“Монгол-Хятадын экспо-2017” үзэсгэлэнд манай улсын 800 гаруй бизнес эрхлэгч оролцож байна
2017/09/28
Share |

Монгол, Хятадын хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхагийн хүрээнд “Монгол-хятадын экспо 2017” хоёр дахь удаагийн үзэсгэлэн, нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр /2017.09.26/ нээлтээ хийлээ.  “Монгол- Хятадын экспо” нэгдсэн арга хэмжээг Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Худалдааны яам болон ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар  хамтран зохион байгуулж байна. Нэгдсэн арга хэмжээнд Монголын талаас  383 аж ахуй нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна.  Мөн 40 гаруй орны төлөөлөл, ОХУ зочин орноор оролцож байгаа юм.  “Монгол улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье” гол сэдвийн дор зохион байгуулагдаж буй үзэсгэлэн арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Их хурлын дэд дарга Я.Санжмятав, БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин, ӨМӨЗО-ны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Ардын засгийн ордны тэргүүлэгч Бү Шиаолин, болон бусад албан төлөөлөл оролцлоо.

БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин нээлтийн үеэр хэлэхдээ “Монгол, Хятад хоёр улс уул усаар зэрэгцэн орших найрсаг хөршүүд. Хоёр орон эдийн засгийн хувьд харилцан бие биеэ нөхөх чадвар сайтай, хамтын ажиллагааны нөөц ихтэй. Ойрын жилүүдэд хоёр орны харилцааг харилцан, ашигтай хүндэтгэсэн байх үндсэн дээр эрчимтэй хөгжиж байгаа нь хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжийг авчирч байна. Хоёр талын худалдаа өргөжсөөр байна. БНХАУ 10 гаруй жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн. 2016 онд хоёр талын худалдаа эргэлтийн хэмжээ 4.16 тэрбум ам.долларт хүрч, Монголын гадаад худалдааны нийт хэмжээний 60 хувийг эзэлж байна. Ялангуяа энэ оны эхний хагас жилээс хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ 3.1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.2 хувиар өссөн дүн байна. БНХАУ-аас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт тогтвортой өссөөр байна. Энэ оны зургадугаар сарын байдлаар манай улсаас Монгол Улсад оруулж буй санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 4.61 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 30 хувийг эзэлж байгаа нь манай улс Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын хоёрдогч том улс болж байна” гэв.

Анхны буюу 2015 онд болсон экспогийн худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтаар 166 хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээ 140 тэрбум гаруй юаньд хүрсэн. Экспог зорьсон үзэгчдийн тоо 800 мянгад хүрсэн гэх тооцоо бий. Тэгвэл энэ удаагийн экспо өмнөх амжилтаа ахиулна гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга “Хоёр дахь удаагийн экспо арга хэмжээнд  ХХААХҮ-ийн салбар,  боловсрол соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг маш өргөн хүрээнд харилцан ярилцаж, энэ чиглэлд хамтран ажиллахад тулгамдаж байгаа асуудал, цаашид юуг анхаарч ажиллах, шийдэл гарцыг хайх, судалгааны ажлуудаа танилцуулж байгаагаар онцлог болж байна. Экспо үзэсгэлэн худалдаанаас өнөөдрийн орлого гэхээс илүү цаашдын хамтын ажиллагаа ирээдүйд олох орлогыг илүү харж байна.Энэхүү экспоны  дараа олон улсын вэбсайт ажиллуулахаар  ажиллаж байна. Тэрхүү вэбсайтаар дамжуулан өнөөдөр үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ бүртгүүлвэл, зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхийн хаанаас  тэрхүү бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжийг бүрдүүлэх юм. Урт хугацааны худалдааны урсгал чиглэл үүсгэхээр ажиллаж байна гэж ойлгож болно” гэдгийг онцлов.

“Монгол-Хятадын экспо” хоёр дахь удаагийн нэгдсэн арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.




Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан