Б.Буяндэлгэр: Гоо үзэсгэлэн гэдэг бол мөчлөг юм
2017/12/03
Share |

Бага байхад аав маань уран зохиолын тухай ярих бүртээ Ч.Лодойдамба гэдэг хүнээр жишээ авдаг байлаа. Дэлхийн сонгодгуудыг уншчихсан хэр нь монгол зохиолч өөрт нь яагаад тийм дотно байдгийг хожуухан ухаж ойлгоод, түүнийг “уран” гэж нэрлэсэн юм. “Уран”-тай уулзах юмсан гэж эрхгүй хүссэн. Даанч тэр бурхадын зөвлөгчөөр одчихсон байсан.

 

Хожуухан сэтгүүлч мэргэжлийг сонгосныхоо дараахан аавдаа энэ хүслээ хэлэхэд “Хүүтэй нь уулзаарай” гэж билээ. Гэвч олон зүйлд сатаараад тэрхүү нандин мөрөөдөл болоод заавал биелээсэй гэсэн аавынхаа ерөөлийг мартчихаж. Огт санаандгүй тохиолоор... яг одоо тэр ерөөлийн биелэл өөдөөс минь хараад сууж байна. Сам хүргэдэггүй болов уу гэмээр эмх цэгцгүй тайрмал үс, будаг шунх хүртээдэггүй царай төрх, савхан хуруунууд, савхан хөл, хайш яайш хөдөлгөөн... Гадаад төрхөнд нь “уран” зүйл даанч алга... Гэвч тэр яах аргагүй, аавын минь миний сэтгэлд шигтгэж орхисон мөнөөх “уран”-ы үргэлжлэл юм. Шулуухандаа бол, зууны манлай романыг бичиглэгч Ч.Лодойдамба агсны хүү Л.Галбадрахын  охин Б.Буяндэлгэр өөдөөс минь хараад сууж байна.

БИ ААВ, ЭЭЖ ХОЁРЫНХОО САЙХАН ДУРСАМЖУУДЫГ ТҮҮЖ АВЧ ҮЛДСЭН

-Хүний амьдралын хам­гийн гэгээн мөчүүд хүүхэд насанд ирдэг. Хоёулаа тэрхүү гэгээн дурсамжаар яриагаа эхлэх үү?

-Тэгье. Шаргаморьтын эцсийн зогсоол дээр өвөө, эмээ хоёртойгоо лагерьт гардаг байлаа. Өвөө ээжийн аав зуухан дээр боорцог хийгээд түүнийгээ “хөгшин боов” гэж нэрлэнэ. Бороо орох, ой модоор явах үед миний сэтгэл их хөөрдөг сөн.

Бие султай хүүхэд байсан болохоор гүйж харайж болохгүй, дийлэнхдээ л цонхоор хараад сууна. Зурагт орой 18 цагт эхэлдэг байлаа шүү дээ. Дийлэнхдээ л өөрөө өөртөө тоглоом зохиож тоглоно. Хааяа л байрны гадаа хүүхдүүдтэй тоглоно. Хүүхдүүд чоно, туулай болоход би хараад л сууна. Эвдэрхий утас маягийн зүйл тоглоод, түүндээ их хөөрдөг байлаа.

-Хүмүүсийг хөндлөнгөөс ажиглах нь дунд нь амьдарснаас илүү өгөөжтэй шүү дээ. Орчноо ажигч гярхай нүдээр хардаг байсан байх даа?

-Одоогийнх шиг зурагт, гар утас гэх мэт зүйл байхгүй, байнгын мэдээллээр бөмбөгдүүлээд байдаггүй байсан болохоор дотогшоо харахад минь тусалсан юм болов уу. Түүнээс биш би их анзааргагүй хүн шүү дээ. Юм бодоод, хоёрдугаар план ажиллаад явж байгаа тохиолдолд алхаж яваад л төөрчихнө. Юм их мартана. Мартдаг нь одоо ч үргэлжилдэг.

-Тархи  нь зав чөлөөгүй ажиллаж байдаг хүүхэд байжээ?

-Хүүхдийн л сэтгэхүйд багтах зүйлсийг зурагт үзэж байгаа юм шиг өнгөтөөр эргэцүүлж боддог байлаа. Янз бүрийн үйл явдлаас ургуулж, өөрийн зохиосон үйл явдлуудаа дүрс эвлүүлж байгаа юм шиг эвлүүлнэ.

-Ч.Лодойдамба өвөөгөөс тань өвлөгдсөн өгөгдөл юм болов уу?

-Тийм л байх. Өвөө маань аавыг арван настай байхад бурхан болсон болохоор би тэр хүнийг сайн мэдэхгүй л дээ. Хүмүүсийн ярианаас л сонссон. Хүмүүс өвөөг маш сайн аав байсан гэж дурсдаг. Өөрөөр хэлбэл, өдөржин ажлаа амжуулж, хоол хийж, хүүхдүүдээ унтуулчихаад, шөнө ганцаараа сууж зохиолоо бичдэг байсан гэдэг. Би өвөөгөө тун ажил хэрэгч хүн байсан болов уу гэж боддог.

-Багаасаа л шүлэг зохиол бичдэг байсан хэр нь яагаад эдийн засагч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Илүү амьжиргаатай юм болов уу гээд түгээмэл мэргэжил сонгосон юм. Би их сургуулиа Америкт төгссөн болохоор сонголтоор авдаг хичээлүүдээс “амархан байж магадгүй” гэж бодоод шүлгийн хичээл сонгож байсан. Амархан байгаагүй, харин бичих, үгийн дурлал минь тэндээс эхэлсэн болов уу.

-12 настайгаасаа л гадаадад амьдарч эхэлсэн. Шинэ орчин зохиолч хүнд үр өгөөжөө өгдөг нь маргаангүй?

-1996 онд Л.Галбадрах аав Солонгос руу Элчин сайдаар томилогдсон учраас би тэнд дөрвөн жил амьдарсан. 16 нас хүрмэгцээ ганцаараа Америк руу явчихсан юм. Найз нөхөдтэй, орчиндоо өөрөө уусаад, болоод байхад хүний сэтгэхүй хөгждөггүй юм болов уу. Харин огт таньж мэдэхгүй газар аваачаад тавьчихаар, орчноо анзаарч эхэлдэг. Тэр газар угаасаа миний орчин биш учраас би тэнд гадны ажиглагч болчихож байгаа юм л даа.

-Төрсөн аавтайгаа хамт байсан мөчүүдээс сэтгэлд тод үлдсэн дурсамжаа хуваалцаач?

-Аав, ээж хоёр залуу хүмүүс байсан болохоор унтах дуртай. Аав Гадаад явдлын яаманд ажилладаг, би 16 дугаар цэцэрлэгт явдаг байлаа. Цэцэрлэгт хүргэж өгөх гэж дандаа хоцорно. Яарч байгаа хэр нь л байрны гаднах тоглоомын талбай дээр намайг заавал гулгуулна. Тэр нь надад их зугаатай санагддаг байлаа. 

-Хүн дийлэнхдээ аз жаргалтай дурсамжуудаа л тархиндаа хадгалж үлддэг. Таны хувьд?

-Цөөхөн байлаа ч сайн зүйлсээ л хүний сэтгэхүй илүүтэй авч үлддэг. Бас буруу хийсэн зүйлээ зөөллөж, уучилдаг. Харин хийж амжаагүй зүйлдээ хатуу байж чаддаг. Нас өндөр болсон хойноо эргэн дурсахуй гэдэг үүднээс залуу насандаа хийе гэж бодсон бүхнээ хийж үзээд явах нь зүйтэй болов уу. Надад аав, ээж хоёртой холбоотой сайхан дурсамжууд бий. Би тэдгээрийг түүж авч үлдсэн гэж боддог.

-Аав, ээж хоёрын тань амьдралын зам салаа байсныг ч бас зөөлрүүлж, уучилж боддог юм шиг санагдлаа. Буяагийн хувьд ч мөн зөөлрүүлж боддог алдаа байгаа л байлгүй?

-Зөндөө зөндөө. Санамж, дурсамж болоод үлдчихсэн юмыг зөөлрүүлж бодохоос бус харам­саж шаналаад байдаггүй юм. Том алдаа гаргаагүйдээ биш л дээ. Тэр тухай бодоод байвал тэр дурсамж одоо ч надтай хамт амьдраад, миний амьдралд нөлөөлөөд байна гэсэн үг шүү дээ. Тиймээс хийсэн алдаагаа тухайн мөчлөгт нь үлдээгээд, урагшаа алхаж, одоодоо амьдрах хэрэгтэй гэж боддог.

ОДОО БИ АМЬДРАЛЫГ ҮНЭНЭЭР НЬ ХАРЖ БАЙНА

-Овгоо хэзээ сольсон бэ. Магадгүй, аав гэдэг хүний талаарх төсөөлөл өөрчлөгдсөн үеэс үү?

-Нэлээд хожуу, хорь гарсан хойноо сольсон. Билгэдэмбэрэл аав манай ээжтэй ханилаад арав гаруй жил болж байна. Анх ханилахад нь би Америкт байсан. Дүү маань бас Австралид сурч байлаа. Ээжийн зүрх сайнгүй байсан болохоор санаа их зовно. Билгэдэмбэрэл аав л тэр үед ээжид маань хань болж байсан. Энэ ч утгаараа ээжид минь их хань болдог, маш сайн хүн гэж боддог. Тиймээс ч гэрийн эзэн, аав гэж хүндэтгэж, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, дүү бид хоёр овгоо сольсон юм.

-Түүнтэй бараг хамт амьдарч байгаагүй гэсэн үг үү?

-Тийм. Би Америкаас ирээд, Сингапур явтлаа гурван сар л хамт амьдарсан. Ирэнгүүтээ тусдаа гарсан. Дүү маань бас Австралиас ирээд жил хэртэй л хамт амьдарсан байх.

-Амьдралд тохиолдсон элдэв явдлуудыг хэрхэн хүлээж авч байгаагаараа зохиолч хүн энгийн хүмүүсээс ялгардаг гэж боддог. Танд тохиолдсон зүйлс юм бичихэд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

-Багадаа аав, ээжийнхээ анхаарлыг татах гэж зарим бодлуудаа цаасан дээр буулгаж эхэлсэн юм болов уу. Хүн аливаа зүйлийг хөндлөнгөөс ажиглаад, шүүгээд байхаар бусдын хэлж байгаа зүйлийг ойлгодоггүй, юу ч хүлээж авдаггүй, шинээр юу ч сурдаггүй. Тиймээс дотоод хоолойгоо дуугүй болгож байгаад, аливаа зүйлийг бүрэн цогцоор нь хүлээж авчихаад үнэлэлт, дүгнэлтээ өгөх хэрэгтэй.

Миний хувьд “Хүмүүс юу боддог юм бол...” гэхээс илүү “Яагаад ингэж боддог юм бол...” гэдэг нь сонирхолтой санагддаг. Өөрөөр хэлбэл, би тэр хүний гадна талд цонх гаргачихаад, тухайн мөчлөгт бодсон бодол руу нь өнгийж харж байгаа юм шиг санагддаг.

-Хүмүүс ч бас Буяндэлгэрийг нэг тийм жижигхэн цонхоор харж байгаа даа?

-Тэгэлгүй яах вэ. Намайг хүмүүс эмэгтэй хүний хувьд танхай гэж ярьдаг. Зодоон цохион хийгээд, харааж ерөөгөөд бай­дагтаа биш л дээ. Би зүгээр л шулуухан ярьчихдаг юм. Гэхдээ хүмүүсийн энэ үгийг шүүмжлэл гэж боддоггүй, талархан хүлээж авдаг.  

Хүмүүс намайг юу гэж ойлгох вэ гэдэг нь миний хяналтын дорх зүйл биш учраас өөрөө өөртөө үнэнч байя л гэж боддог. Өөрийгөө илэрхийлэх ёстойгоороо л илэрхийлье. Буруугаар ойлгоно уу, зөвөөр ойлгоно уу тухайн хүний л хэрэг.

-Өөрийнхөө гадна талд гарч зогсоод, Буяндэлгэрийн бодол руу өнгийж үзсэн үү?

-Үзэлгүй яах вэ. Жаа­­хан залуу байхдаа бүх­нийг драматуртай боддог байлаа. Ертөнцийг төсөөлсөн шигээ гоо сайхан байгаасай гэж хүсдэг байлаа. Гэтэл өдөр тутмын амьдрал тун энгийн шүү дээ. Тэгэхээр нь амьдралаас хүссэн юмаа авахын тулд өөрөө драматур үүсгэж, өөрийнхөө ертөнцийг хянах гэж, хүссэнээр байхгүй байгаа гадаад ертөнцийн талаарх ойлголтоо өөрчлөх гэж үздэг байсан юм болов уу.

Тэнд болж байгаа үйл явдлыг орчуулахаар их өөр харагдана л даа. Одоо би гуч гарчихлаа. Гэр бүл, хүүхэд гээд амьдралд илүү тогтвортой зүйлүүд гарч ирж байна. Бодит амьдрал дунд суугаад эхэлмэгц бодит амьдрал ч бас гоо үзэсгэлэнтэй юм байна гэдгийг харж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн бодлуудаа цонхоор ажиглахаар болж буй бүх зүйл дотоодын ямар нэгэн шүүлтүүр, драматургүйгээр яг үнэнээрээ харагдаж байна.

Нэг ёсондоо ийм байгаасай гэсэн өөрийн өнцгөөс биш бодитоор нь хүлээж авдаг болсон. Энэ нь ч сонирхолтой байна.

-Хүн энэ мэтээр үзэл бодлоосоо татгалзаад, өөрчлөгдөөд л явдаг. Яг үүн шиг бодит зүйлээсээ ч бас хааяа татгалзахад хүрдэг шүү дээ?

-Тийм ээ. Одоо болж байгаа бодит зүйлийг “Яах гэж...” гэсэн бодлоор дамжуулан эсэргүүцэж байгаагаар энэ нь илэрч байгаа юм. Анхны амьдрал минь нурж унаж байхад би залуухан байлаа. Би тэр бүхнийг “одоо болж байна” гэж хүлээж аваад байсан. Эргээд харахад болохоо болиод удчихсан байсан юм билээ.

Энэ нь, хүмүүс хармаар байгаа зүйлээ л хардаг, бусдыг нь хайрцаглаад харахыг ч хүсдэггүй, ойлгомоор байгаа зүйл л ойлгогддог, хүмүүсийн хэлж байгаа зүйлийг өөрийнхөө хүссэнээр орчуулдагтай холбоотой байх. Магадгүй, бодитоор болж буй зүйлийг эсэргүүцэж, өөр байлгахыг хүсэж байгаагаа илэрхийлж байгаа хэлбэр юм болов уу даа.

-Төрсөн ааваасаа тусдаа амьдрах шаардлага гарч ирсэн. Магадгүй, тэр үед бодитоор болж буй зүйлийг тэр чигээр нь хүлээж авахыг хүсээгүй болов уу?

-Л.Галбадрах гэдэг хүн миний аав. Ямагт миний аав байсаар ирсэн, байх ч болно. Би түүнд “Та миний аав шүү” гэж нэгэнт тодорхой зүйлийг нэмж сануулах шаардлагагүй.

-Хэн нэгэнтэй хамт байхыг хүсэх үед үгүйлэгдэж байгаа хүн нь аав тань байдаг уу, аль эсвэл...?

-Хүнтэй хамт баймаар байсан үе надад тун цөөхөн бий. Хань нөхрөө ч тэгж боддоггүй юм. Энэ утгаараа би хүйтэн байж магад. Ямар нэгэн юм болохоо болихоор би ганцаардмал, жижигхэн орон зайд ганцаараа байхыг хүсдэг. Тэгээд л хувцасны шкафандаа ороод, суучихдаг. Яагаад ч юм, хэн нэгэнтэй хамт баймаар байна, түүнийг санаж байна гэсэн бодол орж ирдэггүй.

Аав, ээж хоёр ажил ихтэй учраас би өвөө, эмээгийндээ өссөн юм. Өвөө маань ихэвчлэн гараар захидал бичнэ. “Хүүхдүүд ээ, муу юм болжээ. Гурилын үнэ өсчээ” гэх мэтчилэн зүйлс бичдэг байлаа. Намайг Солонгост байхад буюу сургуулиа төгсдөг жил өвөө маань бурхан болсон. Нэг л өглөө сэрэхэд өвөө гэдэг хүн байхгүй болчихсон байсан. Ирэлгүй удчихсан байсан болохоор “очдог байж дээ” гэж их харамссан.

-Америкт байхдаа анхны амьдралаа зохиосон. Харийн хүмүүсийн дунд байхдаа ч хэн нэгнийг санадаггүй байсан гэж үү?

-Хүнтэй хамт баймаар байсан цөөхөн тохиолдлын маань нэг шүү дээ. Муудалцахаараа гэртэй хүн гэр рүүгээ явчихдаг юм билээ. Садан төрлөөрөө суучихаад, нэг нэгээрээ утасдаж загнаад байхаар “Би нутагтаа, гэртээ байсан бол...” гэж бодогддог байсаан. Тэр дундаа азичууд бид чинь их гэр амьтай, садан төрөлсөг хүмүүс шүү дээ. Түүнээс биш хэн нэгнийг цохолж үгүйлж байгаагүй юм байна.

-Бүх зүйл аав, ээжээс өвлөгдөж ирдэг. Заримдаа хувь заяа хүртэл өвлөгдчихдөг юм шиг ээ. Би андуурч байж магадгүй, гэхдээ Буяа ч бас ээжийнхээ гаргасан мөрөөр л алхаж яваа юм шиг санагдлаа?

-Хүүхэд өөрийгөө аав, ээжээсээ тэс өөр гэж боддог ч том болох тусмаа л зан араншингаараа аав, ээжтэйгээ адилсдаг шүү дээ. Хувь тавилангийн тухайд өвлөгдөх гэхээсээ илүү хүүхэд орчноосоо суралцдагтай холбож ойлгох нь зүйтэй болов уу. Бидний амьдралын тухайд би болохгүй болчихсон харилцаа, болохгүй байгаа хүнийг хаяж явахаас айдаггүй юм аа.

Зарим эмэгтэйчүүд “хүүхдээ бодоод...” гэж ярьдаг л даа. Мэдээж эцэг, эх нь өөрсдөө амьдралдаа сэтгэл хангалуун бус, бухимдалтай байгаа болохоор хүүхдүүдээ ч бүтэн хайрлаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрүүлтэй, зодоонтой гэр бүлд өссөнөөс аавтайгаа эсвэл ээжтэйгээ тайван амгалан өссөн нь хүүхдэд сайнаар нөлөөлнө шүү дээ.

Нэг талаараа миний ээж болоод, чадаад яваад байгааг харсан болохоор илүү зоригтой шийдвэр гаргасан гэдэг утгаараа өвлөгдсөн гэж хэлж болох юм. Гэхдээ миний зөв гэж бодсоноо хийхээс айдаггүй зантай минь л холбоотой болов уу.

КИНОНЫ ХӨГЖИМ Ч БАС ЖҮЖИГЛЭДЭГ ЮМ БОЛОВ УУ

-Хайр байхгүй газар хүн өөрийгөө алддаг гэдгийг саяхан нээлтээ хийсэн “Өвлийн тууж” киноноос тань ч бас харж болох юм?

-Тийм. Хайр байхгүй гэхээр бас жаахан хөндий юм аа. Учир нь, муухай араншин, хэрцгийлэл гэдэг бол хайраас хахь тусдаа зүйл. Хүүхэд багадаа ямар гэнэн, цагаахан, сониучхан байдаг билээ дээ. Тэр сайхан араншинг хэрцгийлэл л эвддэг. Ингээд бодохоор, хүн л хүнийхээ хүн чанарыг эвддэг юм болов уу.

-Аливаа зүйлийн эхлэл ямагт шалтгаантай байдаг шүү дээ. Кино зохиол бичиж эхэлсэн тань ч бас тодорхой шалтгааны үүтгэлтэй байлгүй?

-Шүлэг бол миний өөртөө гаргадаг цаг, өөрийгөө эрхлүүлж буй хэлбэр байсан юм. Гэвч бичихээ болиод дөрөв, таван жил болчихсон байлаа. Тэр үед хань маань “Анги” гэдэг олон ангит киноны зураг авалтаа эхлүүлээд байтал зохиол бичиж байсан хүүхэд нь киногоо хаяад явчихлаа. Өөр зохиолч хайх хугацаа, боломж байгаагүй болохоор Тулгаа надад санал тавьсан. Эхний ангийг бичээд өгтөл “Маш муу байна” гээд, би өөрийгөө хамгаалаад, “Чи бид хоёр хэзээ ч хамтарч ажиллаж чадахгүй байна” гэдэгтээ хүртэл тулж байлаа.

-Гэвч хамтдаа зүтгэсээр байгаад тэр киноны ард гарчээ?

-Тэгсээн. Түүний хүчинд бид уран бүтээлчийн тал дээр бие биедээ итгэх итгэлээ олж авсан юм. Одоо Тулгаа миний бичсэн зүйлийг итгэж хүлээж авна. Өөрчлөх, сайжруулах санал гаргахад нь би ч бас итгэж хүлээж авна. Зохиолч хүн аливаа юмыг дотоод ертөнц рүү нь буюу “Энэ юу гэж ойлгогдох вэ” гэж хүлээж авдаг юм байна.

Гэтэл кино гэдэг харагдсаныхаа дараа ойлгогддог зүйл. Энэ утгаараа ном шиг шууд тархинд буучихдаггүй. Харин тэр харагдах талыг нь найруулагч олж хардаг.

-Ханьтайгаа “Өнөөдөр”, “Зургаа дахь хүсэл” зэрэг кинон дээр зохиолч, найруулагчийн хувиар гар нийлж ажилласан. Анхных нь “Өнөөдөр” байх аа?

-Бичигдсэн дарааллыг нь яривал “Өвлийн тууж”-ийг эхэлж бичсэн юм. Хүмүүс арай хөнгөн зүйл хүсэж байсан учраас “Өнөөдөр” киног эхэлж хийсэн. Энэ бол Тулгаагийн богино зохиомжийн санаа л даа.

-“Өвлийн тууж” бол таны сонирхдог жанрын кино юм байна шүү дээ. Бодож байсан зүйлсээ энэ кинон дээрээ зуун хувь буулгаж чадсан уу?

-Дутагдалтай зүйл миний талаас л байсан байх. Анхны үзлэгийн дараа “Манай Төрөө дүрээ ойлгоод, ямар ч илүү үйлдэлгүй, яасан цэвэрхэн явсан юм бэ” гэж харсан. Киноны хөгжим ч бас жүжиглэдэг юм болов уу гэж хараад байгаа. Уран бүтээл болоод гараад ирсэн эцсийн бүтээгдэхүүндээ бол сэтгэл хангалуун байгаа.

-Ч.Лодойдамба агсан “Тунгалаг тамир”-ын Хонгорыг бурхан болчихлоо гээд шөнө дөлөөр ганцаараа уйлаад сууж байсан гэдэг. Магадгүй, зохиолч өөрөө хамгийн хайртай баатраа хайр найргүй зовоож, тарчлааж, үхүүлж байж хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг юм болов уу?

-Юм бичиж байгаад зарим­даа нэг дүрдээ дурлана аа. Харин түүнийгээ үхүүлж байгаа нь хайр найргүйдээ биш тухайн дүрд бодсон төгс төгсгөл гэж боддог. Үргэлжлээд амьд яваад байвал зохиол дутуу болох гээд байдаг. Тэгэхээр тухайн дүрээ илүү хайрлаж байгаагийн илрэл юм болов уу.

-Сүүлийн үед зохиолчид, тэр дундаа киноны уран бүтээлчид  үзэгчдийн таашаалд нийцүүлэх гэж зохиолынхоо төгсгөлийг заавал аз жаргалтай болгох гэж хүчлэх болжээ?

-Магадгүй үнэлэмж хүсэхээрээ юмыг хэт хүндрүүлж, хүчээр үхүүлдэг. Тэр нь хэтэрчихээрээ үзэгчдэд таатай мэдрэмж бус дарамт болж очдог. Ном хэвлэгдэх, энэ бол эцсийн бүтээгдэхүүн. Харин киноны хувьд найруулагч, продюсер, жүжигчин гэх мэт гүйцэтгэгчдээр дамжиж байж үзэгчдэд хүрдэг.

Продюсерүүд дийлэнхдээ “хүнд байна, татаач” л гэдэг юм. Энэ нь өөрсдөд нь таалагдахгүй байгаадаа биш үзэгчдэд таалагдах гэсэн оролдлогын нэг хэлбэр л дээ. Манай үзэгчид хөнгөн зүйлд дуртай гээд хөнгөн байх ёстой биш өөрийнхөө хийе гэсэн зүйлийг хийгээд түүнийгээ үзэгчдэд ойлгуулах ёстой юм болов уу.

Гэхдээ үзэл бодлоо үзэгчдэд хамаагүй тулгаж бас болохгүй. Би “гуниглалыг гоо үзэсгэлэнтэй нь” харуулахыг эрмэлздэг юм.

-Буяагийн гоо үзэсгэлэн юугаар дамжин илэрдэг вэ?

-Амьдралыг харж байгаа өнцөг, юмыг хүлээж авч, ойлгож байгаа сэтгэхүйдээ дуртай. Магадгүй, зүгээр энгийнээрээ байгаа зүйлс л надад гоо үзэсгэлэн авч ирдэг юм болов уу. Гоо үзэсгэлэн гэдэг нэг ширхэг юм эсвэл хүн биш. Гоо үзэсгэлэн гэдэг бол мөчлөг юм. Өөрөөр хэлбэл, бүсгүй хүн хөөрхөн байснаараа, байгаль онгон байснаараа үзэсгэлэнтэй гэсэн үг биш. Хүн түүнийг “Ямар сайхан юм бэ” гэснээрээ гоо үзэсгэлэн төрдөг гэж боддог.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан