С.Амарсайхан даргыг МАН-ынхан яагаад тоохгүй байна вэ?
2017/11/22
Share |

Нийслэлийн Иргэдийн хурлын даргаар С.Амарсайхан ажиллаж байгаа. Түүний хувьд уг албан тушаалд очихын тулд чамгүй цаг, бас мөнгө зарцуулсан гэх явган яриа явдаг. Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй. Ямартай ч зүгээр сууж байгаад ийм албан тушаалд хүрээгүй биз. Гэхдээ тэр өнөөдөртөө Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын лидер нь болж чадаагүй нь харин үнэн.

НИТХ-ын дарга С.Амарсайхан гэдэг хүн тэргүүлэгчдээ хуралдуулах гээд хэдэнтээ чадаагүй. Түүний зарласан хуралд ирдэг төлөөлөгч ховор. Түүний үгийг сонсдог төлөөлөгч цөөхөн. Үүний баталгаа нь хэдэнтээ хойшилж байсан НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааныг нэрлэж болно. Мөн НИТХ-ыг ээлжит хуралдааныг хийх гэж зар тараасан ч ирц нь хүрэхгүйгээр хойшилж байв. Энэ бүхэн нь хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй С.Амарсайхан гэдэг хүнтэй шууд холбоотой. НИТХ-ын даргаар ажиллаж эхлээд бараг л 2 сар болсны дараа тэргүүлэгчдээ өөрчилж авсан. Учир нь өмнөх тэргүүлэгч нар нь С.Амарсайхан гэдэг хүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Зарласан хуралд нь ирэхгүй, оролцохгүй байсан учраас арга ядахдаа л төлөөлөгчдөө шинэчлэх бодлогыг баримтлах вэ дээ. Өнөөдөр ч НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн ихэнх нь С.Амарсайхан гэдэг хүнийг тоохгүй байгаа сурагтай. 17 төлөөлөгч С.Амарсайхан даргын эсрэг кноп дараад явахад бэлэн байгаа гэсэн шүү.

Ийнхүү Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нартаа хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа С.Амарсайхан дарга бас л намынхаа бусад нөлөө бүхий дарга нарт тоогдох гээд чадахгүй яваа бололтой.  

Өнөөдөр эхэлж байгаа намын их хурлын өмнө НИТХ-ын дарга С.Амарсайхан хөдөө орон нутгаас ирсэн намынхаа төлөөлөл болох аймгийн иргэдийн хурлын дарга  нарыг хоолонд урьжээ. Гэвч 21 аймгийн иргэдийн хурлын дарга нарын дийлэнх нь С.Амарсайхан гэдэг хүний урилгыг үл тоосон гэх бор шувуу тусгаар тогтнолын ордонд жиргэж байна. Уг нь НИТХ-ын дарга гэдэг хүн хоол идэх гэж урьж байхад хүрээд ирж болно доо. Гэтэл 21 аймгийн ИТХ-ын  дарга нар сонссон ч сонсоогүй мэт дүр эсгэж, зарим нь очихгүй гэдгээ шуудхан хэлсэн сурагтай. Аймгийн ИТХ-ын  дарга нарт тоогдохгүй байгаа НИТХ-ын дарга байж болно гэж үү?

С.Амарсайхан дарга өнөөдөр намынхаа их хуралд оролцож байгаа. Түүний хувьд 1,3 сая хүн амтай НИТХ-ын дарга. Албан тушаалын эрэмбээр ярих юм бол МАН-ын 28-р их хурлын гол төлөөлөгчдийн эгнээнд суух ёстой. Нэг үгээр хэлбэл намын хамгийн том том улс төрчидтэй зэрэгцэн сууна гэсэн үг. Гэтэл С.Амарсайхан даргыг МАН-ын хурлыг зохион байгуулж байгаа хүмүүс үл тоож, Соёлын төв өргөөний Пилтажын хэсэгт суудал заасан сураг дуулдаж байна. Энэ үнэн бол С.Амарсайхан гэдэг хүнийг МАН-ынхан шат шатандаа л хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бололтой.

НИТХ-ын дарга гэдэг албан тушаал бол аль ч намын хувьд өндөрт тооцогдох ёстой. Тэр утгаараа уг албан тушаал дээр байгаа хүн намынхаа шат шатанд хүлээн зөвшөөрөгдсөн байх нь дамжиггүй. Гэтэл энэ удаад МАН-ынхан НИТХ-ын даргаа огт хүлээн зөвшөөрөхгүй, бас үгийг нь сонсохыг хүсэхгүй байгаа нь хачирхалтай юм аа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан