Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2017/12/04
Share |

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25422 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 152 нэгж буюу 0.6 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1183 үйлдэл бүртгэгдсэн нь 183 нэгж буюу 18.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Давхардсан тоогоор цагдаагийн 4834 алба хаагч, 206 сонсогч эргүүлд үүрэг гүйцэтгэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1076 иргэнийг саатуулан, биеэ авч явах чадваргүй 389 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 49 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоож ажилласан” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3402 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 105, зөрчлийн шинжтэй 2223 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 95 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, торгуулсан хүний тоо болон торгуулийн мөнгөн дүн тус тус өссөн үзүүлэлттэй байна. Замын цагдаагийн албаны даргын баталсан “Нийтийн тээвэр-Аюулгүй зорчигч” сэдэвт арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөний дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Нийтийн тээврийн 18 байгууллагын 825 автобус байгаагаас 565 автобусыг шалгаж 176 автобус зөрчилтэй байлаа. Том оврын нийтийн тээврийн хэрэгслийн насжилтийн хувьд 2005-2011 онд үйлдвэрлэгдсэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, цахилгааны засвартай зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй ноцтой зөрчлүүд илэрсэн. Мөн техникийн үзлэг тооллогод хамрагдаагүй, мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, техникийн өнгө үзэмж байдлын хувьд муу, хаяг дутуу, дуут дохио ажиллахгүй, утаа ихтэй, улсын дугаарын гэрэл асахгүй буюу бүдгэрсэн, лед гэрэл тавьсан, суудлын бүрээсгүй, жолооч хамгаалах бүсээр тоноглогдоогүй зэрэг зөрчил нийтлэг ихээр илэрсэн. Шалгалтын хүрээнд зарим зөрчлийг газар дээр нь арилгуулан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дахь хэсгийг үндэслэн 2.600.000 төгрөгөөр торгож арга хэмжээ тооцон ажиллалаа” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүйтэрч зарим өдрүүдэд бага зэргийн цастай байлаа. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 116 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 101, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 15 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд 11 дүгээр сарын 18-ны өдөр мал, амьтны гоц  халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоон тухайн орон нутгийн авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан, СХД-ийн 22-р хороо Шижирийн даваа, ЧД-ийн 19-р хороо Ар гүнтийн даваагаар давж маршрутын бус замаар Улаанбаатар хотод ирэх авто тээврийн хөдөлгөөн ихэссэн тул дээрх газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын постыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 24 цагаар ажиллуулж байна. Нийт 1559 тээврийн хэрэгсэл нэвтэрснийг шалгаж, амьд мал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн, гарал үүслийн бичиг баримтгүй 144 автомашиныг буцааж, 1415 автомашиныг ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлсэн” гэж танилцуулав.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу  мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Агаарын чанар сайжруулах 1-4 дүгээр бүсэд үйл ажиллагаа явуулж буй 8311 иргэн, аж ахуй нэгжид шалгалт хийж 3384 мэдэгдэх хуудас, 94 зөвлөмж, 294  албан шаардлага хүргүүлэв. Мөн 18 акт тавьж, 18.1 сая төгрөгийн шийтгэл ногдуулан барагдуулж, 397 объектод цахилгаан халаагуур тавиулж, 9 обьектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиуллаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэй” гээд “Нийслэлийн 2017 оны төсвийн тодотгосон төлөвлөгөөний дагуу үлдэж буй 1 сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын хороодод ажиллах хуваарийг батлах тухай” А/918 дугаар захирамжийн хэрэгжилтийг 2018 оноос эхлэн хангаж ажиллах, Татварын орлогын ногдол, өрийн дутууг барагдуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан