Их итгэл, их хүлээлтийг дагуулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр
2017/11/21
Share |

2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 6 жилийн хугацаанд хэрэгжих “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн зорилго маш энгийн 2015-2021 оны хооронд 20 мянган түрээсийн орон сууцны “САН” бүрдүүлэх байв. Товчхондоо Улаанбаатар хотод 16000 айлыг, хөдөө орон нутагт 4000 айлыг түрээс багатай орон сууцаар хангаж зорилтод бүлгийн иргэдийг орон сууцжуулах ажлын эхлэл тавигдсан. Ингэснээр иргэд ая тухтай орчинд амьдарч, агаар болон хөрсний бохирдол мэдэгдэхүйц хэмжээгээр буурна гэж тооцсон. Тухайн үед хийгдсэн судалгаагаар Улсын хэмжээнд 22.9 мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байв.

2018 он гарахад нэг сарын хугацаа дутуу байна гэж үзвэл “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусахад 3 жил үлджээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ердөө 1512 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулсан байгаа юм. Хөтөлбөр хэрэгжих 6 жилийн хугацааг “зам” гэж үзвэл туулах ёстой замынхаа яг талд нь ирчихсэн байна. Үлдсэн хугацаанд 18 мянга 488 айлыг хямд түрээстэй орон сууцанд оруулж байж “Түрээсийн орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ гэсэн нэрийг зүүнэ. Төрийн ажил цаасан дээр хараар бичигдээд үлддэг заншил дахин давтагдах магадлал тун өндөр аж.

“Буянт-Ухаа” 2 хорооллын 929 айлын орон сууцыг сарын 200-280 мянган төгрөгийн түрээстэйгээр хөлслүүлж эхлэхэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг магтах хүн олон байсан. ТОСК-ийн үүдэнд тухайн үед урт дараалал үүсч сугалаа сугалж түрээсийн байранд орох гэсэн иргэдийн тоо 10 орчим мянгад хүрч байлаа. Тиймээс “Түрээсийн орон сууц” хөтөлбөр их итгэл, их хүлээлтийг үгүй хийх хоосон мөрөөдөл бүү байгаасай.

”Царцсан” барилгуудыг төр худалдан авч иргэдэд түрээслэх үү

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан саяхан хэвлэлээр “Төр хямд үнэтэй орон сууцнуудыг худалдан авч иргэдэд түрээслэх асуудлыг судалж байна” гэж ярьжээ. Өнөөдөр 30 мянган айлын орон сууц ашиглалтад орсон ч худалдан авагч байхгүйгээс эргэлтэд орж чадалгүй гацсан. Харин үүний нөгөө талд орон сууцанд амьдрах хүсэлтэй 200 орчим мянган өрх гэр хороололд бий. Гэхдээ орон сууцтай болох хүсэлтэй иргэдэд 30 хувийн урьдчилгаа төлбөр байхгүй. Хурааж цуглуулсан мөнгөө өгөөд байранд орох гэхээр банкны шалгуурт тэнцэхгүй гээд асуудлууд бий. Тиймээс ашиглахад бэлэн болсон 30 мянган айлын орон сууцны тодорхой хэсгийг хямд үнээр худалдан авах саналыг барилгын компаниудад Засгийн газраас тавих гэнэ. Өөрөөр хэлбэл барилгын компаниудын дунд тендер зарлаж хамгийн бага үнээр орон сууцаа зарах санал ирүүлсэн барилгын компанийн орон сууцыг төр худалдан авч иргэдэд түрээслэх байдлаар гаргасан зардлаа нөхөж олох тооцоо судалгааны ажлыг эхлүүлжээ. Ингэснээр барилгын компани орон сууцаа зарж мөнгөтэй болно. Иргэд орон сууц болно. Харин төр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрөө хэрэгжүүлэх аж.

Нийслэл 1002 айлын түрээсийн орон сууцны “Хотхон” барина

НИТХ-аас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг дэмжих төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр ирэх хавраас тодорхой хугацаанд түрээслээд түүнийхээ дараа өмчлөх нөхцөлтэй 1002 айлын түрээсийн орон сууцны хотхон баригдаж эхлэх аж. Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Ханын материал орчимд баригдах тус хотхоныг 1 жил 8 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулах гэнэ. Мөн шууд урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй яваа иргэд 15 жилийн хугацаанд сар бүр 300-350 мянган төгрөгийн түрээс төлөх байдлаар гэрээ хийвэл түрээсийн хугацаа дуусах тэр мөчид орон сууцаа хувьчлах эрхийг тухайн иргэнд олгох гэнэ.

Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэл дээр яригдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөртэй холбоотой асуудлууд одоогоор судалгааны ажилдаа яваа. Албаны хүмүүсийн өгч буй мэдээллээр бол түрээсийн орон сууц хөтөлбөр гэрэл гэгээтэй харагдаж байна. Энэ бүх мэдээллийг сонссон иргэдийн дунд “их итгэл” төрж “их хүлээлт” үүсч байгаа. Энэ бүхэн хоосон мөрөөдөл битгий байгаасай.

WWW.ZALUU.COM

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан