Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2017/11/17
Share |

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.11.17) Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өргөн мэдүүлэв.

2017 онд улсын хэмжээгээр 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн боловч 05 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ныг хүртэл  тариалангийн ихэнх бүс нутгаар  нийтдээ 40-50 хоног, зарим бүс нутгуудад 7 сарын 28-ийг хүртэл 50-60 хоног огт хур тунадас ороогүй, улмаар ихэнх бүс нутгаар агаарын температур 32-41 хэмд хүрч 3-4 удаагийн давтамжтай, 6-10 орчим хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь таримал ургамлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж, улмаар хураан авах ургацын хэмжээг үлэмж бууруулсан байна.

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр манай улс нийтдээ  237.7 мянган тонн үр тариа, үүнээс 230.6 мянган тонн улаанбуудай, 116.8 мянган тонн төмс, 80.2 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч,  гурил үйлдвэрлэлд 141.2 мянган тонн буудай нийлүүлсэн дүнтэй гарчээ.

2017 оны ургац хураалтын дүнгээс харвал 2017-2018 оны хүн амын хүнсний хэрэгцээт улаанбуудайн 40 гаруй хувийг хураан авсан бөгөөд дутагдах 225,0 мянган тонн улаанбуудайг импортоор авч нөөц бүрдүүлэх тооцоо гарч байна хэмээн сайд Б.Батзориг хэллээ.

Урьдчилсан байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 370.6 мянган га-д уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд 2018 оны тариалалтад нийт 60.0 мянга орчим тонн үрийн буудай шаардагдах тооцоо гарч байгаа бөгөөд энэ намрын ургацаас 30.0 мянган тонн үрийн буудайг аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө нөөцөлсөн мэдээ ирүүлжээ.

Мөн  Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь ургацаас нийтдээ 30.0 мянган тонн үрийн буудай худалдан авч нөөц бүрдүүлэхээр төлөвлөн өнөөдрийн байдлаар сангийн элеваторт 7.6 мянган тонн үрийн буудай хүлээн авсаны зэрэгцээ томоохон аж ахуйн нэгжүүдийн агуулахад 17.0 мянган тонн, нийтдээ 24.6 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, 6.0 мянга орчим тонн үрийн буудайг импортоор авахаар ажиллаж байгаа юм байна.

Өвс, тэжээлийн тухайд манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жилийн хувьд  850.0 мянга орчим тонныг бэлтгэж, 400-аад мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна. Дутагдаж буй өвсийг тэжээлд шилжсэн үр тариа, хаягдал буудай, ногоон тэжээл, рапсын шахдас болон гар тэжээлээр нөхөх боломжтой юм байна.

Тэжээлийн ургамлаас 47.0 мянган тн ногоон тэжээл, улаанбуудайнаас 14.7 мянган тн буудай тэжээлд, үтрэмийн цэвэрлэгээнээс 20.7 мянган тн буудай тэжээлд шилжих төлөвтэй байна. Ингэснээр энэ жил 150.0 мянган тн хүчит тэжээл, 100.0 мянган тн гар тэжээл, 100.0 мянган тн эрдэст тэжээл бэлтгэгдэхээр урьдчилсан тооцоолол гарсан аж. 2017 онд бэлтгэх өвс, тэжээлийн балансаас үзэхэд 2017-2018 оны малын өвөлжилт, хаваржилтад 51.0 мянган тн хүчит тэжээл дутагдалтай байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл гангийн улмаас ургац алдаж хэрэгцээт хүнсний буудайнхаа 40 гаруй хувийг дотоодын ургацаас хангах хэмжээний ургац хураан авч байгаа тул цаашид гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах зорилгоор импортоор авах малын тэжээл, өвс,  225.0 мянган тонн хүнсний, 10.0 мянган тонн үрийн буудайг гаалийн албан татвараас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг боловсруулан хүргүүлж байгаа аж.

Татварын ерөнхий хуулийн 3.1-д “татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй.” гэж заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай боллоо гэж төсөлд дурджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан