Архивын 90 жилийн ой тохиож байна
2017/12/05
Share |

Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын “төрсөн өдөр”. Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг чухам энэ өдөр тэмдэглэж байна. Хүний намтар тухайн эзнийхээ хэн байсан, хэрхэн аж төрсөн хийгээд алдар гавьяа, ял зэмийг адилхан хадгалж үлдээд үр удамд нь дамжуулдаг бол, улсын Архив гэдэг бүхэл бүтэн улс орны түүхийг түүчээлэн мандал, буурал аль алиных нь алдаа оноог баримт нотолгоотой нь хадгалж үлддэгээрээ үнэ цэнэтэй юм. Тэр ч утгаараа Монгол төр, түмний ой санамж болж, хойч үедээ хүрэх учиртай. Аугаа суут эзэн Чингис хаан Их Монгол Улсаа байгуулж төрийн хэргийг “хөх бичиг бичиж, дэвтэрлэн ургийн ураг хүртэл бүү егүүтгэтүгэй!” хэмээн зарлиг буулган төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн үндсийг тавьсан гэж үздэг байна.

“Их Монгол улсын гал голомтыг бадраасан Монголын төр, засгаас түүхэнд холбогдох сурвалж бичиг, ном судар, данс харааны зүйлсийг бүх аймаг хошууд төдийгүй хилийн чинадаас цуглуулах нөр их ажлыг хийж гүйцэтгээд 1927 оны арванхоёрдугаар сарын 05-нд архивын албыг байгуулсан нь эдүгээ Монгол Улсын хэмжээнд Үндэсний төв архив, аймаг, нийслэлийн архивуудаас бүрдсэн төрийн архивын тогтолцоо болтлоо өргөжин хөгжиж байна” хэмээн Архивын ерөнхий газрын мэндчилгээнд дурджээ.

Тус хамт олон төв, орон нутгийн архивчдаа мэргэшүүлж, чадавхижуулах, төрийн архивын удирдах ажилтнуудын зөвлөгөөн хийх, АЕГ-ын шинэ цогцолбороо тохижуулах, орон нутгийн архивуудыг өөрийн гэсэн байртай болгох хөдөлгөөнийг эхлүүлэх, ахмад настан, хүүхдүүдээ дэмжих, ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд нэмэр тус болох, улс даяар “Нээлттэй хаалганы өдөр” хийх, “Архивч-2017” ажил мэргэжлийн уралдаан, соёл спорт, урлагийн уралдаан тэмцээн зохион явуулах, эрдэм шинжилгээний ном бүтээл хэвлэн нийтлэх, хурал чуулган, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг олон цогц ажлыг  90 жилийн ойн өмнө хийжээ.

Ингээд зогсохгүй, үндэсний архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын талаар арга зүйн нэгдсэн зарчим, хэм хэмжээ тогтоож мөрдүүлэхээс эхлээд Архивын тухай Монгол Улсын хууль, тогтоомжоор хүлээсэн төрийн зорилт чиг үүргийг амжилттай биелүүлэн, архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэтгэл хийх, төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахимжуулах зэрэг нүсэр ажлуудыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ архивын үйлчилгээг байгууллага, ард иргэдэд улам ойртуулж, чанар хүртээмжийг дээшлүүлэх, өвөг дээдсийн бүтээн туурвисан эрдэм мэдлэг, өв соёлын их далайгаас дээжлэн нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, орчин үеийн хөгжлийн хурдтай мөр зэрэгцэн алхах хүсэл тэмүүллийг үйл ажиллагааныхаа тэргүүн зорилт болгон хэрэгжүүлэхийн төлөө чармайн зүтгэнэ” гэдгээ мэдэгдэж байна.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан