлэх байтал хүч бяраараа олныг баясгагч бөхчүүдээ хуйвалдааны жинхэнэ эздээс ч дорд үзэх нь өнөөгийн нийгмийн шинж мэт.

 Налгар намрын “найраатай” энэ өдрүүдэд манай улс төр хүлээлтийн байдалтай байна. Өөрөөр хэлбэл улс төрчдийг хэрхэн өөр хоорондоо тохиролцож, албан тушаалын наймаагаа хэрхэн хийж, авдаг хэдийгээ хэрхэн үржүүлэхийг нь хуруу даран хүлээж, бас харж сууна. Ес дүгээр сар бол ажлын ид үе. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашлах цагийн эхлэл. Ирэх өвлийг хэрхэн давж, хаврын урьтай золгохыг шийддэг сар. Гэтэл улс төрчид төсвийн тодотгол, ирэх оны төсөв гэх мэт чухал асуудалдаа анхаарал хандуулахын оронд Засгийн газраа байгуулах, Ерөнхий сайдаа сонгох гэх албан тушаалтай зууралдсаар байгаа нь ирэх өвөл зутрахын цондон гэлтэй.

Дүр зургаас харахад Ерөнхий сайд хэн болохоос хамаарч, улс төрийн үйл явдал  өөр өөр өнгөөр өрнөх нь тодорхой болоод буй. Гэвч эрх баригч МАН-д ганц дутагдал бий. Өнгөрсөн жилүүдэд намын дарга нь Ерөнхий сайд болж, Засгийн газраа удирддаг бичигдээгүй хууль энд үйлчилдэг. Тээр жил С.Баяр намын даргынхаа суудлыг Сү.Батболдод өгөхөд тэрбээр автоматаар Ерөнхий сайд болж байсан. Тиймээс МАН-ын даргыг албан тушаалд хэн суухаас монголын ирээдүй хамаарна гэсэн үг. Тус намыхан энэ сарын 25-нд Бага хурлаа хийнэ. Хэд хэдэн чухал шийдвэр гаргахын өмнө МАН-ын даргад өрсөлдөж буй албан бус нэр дэвшигчдийг сонжиж үзлээ. МАН-ын даргад У.Хүрэлсүх итгэл төгс өрсөлдөнө хэмээн мэдэгдсэн бол Ж.Энхбаяр, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг цахимынхан нэр дэвшүүлж байна. Энэ хувилбар байж болох учир тэдний улс төрийн замналын талаар багахан ч болов эргэн сануулахын хичээв.

 У.Хүрэлсүх

 МАН бол Ардчилсан нам шиг фракцилаад байдаггүй нам хэмээн сайрхдаг ч үнэн хэрэгтээ хэдэн хэсэг болчихсон. Тэдний дунд хүчтэй хоёр бүлэглэл байдгийн нэг нь энэ хүний эсрэг нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс гэхэд хилсдэхгүй. Уг нь У.Хүрэлсүх намынхандаа болоод ард иргэдийн дунд нэр хүндтэй. Улс төрийн соёл гэдгийг өөрийн биеэр харуулсан эрхэм гэж түүнийг үнэлдэг. Үнэндээ түүнээс өөр ямар ч хүн намаа ялагдалд хүргэсэн хариуцлагаа үүрч, төрийн өндөр албан тушаалаас  татгалзсан удаагүй. Бусад хүмүүсийн нүдээ өгөхөөс ч буцахгүйгээр тэмцэж авдаг албан тушаалыг зүгээр л өргөдөл бичээд хүлээлгээд өгчихдөг аавын хүү өнөө цагт өдрийн од мэт ховор билээ. 

 МАН 1924 онд Коминтернийн шахалтаар нэрэндээ хувьсгалт гэдэг үгийг нэмсэн нь  МАН-ын гишүүдийг хөгшин, залуугүй коммунистууд хэмээн дуудуулахад хүргэсэн гэдэг. Тиймээс У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа эл үйлдлийг хийж, намаа “Авилгалын загалмайлсан эцэг” гэгддэг Н.Энхбаяраас салгаж чадсан ч МАХН хэмээх улс төрийн шинэ хүчнийг бий болгож, УИХ-ын сонгуулийн дүн таамаглаж байгаагүйгээр эргэсэн юм.

 Сайны хажуугаар саар гэгчээр энэ үйлдэл нь бусад хариуцлага үүрээгүй нөхдөө харлуулсан зүйл бий. Энэ нь нам дотроо түүний эсрэг хуй салхи босох үндэслэл болсон нь ч үнэн. У.Хүрэлсүх бол ийм, тийм хэмээн хар өнгөөр будах, дайрах бүхэл бүтэн салааг бий болгосон. Гэхдээ түүнээс өнөөгийн улс төрд хамгийн их үгүйлэгдээд байгаа, ард түмний хамгийн их хүсэмжлээд байгаа улс төрийн соёл, хариуцлага бага ч болов үнэртдэг нь яах аргагүй үнэн билээ. Нөгөөх булавч бултайна, дарав дарайна гэдэг шиг. Түүнээс намыхаа төлөө юу хийсэн бэ асуух хүн байдаг. “Эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй” гэх философитой тэрбээр Ардын намын улаан хамгаалагч гэсэн нэр хоч хүртэл зүүж явсан нэгэн билээ.  

 Н.Энхболд

 У.Хүрэлсүхээс ялгаатай нь УИХ-ын гишүүн Н.Энхболдын хувьд гэм зэмгүй, хийгүй улстөрчийн буурь заадаг нэгэн. Тэрбээр Төв аймгийнх. Сонгууль болохоор л М.Энхболдтойгоор хөтлөлцөөд нутгийн зүг хөлгийн жолоо залдаг нь тэд ганзага нийлдэгийнх бизээ. Гэхдээ тэрбээр цаг үеэ олоогүй нөхцөл байдалд намын даргын төлөө өрсөлдөхөөр гарч ирж байна уу гэж хардаж болохоор. Огцорсон Засгийн газрыг хэдийгээр Ж.Эрдэнэбат авторлодог байсан ч үнэндээ М.Энхболдынх гэдэг. Засгийг огцруулах ээлжит бус чуулганы үеэр энэ талаар УИХ-ын цөөнгүй гишүүд хэлээд авна билээ. Тиймдээ ч хэрэвзээ Н.Энхболд намын даргаар сонгогдож улмаар Ерөнхий сайд болбол М.Энхболдыг Н.Энхболдоор сольсон төдий болно эмээх хүмүүс байна.

 Н.Энхболд ги­шүүний хувьд Монголын туршлагатай улстөрч гэвэл үнэн. Энэ буурь сууриа хэзээ ч алдахыг хүсдэггүй. Насаараа УИХ-ын гишүүн хийсэн түүний халаасанд намын дарга цаашлаад  Ерөнхий сайдын албан тушаал өлхөн багтана. Бас түүнийг дэмжих хүч Ардын нам дотор бий. Тэр  хүчнийх нь гол тулгуур  Ерөнхий сайд асан С.Баяр гэх.  Тэд ажил амины аль ч үедээ цуг байж чаддаг найзууд гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй.  Тэгвэл улс төрд өрнөж буй энэхүү шинэ Ерөнхий сайдын таамаг, Ерөнхий сайд болохыг хүсэгч тэгвэл үнэхээр та бидний үнэлж, хүндэлж дадсан шиг шударга, зөв хүн мөн үү. Энэ асуултад бодит хариулт болох Монгол Улсын 33 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх ой модыг юу ч үгүй шатааж, гахайн агнахдаа “мялаалга” болгосон тухай мэдээлэл байна. Тэрбээр Төв аймгийн Батсүмбэр сумын Хар гавал гэдэг газар өнгөрсөн оны есдүгээр сард гурван нөхдийн хамт гал тавьсан байдаг. Тэрбээр энэ үедээ гахайн авд гарахын зэрэгцээ сархад зооглож,  улмаар тавьсан сум нь гал асаасанд “Удахгүй унтарна” гэж хэлчихээд явчихсан гэдэг.  Н.Энхболдын өрдсөн түймэр  Хар гавал хэмээх газраас хальж, Нууртын эх рүү үргэлжилж, улмаар 9000 мянга гаруй га газрыг хамарсан байна. Улмаар баруун тийш Гунын  нуруу, хойшоогоо Шатар өлгий, зүүн тийш Сөгнөгөрт хүрсэн.  Энэ үйлдлээ  Н.Энхболд УИХ-ын дэд даргынхаа хувьд  нууцлан далдалж, 33 тэрбум төгрөгийн хохирлоо 53 сая төгрөг хүртэл бууруулж, бүхэл бүтэн 9000 га ойг дахин сэргэхээргүй “булшилж” орхисон гэдэг.

 Ө.Энхтүвшин

 Түүний хувьд энэ албан тушаал шинэ биш.  Өмнө нь намын даргын албыг хашиж явсан тэрбээр Ерөнхийлөгчийн сунгаанд намаасаа гараагүйг бодоход энэ удаа ч гэсэн найдлага хэр байгаа бол. Ө.Энхтүвшин улс төрд туршлагатай нэгэн. МАН-ын лидер улс төрчдийн нэг яах аргагүй мөн. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа тэрбээр 1999-2000 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн, 2006 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд,  2007-2008 УИХ-ын гишүүн, 2012 онд намын даргын албан тушаалыг хашиж байжээ. Энэ хугацаанд түүний талаар сайн, муу мэдээлэл хэвлэлээр гарч байсан удаатай. 

 2005 онд "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрийн тэргүүн гэдэг албан тушаал бий болгож намаа шинэчлэх тухай ярьж явсан удаатай. Гэвч Ө.Энхтүвшинг 2006 онд БСШУ-ны сайдаар томилогдон цагаас хойш түүний байгуулсан жигүүр нам жим болсон гэдэг. 2007 онд Засгийн газрыг огцруулан хэмээн дайрч байгаад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болж байсан тэрбээр энэ удаа дахиад л албан тушаалын төлөө мацаж эхлэв бололтой. Ө.Энхтүвшин МАН-ын дарга байхдаа МАХН-тай нэгдэх талаар чамгүй сайн ярьдаг байсан хүний нэг. Учир нь түүний улс төрийн амьдрал Н.Энхбаяртай салшгүй холбоотой учир хоёр нам хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох талаар ярьж, ажлын хэсэг хүртэл байгуулж байсан нь үүний илрэл. Түүгээр ч барахгүй намын даргаасаа буусны дараа МАХН-д элсэх талаарх яриа ч гарч байсан удаатай. Тэгэхээр энэ хүний “элэг” хаашаа гэдэг нь тодорхой бизээ. 

Ж.Энхбаяр

 Ө.Энхтүвшин ийнхүү МАН+МАХН гэх хувилбарыг намдаа хэрэгжүүлэхийг оролдсон ч Ж.Энхбаяр үүний эсрэг байсан юм. Тэрбээр МАН МАХН эвсэх, эсвэл нэгдэх нь гутамшиг хэмээн хэлсэн удаатай. Энэ нь дээрх хоёр хүний үзэл баримтлал хэр өөр гэдгийг илтгэх бизээ. Ж.Энхбаяр бол хэлэх гэсэн санаагаа хэнээс ч эмээлгүй хэлчихдэг гишүүдийн нэг. Тиймдээ ч мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг огцруулсан хүмүүсийн тоонд тэрбээр бий. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нартай хамт “60 тэрбумаас намаа цэвэрлэе” нэртэй хөдөлгөөн байгуулж, дотоод тэмцэлээ хурдан цэгцэлж, улс орны асуудалд анхаарлаа хандуулахыг шаардсаар ирсэн. Энэ үйлдэл нь түүнийг дараагийн МАН-ын даргад өрсөлдөх гэсэн санаархал хэмээн олон харддаг нь нууц биш. Гэхдээ Ж.Энхбаярын хувьд энэ албан тушаалд анх удаагаа нэр дэвшиж байгаа хэрэг биш юм. 2013 онд түүнийг МАН-ын дарга болно хэмээн хэвлэлийнхэн таамаглаж байсан ч "Монгол төрийн бодлогыг үндсэндээ сүүлийн 100 орчим жил тодорхойлж, авч явж буй намын хувьд их хурал бүр нь түүхэн болдог. Нэг ёсондоо намын их хурлаас гарсан шийдвэр бүхэн Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг. Хариуцлагатайгаар хэлэхэд би намын даргад нэр дэвшихгүй. Энэ бол яг өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж гаргасан миний шийдвэр юм" хэмээн татгалзсан удаатай. Харин энэ удаа ямар шийдвэр гаргах бол гэх хүлээлт байна. Ж.Энхбаяр бол МАН-ын гишүүд дундаа нэр хүндтэй.  Асуудалд бодитоор ханддаг гэж үнэлдэг билээ. 

 

эх сурвалж   24tsag.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан