Англи хэлийг эх хэл шигээ эзэмших 7 нууц
2017/10/21
Share |

Хэдийгээр чи англи хэлийг олон жил суралцсан ч яг гадаад хүмүүстэй ярих болохоор ээрч муураад үг амнаас гарахаа байж эсвэл нэг ном аваад уншихаар юу ч ойлгохгүй эрээн мяраан болж үзэгдээд сурсан гэхэд сурсан ч биш, сураагүй гэхээр сураагүй ч биш байсаар л байна уу??? Тэгээд за одоо сайн сурна даа гэж бодоод суухаар нэг л залхуу хүрээд эвшээж эхэлдэг бол та англи хэл сурах авьяасгүйдээ биш зүгээр л та буруу аргаар л сураад байна гэсэн үг. Тэгвэл та наашаа түр анхаарлаа хандуулаарай. Танд англи хэл судлаач, англи хэлний багш, Америкийн залуу эрдэмтэн AJ Hoge ийн Англи хэл сурах 7 алтан дүрмийг танилцуулж байна.

Нэг үгээр биш, үргэлж өгүүлбэрээр нь цээжил

Чамайг анх хэлд орж байхад чинь аав ээж чинь  За миний хүү монгол хэлээ сайн сураарай гээд толь бичиг өгч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл англи хэл сурах үүнтэй яг адилхан. Үгийг нэг нэгээр нь цээжлэх нь чамд ямар ч ойлголт өгөхгүй. Харин өгүүлбэрт оруулж цээжилбэл дээр. Жишээ нь: cantankerous(Монголоор муухай ааштай, адаар зантай) гээд англи үг цээжилж байна гэе. Хэрэв чи энэ үгийг дангаар нь цээжлэх гэж оролдвол маргааш гэхэд л мартаж орхино. Харин энэ үгийг өгүүлбэрт оруулаад “that grumpy cantankerous old man”(тэр ёстой муухай адаар ааштай өвгөн дөө) гээд нэг цээжилчихвэл гудманд өвгөн харах болгондоо л энэ үгээ санана.

Дүрэм битгий давт

Дүрэм хоосон цээжлэх нь чиний хэлний ахицыг удаашруулах хамгийн хурдан арга гэдгийг чи мэдэх үү? Яагаад гэж үү? Чи англиар хэн нэгэнтэй ярихад чамд ямар ч бодох завдал байдаггүй бөгөөд шууд л хариулах хэрэгтэй болдог. Харин дүрэм үргэлж давтдаг хүмүүс энэ өгүүлбэрийг аль дүрмээр хэлэх билээ? Үйл үг нь хаанаа ордог билээ гээд л бодож байтал нөгөө юм асуусан хүн маань аль хэдийн таныг орхиод явж орхидог. Аргагүй шүү дээ тэр ямар таны тархин дотор юу бодож байгааг харж чадах биш дээ. Дүрэм ярихад биш харин бичихэд хэрэг болдог. Мэдээж бичих үед бид хангалттай бодох завтай байдаг шүү дээ.

Нүдээрээ биш, чихээрээ сур

Гадаад хэл сурж байгаа хүмүүст тохиолддог нийтлэг нэгэн алдаа бол учир зүггүй ном эргүүлээд  л байх. Магадгүй чамд маш олон дүрэм, үг цээжилсэнд чинь баяр хүргэж болох ч чи хүмүүстэй ярих гэхээр бас л болохгүй байгаа биз дээ. Учир нь чи эхлээд сонсож сурах ёстой юм шүү дээ. Хэр их сонсоно чи хэрэгтэй үгнүүдээ бас дүрмээ, тэднийг цээжлэх шаардлагагүйгээр тархиндаа тогтоож чадах чадвартай болдог.

Гүйцэд сур

Энд тооны талаар биш, чанарын талаар яригдаж байгааг үргэлж сана.  Мянган шинэ үгийг нэг дор сурснаас нэг үгийг мянган удаа давтсан нь дээр. Шинэ өгүүлбэрээ цээжилж байхдаа(нэг дэх дүрэм!) яаралгүйгээр удаан тархиндаа сайн тогтоотол дахин дахин давтах хэрэгтэй. Ингэж байж л чиний цээжилсэн шинэ өгүүлбэр хурдан мартагдахгүй шүү дээ.

Жижигхэн өгүүллэг дотроос дүрмийг сур

Дүрмийг сурахдаа огтхон ч цээжлэх хэрэггүй. Харин түүний оронд жижигхэн өгүүллэг сонсох хэрэгтэй. Учир нь өгүүллэг тэр чигтээ дүрмээр бичигдсэн байгаа. Энэ нь чамд сонирхолтой байхын дээр бонус нь дүрэм аяндаа чамд танил болоод ирнэ.

Зөвхөн жинхэнэ англи материал ашигла

Түвшин тогтоосон англи хэлний сурах бичгүүдээ хаях цаг нь болжээ. Аль болох хураангуйлж хялбаршуулаагүй жинхэнэ америк хүмүүсийн өөрсдөө ч бас хэрэглэдэг тийм материалаас суралцахыг хичээх хэрэгтэй. Учир нь чиний сургалтанд хэрэглэж байгаа сурах бичгүүд зөвхөн хэл суралцагсдад зориулсан байдаг болохоор доторх нь яг америкчуудын хэрэглэдэг англи хэлнээс хол хөндий байдаг. Англи хэлээ дээшлүүлэхийг хүссэн хүн бүхэнд туслах BBC, CNN гэх мэтчилэн маш олон англи материалууд интернетэд байгаа.

Сонсоод давтах биш, сонсоод хариул

Ихэнх англи сурах бичигт сонсоод давтаад хэлээрэй гэсэн маш буруу техникийг зааварчилсан байдаг. Чи юу ч бодолгүйгээр сонссоноо давтах биш, асууж байгаа асуултад хариулж сурах хэрэгтэй. Учир нь одоо л чиний тархи ажиллаж байна шүү дээ. Хэрвээ чи бяцхан өгүүллэг сонссон бол түүнийгээ дуусмагц хажууд байгаа хэн нэгэнд эсвэл өөртөө ч хамаагүй өөрийнхөө үгээр ярьж өгч болно. ингэснээр чи дүрмээ бас өөрийн ярих чадвараа хөгжүүлж чадаж байна шүү дээ.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан