БХБЯ-ны 20 албан тушаалтны 40.7 хувь нь барилгын компанитай болох нь тогтоогджээ
2017/10/10
Share |

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын яам болон түүний харьяа агентлагт ажилласан тайлан дүгнэлтээ өнөөдөр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон бусад удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүллээ.

Барилга хот байгуулалтын яам нь улсын хэмжээнд 2015 онд нийт 15 яамнаас  шударга байдлын үнэлгээгээр 65,8 оноогоор буюу яам, агентлаг, аймаг, нийслэлээс хамгийн бага оноотой, эрсдэл өндөртэй үнэлэгдсэн бол 2016 онд мөн л 65,7 оноогоор Авлигын индексийн судалгаа, үзүүлэлтээр харьцангуй бага оноотой 3 салбарын нэг болсон байна. Барилга, хот байгуулалтын яамны бүтэц, зохион байгуулалтыг сүүлийн 1 жилийн хугацаанд 3 удаа өөрчилж өмнө нь 5 газартайгаар үйл ажиллагаа явуулж байсныг 7 газартай болгон задалсан нь салбар хоорондын уялдаа холбоог бууруулж, тусгаарласан, хамтын ажиллагааг сулруулах үр дагавар үүсч байна.

Барилга, хот байгуулалтын яам болон салбарын хэмжээнд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулж томилогдох нийт 143 албан тушаалтан байгаагаас 11 албан тушаалтныг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолыг тус тус зөрчин томилсон байна. Мөн тус салбарт  2015-2017 онд томилогдсон удирдах албан тушаалтны 76 хувь нь 2016 онд буюу сонгуулийн жилийн дараа тухайн албан тушаалд томилогдсон нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг боловсролд суурилсан мерит зарчимд тулгуурлан томилох зарчим алдагдсан, сонгуулийн үр дүн, нам, улс төрийн нөлөөтэй гэж үзэхээр байна. Төрийн жинхэнэ албан тушаалд 25 хүнийг гэрээгээр ажиллуулсан нь төрийн захиргааны албан тушаал дээр төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалт өгөөгүй иргэдийг хууль зөрчин ажиллуулж буй үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажлын хэсэг тус яамны албан тушаалтнуудын хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн талаарх судалгааг түүвэрчилсэн байдлаар гаргаж танилцууллаа. Мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газар, хэлтсийн дарга зэрэг 20 албан тушаалтныг хамруулан судалж үзэхэд тэдгээрийн 40.7 хувь нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэдний ердөө 9 нь аж ахуйн нэгжээ бусдад шилжүүлсэн бөгөөд ингэж шилжүүлснээр зөрчлөө арилгасан гэж үзэхгүй бөгөөд цаашлаад дээрх аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой захиргааны акт гаргах, гэрээ байгуулах, тендер сонгон шалгаруулах зэрэг үйл ажиллагаанд оролцохгүй байх, хуульд заасан ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд мэдэгдэл, тайлбар гаргаж байх, хуулийн шаардлагыг хэрэгжүүлж ажиллах талаар анхаарууллаа.

Тус салбарт ажиллах хугацаандаа Ажлын хэсгийн зүгээс Барилгын салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, хүнд суртал, чирэгдлийн талаар ярилцсан байна. Салбарын сайд солигдох болгонд төрийн бус байгууллагуудтай харилцах бодлого өөрчлөгдөж барилгын салбарт сүүлийн 4 жилийн хугацаанд 49 төрийн бус байгууллага бий болсон байна.

Ажлын хэсэг салбарын хүрээнд улсын төсөв, гадаадын зээл, тусламж болон Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа нийт 36 төсөл хөтөлбөртэй танилцахад нэгэн зүйл анхаарал татсан талаар танилцууллаа. Тухайлбал, 2013-2014 онд тус бүр нь 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 томоохон төсөл хөтөлбөрийг “Монгол Дайван” ХХК хэрэгжүүлэхээр шалгарсан боловч тус компани барилгыг ажлын зураг төслөөс зөрүүтэй хийж гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй байжээ. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хянан шалгаж байна. 

Хэлэлцүүлэгт оролцсон Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба “Ажлын хэсгийн тайлан дүгнэлттэй танилцсан яамны дарга, мэргэжилтнүүд дор бүрнээ дүгнэлт хийгээрэй. Өнгөрсөн хугацаанд гаргасан, хэлэлцүүлгийн тайланд дурдагдсан энэ мэт зөрчил, дутагдал бүхнийг одоо шинэ эрх зүйн орчинтой болсон энэ цаг үед давтаж болохгүй. Хууль эрх зүйн хувьд өмнөхөөс өөр шинэ орчин үйлчилж эхэлсэн шүү” гэж анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан