Хүмүүс над руу “хөөе, царай муут аа” гэж хашгирдаг байсан
2017/09/24
Share |

Үзэгчдийг дэлгэцийн өмнө уядаг байсан “Хөөрхөн төрөх албагүй” киноны гол дүр Екатерина Пушкарёваг дэлгэцнээ амилуулсан Нелли Уваровагийн ярилцлагыг хүргэе.

-Нелли, чи театрын жүжигчин байсан. Яагаад кино урлаг руу орчихов?

-Надад тайзан дээр тоглох их таалагддаг. Дэлгэцийн урлагтаа ч бас дуртай. Аль нэгийг нь сонго гэвэл театраа сонгоно. Театргүйгээр миний амьдрал утгагүй. Тайзан дээр гарах болгондоо шинээр төрөх шиг л болдог. Гэхдээ өмнө нь нэг кинонд нь тоглож байсан найруулагч намайг “нугасны муухай дэгдээхэй” Катя Пушкарёвагийн дүрд тоглооч гэхэд нь би дуртайяа зөвшөөрсөн.

-Энэ дүрд тоглоход хүндрэл байсан уу?

-Мэдээж байсан. Өдөржингөө гадуур шүдний аппараттай, аль ертөнцөөс ирсэн юм гэмээр дугуй малгай, урт юбка гээд л салбайсан хувцастай гадуур явна шүү дээ. Найруулагч маань намайг дүрдээ орохын тулд ингэ гэсэн юм. Зураг авалт шөнө орой болтол үргэлжилдэг байлаа. Нэг удаа би навсгар хувцастайгаа ойрхон дэлгүүр орсон юм. Тэгсэн хэдэн жаал “Хөөх, Катя явж байна. Ээ царай муут аа, чам шиг хүн орчин үед байна уу” гээд л хашгираад байсан. Гэхдээ би үүнд тайван ханддаг. Харин заримдаа театрынхаа ажлыг таслах үе байсан ч хамт олон маань ойлгож, дэмждэг байсан.


-Их завгүй ажиллах юм. Амрах хэрэгтэй шүү дээ?

-Амрах цаг бага байдаг даа ер нь. Завтай үедээ хоол хийх дуртай. Аав маань хоол хийхийг гайхалтай зааж өгсөн юм. Бас хөлбөмбөг тоглож, дугуйгаар явах дуртай.

-Алдартай болоод юу мэдэрч байна, Нелли?

-Алдар хүнд гэж юу юм бэ? Өнөөдөр алдартай байх боловч маргааш чамайг мартаж ч болох шүү дээ.

-Чи нэлээд хатуу гэр бүлд өссөн гэж ярьж байсан?

-Тийм шүү. Ленка бид хоёрыг эцэг эх маань их хатуу өсгөсөн. Бусад охидын хийдэг зүйлийг бид хийдэггүй байлаа. Мөрөө гаргасан хувцас өмсөж, үсээ богино болтол тайрахыг зөвшөөрдөггүй байсан.


-Аав, ээж хоёр чинь “Хөөрхөн төрөх албагүй”-г үзсэн үү?

-Маш их сонирхож үзсэн. Бүр Катягийн төлөө сэтгэл нь зовоод л үзээд байсан. Тэд киноны баатрын төлөө тэгж санаа тавьж байгааг нь хараад их гайхсан шүү.

-Амьдрал дээр Катя Пушкарёватай адилхан уу?

-Огт өөр шүү. Би дуу шуутай, олны дунд байх дуртай. Наргиж цэнгэх үедээ ч цэнгэнэ шүү (инээв). Харин Катя бол огт өөр. Тэр их хаалттай охин. Харин ижил зүйл нь гэвэл байнга урагшилъя гэж тэмүүлж байдаг нь л байх.

-Кинонд дүр бүтээхийн төлөө жингээ нэмэх хэрэг гарвал яах вэ?

-Нэмнэ. Сайн дүрийн төлөө бол чадна. Би “Атлантида”-д тоглохдоо үсээ маш богинохон болгож тайрч байсан. Ер нь өөрийгөө өөрчилж чөлөөтэй байх дуртай.

-Хар шил зүүгээд нүүрээ алчуураар халхалчихсан явж байсан гэж сонссон?

-Би ер нь олны өмнө гарахаас цааргалдаг байсан. Одоо бол больсон. Хар нүдний шил зүүгээд кепка өмсөөд явах утгагүй юм билээ (инээв).

www.zindaa.mn


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан