МАН өнөөдөр даргаа сонгоно, харин хэн бэ
2017/11/21
Share |

МАН-ын XXYIII  Их хурал эхлээд хоёр дахь өдөртэйгээ золгож байна. Өчигдөр өглөө 9,00 цагаас эхэлсэн Их хурлын  үдээс өмнөх хуралдаан  МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлийг сонсов. Харин үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилж, “МАН-ын дүрмийн шинэчлэл”, “МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл” гэсэн хоёр сэдвийн хүрээнд хэлэлцсэн юм.

Мөн “XXVIII Их хурлаас гарах уриалга”-ыг хэлэлцэж, мөрийн хөтөлбөр, дүрмээ батлахаар төлөвлөөд байна. Харин өнөөдрийн хуралдаанаар МАН-ын даргыг сонгох учиртай. 

Даргын сонгууль бол Их хурлын жинхэнэ оргил хэсэг болно гэж ажиглагчид харж байгаа.  Учир нь намын дарга хэн болохоос энэ намын төдийгүй, эрх баригч намын хувьд улс орны бодлогод ч хүчтэй нөлөөлнө гэдэг утгаар нь олон нийт ач холбогдол өгч байгаа нь тодорхой.

Намын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдээд байгаа гурван эрхэм бий. Тэд  бол өнөөгийн Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Хаянхярваа, намын ЕНБ-ийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нар юм.  Эдгээрээс гадна Г.Майцэцэг гэх эмэгтэй  намын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд буй. Түүний хувьд  "Exclusive" брэндийн үүсгэн байгуулагч гэдгээр нь хүмүүс мэддэг байж магадгүй юм. 

МАН-ын даргад хэн  ч нэрээ дэвшүүлж болно, эрх нь нээлттэй. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг заалнаас нэр дэвшиж өрсөлдөнө гэсэн мэдээлэл байгаа юм. Тэр урьд нь намын даргад нэрээ дэвшүүлж байсан, энэ талаараа туршлагатай нэгэн. Тэрбээр Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагахад У.Хүрэлсүхтэй идэвхтэй хамтран ажилласан нөхдүүдийн нэг. Харамсалтай нь тэглээ гээд албан тушаалгүй хоцорсон болохоор  “отго жинсээ чулуу болгож” чадаагүй гомдлоо тээж, 33-ын бүлгээс нүүр буруулахад бэлэн яваа байж  мэднэ. Ялах, ялагдахдаа биш, санал хувааж  Хүрэлсүхэд шавар хааж  гомдлоо нимгэлэхийг үгүй гэх газаргүй.

Өнөөгийн Ерөнхий сайдын зорьж зүтгэж яваа нь мэдээж, намын дарга болох явдал.Намын даргад итгэл төгс өрсөлдөхөө аль халуун намраар илэрхийлчихсэн. МАН яг энэ цаг үед эв нэгдэл гэдэг юмны өлсгөлөнд өртчихөөд явж байгаа. Харин түүнийг нь У.Хүрэлсүх өгч чадах уу гэдгийг Их хурлын төлөөлөгчид өөрсдийнхөөрөө дүгнэж цэгнэх биз. Талцсан намаа эвлэрүүлж, гишүүд дэмжигчдээ нэг зүгт чиглүүлж чадах эсэхийг одоогоор хэлэхэд эрт.

Үүнтэй зэрэгцэн өчигдөр цахим  орон зайд  хэрэв У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар сонгогдвол тус намын нөлөө бүхий гишүүд шинэ нам байгуулахаар тохиролцсон, бүр нэр ус нь хүртэл тодорхой болсон гэх мэдээлэл дуулдаж эхэллээ. Яригдаж байгаагаар шинэ намыг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат тэргүүлэх магадлалтай гэж байна. Хэрэв ийм нөхцөл байдал үүсэхэд хүрвэл түүнийг олон гишүүд, тэр дундаа Засгийн газрыг нь дэмжиж санал өгсөн 32-ын бүлгийнхэн дагана. Үүн дээр 33-ын бүлгээс У.Хүрэлсүхэд гомдогсод  нэмэгдэж болзошгүй. Намын доторхи  салхи ингэж эргэвэл МАН-аас шинэ нам мэндэлж, ингэснээр Эвслийн Засгийн газар байгуулагдах  нөхцөл үүсч мэдэх юм.  Гэхдээ энэ бол нотолгоогүй мэдээлэл  дээр суурилсан гаргалгаа, таамаг төдий.

Олонхийн бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН-ын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн. Тэрбээр ямар нэг фракци бүлэглэлд харъяалагдаж байгаагүй гэж ярьдаг. Н.Энхбаярын үед  анх орон нутгаас сонгогдож улс төрд орж ирсэн,  дараа нь Сү.Батболдын үед Сангийн сайдад нэр дэвшиж байсан. Харин М.Энхболдын үед УИХ дахь олонхийн бүлгийн даргаар ажиллаж, анх удаагаа намын Удирдах зөвлөлд оржээ. Үүнээс нь харвал аль нэг фракци бүлэглэлд харъяалагддаггүй гэдэг нь үнэн байх. Д.Хаянхярваа “Би намын даргад өрсөлдөж байгаа болохоос биш Ерөнхий сайд болох гээгүй” хэмээн ярилцлагадаа дурдсан байна билээ. Түүний энэ үгнээс харвал  хэрэв МАН-ын дарга болбол Ерөнхий сайдын албыг одоогийнх нь байдлаар тус тусад нь явуулах санаа бодолтой байгаа бололтой. Тэгээд ч тэр “Цаашдаа Монгол Ардын намын дарга, Засгийн газрын асуудлыг тусад нь байлгаж, Засаг нь засгийнхаа, нам нь намынхаа ажлыг сайн хийдэг байвал энэ талцал хуваагдлыг цэглэхэд дэмжлэг болно” гэж хэлж байсан удаатай.

Гурав дахь нэр дэвшигч Н.Дэмбэрэлийн хувьд  төдийлөн олонд танигдаагүй ч МАН-ын гал тогоонд чамгүй олон жил ажиллажээ. Тэр залуу үеийг төлөөлөн нэрээ дэвшүүлж байгаагаа илэрхийлсэн. Гадаад оронд хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн, англи орос хэлтэй гэхчлэн боловсролын тухайд эерэг үзүүлэлт ихтэй хүн. Мөн өрсөлдөгчөө “АН-ын Ерөнхий сайд” хэмээн тодотгож байгаа.

Нэр дэвшигчдийн тухайд иймэрхүү өнгөц мэдээлэл байна. Хэрхэхийг тэнгэр мэдтүгэй гэдэг шиг хэнийгээ МАН-ын дарга  болгох нь Их хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал. Намын эв нэгдэл, оршин тогтнох он жилүүдээ тооцоолж эхний удаад эе эвийг авчирч чадах тэр хүн л олны сонголтод оноогдох болов уу даа. Харин тэр хүн нь хэн байх бол...

www.zaluu.com

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан