E-9 төрлийн визний журам шинэчлэгдэх нь Монголчуудад хэрхэн нөлөөлөх вэ?
2017/10/02
Share |

Манай улсын иргэд гадаадад цөөнгүй тоогоор ажиллаж амьдардаг.

Тухайлбал энэ жилийн байдлаар 144,500 иргэн 75 улсад ажил хөдөлмөр эрхэлж байна. 

Үүн дотроо сүүлийн жилүүдэд манай улсаас БНСУ-ыг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаа.

Тодруулбал 2016 оны сүүлээр гаргасан судалгаагаар БНСУ руу гарч байгаа иргэдийн тоо 32,000 байсан бол энэ жил 36,000 болж нэмэгджээ. 

 
Иргэд визнийхээ хугацааг хэтрүүлэхгүй бол боломж илүү нээгдэнэ
Харин БНСУ-д E-9 төрлийн визээр очин ажилладаг гадаад ажилчдын виз сунгах нөхцлийг хязгаарлахаар бэлдэж байгаа нь манай улсын иргэдэд ямар нэг нөлөө үзүүлэх эсэх талаар  ГХЯ-ны Консулын газрын дарга Я.Ариунболдоос тодруулахад "E-9 төрлийн визээр манай улсаас хамгийн их хүн зорчдог.

Эдгээр хүмүүс ямар нэгэн зөрчил гаргахгүй хуулийнхаа дагуу байвал дараагийн E-7 төрлийн виз рүү шилжих боломжтой. Нэг талаар иргэдээс өөрсдөөс нь визний нөхцөл ямар байх нь хамаарна.

Бидний зүгээс визний нөхцлүүдийг хөнгөвчлөх тал дээр ажиллаж байгаа. Тухайлбал урьд нь 14 сая төгрөгний барьцаа өгөөд явдаг байсныг 5 сая болгосон. Иргэд визнийхээ хугацааг хэтрүүлэхгүй ирдэг баймаар байна. Тэгвэл боломж нь илүү нээгдэнэ.

Дараагийн явах хүмүүсдээ ч төвөг болохгүй шүү дээ. Аялалын гурван сарын визээ дуусгаад эх орондоо ирээд дахин сунгуулах боломжтой. Энэ боломж хувь хүмүүсээс шалтгаална" гэсэн юм.  

Одоогийн журмаар E-9 визтэй ажилчин дөрвөн жил, 10 сарын хугацаанд БНСУ-д ажиллаж, амьдрах боломжтой бөгөөд хугацаа дуусмагц эх орондоо буцаж очсоны дараа дахин дөрвөн жил, 10 сараар сунгуулдаг. Шаардлага хангаж байвал сунгалтыг хэдэн ч удаа хийж болдог аж. 

Харин шинэ журмаар E-9 виз авсан хүн зөвхөн ганц удаа сунгах эрхтэй болно. Энэхүү шинэчлэгдсэн журам нь яг хэзээнээс мөрдөгдөж эхлэх нь тодорхойгүй байгаа юм. 

Виз зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгааГадаад улсад ажиллаж, сурч боловсорж байгаа хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйл нь виз зөвшөөрөлтэй холбоотой асуудал байдаг. Тэгвэл Гадаадын иргэн, харьяатын газар визтэй холбоотой зарим үйлчилгээг утсаар цаг аван үйлчлүүлэх боломжтой болгожээ. Энэ талаар ГИХГ-ын Зөвлөгөө мэдээллийн мэргэжилтэн О.Эрхэмжаргалаас тодрууллаа. 

-Танайхаар өдөрт дунджаар хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ? 

-Өдөрт 2,100 орчим хүн утсаар зөвлөгөө мэдээлэл авдаг. 200-250 гаруй хүн заалаар үйлчлүүлдэг. 

-Танай байгууллага "Цахим иммигрейшн" зорилтыг энэ жил дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд шинээр ямар ажил хийж байна вэ?  

-Энэ сарын 20-ноос эхлээд туршилтын журмаар Виз зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байна.

Виз зөвшөөрөл гэдэг нь Гадаадын иргэн, харьяатын газар, эсвэл Гадаад хэргийн яамнаас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.

 Гадаад хэргийн яамнаас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.

Гадаад хэргийн яам 30 хүртэлх хугацааны жуулчин болон бизнес ангиллын визийг олгодог. Харин манайхаас урт хугацааны виз олгоно. 

Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр урьдчилсан хяналт явагдаад, үйлчлүүлэгчээ нэг удаа ирүүлэх, цаг зав, зардлыг нь хэмнэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Иргэд ГИХГ-ын вэб сайтын цахим виз бүртгэл хэсэгт хандан виз зөвшөөрөл хүсэх нөхцөл бүрдэж байгаа. 

-Хэр удаж байж виз зөвшөөрлөө авах боломжтой вэ?

-Бүрдүүлсэн бичиг баримтын бүрдэл дутуу, виз олгох үндэслэлээ тодорхойлж чадаагүй зэрэг тухайн хүсэлт гаргагчаас хамааралтайгаар шийдвэрлэгдэх хугацаа уртасдаг. 

-Иргэдийн хувьд юуг голлон анхаарах ёстой бол?

-Гол анхаарах зүйл нь холбогдох хууль, журмын хүрээнд тавьсан шаардлагын дагуу материалын бүрдлийг хангасан байх ёстой. Үйлчлүүлэгчид дунд материалын бүрдэл дутуу, чанарын шаардлагад нийцээгүй зураг авчрах, анкет бүрэн гүйцэд бөглөөгүй зэрэг асуудлууд гардаг.

Бид шаардлага хангасан материалыг л хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрээ гаргана.

Үйлчлүүлэгчид маань өөрсдийнхөө хариуцлагыг нэмэгдүүлж, өөрөө өөртөө явдал чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхаараарай гэж хэлмээр байна.

Цаашид энэ үйлчилгээ маань амжилттай хэрэгжээд эхэлбэл дараа дараагийн үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа. 

Утсаар цаг авч үйлчлүүлэх боломжтой

-Виз зөвшөөрөлтэй холбоотой зарим үйлчилгээг утсаар цаг авч, дараалалгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм байна. Энэ талаар тайлбарлахгүй юу? 

-“Утсаар цаг авах үйлчилгээ”-г  есдүгээр сарын 15-аас эхэлж нэвтрүүлээд байна. Дэлхий нийтээрээ цахим хурд, технологийн дэвшлийг ашиглаж байгаа. Энэ үйлчилгээ нэвтэрснээр виз зөвшөөрөлтэй холбоотой зарим үйлчилгээг утсаар цаг авч, дараалалгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Эхний ээлжинд утсаар цаг авар үйлчилгээнд хөрөнгө оруулагч, боловсролын салбарынхан буюу багш, оюутнууд мөн Засгийн газар хоорондын байгууллагын төлөөлөгчид энэ үйлчилгээнд хамрагдана.

Манай байгууллагаар үйлчлүүлэгчид гадаадын иргэд тэр дундаа Монголд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, боловсролын салбарынхан байдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн цаг завыг хэмнээд зогсохгүй, аливаа чирэгдлийг багасгах шинэлэг үйлчилгээ юм. Мөн нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэг хэлбэр гэж хэлж болно.

-Үйлчилгээний цагийг яаж авах вэ? 

-Манай Зөвлөгөө мэдээллийн 1800-1882 дугаарын утас бий. Уг утсаар холбогдож цаг авна. Бид цаг өгөхдөө сар хүртэлх хугацаанд багтааж цаг олгоно. Тэгэхээр цаг авсан үйлчлүүлэгчид тухайн цагтаа ирээд үйлчилгээгээ авах боломжтой.

Хэрвээ манайхаас олгосон цагт үйлчилгээгээ аваагүй тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн цаг хүчингүй болно.

Цаг авч үйлчлүүлж буй иргэд манай Зөвлөгөө мэдээллийн хэсгээс болон байгууллагын цахим хуудаснаас мэдээлэл авч материалын бүрдлийг сайтар хангах ёстой.

Энд бас нэг зүйлийг тодотгож хэлэхэд, энэ үйлчилгээ маань цаг авсан хугацаанд материалын бүрдүүлбэрийг шалгах болохоос шийдвэр гаргах хугацаа биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Заавал цаг авч үйлчлүүлэх ёстой гэсэн ойлголт биш юм. 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан