М.Уранчимэг: Алдар нэр, амар тайван нэг саванд багтдаггүй
2017/12/05
Share |

-“Гранд” сэтгүүл 100 дахь дугаараа гаргажээ. Долоон жилийн турш сэтгүүлээ тасралтгүй гаргаж ирсэн, уншигчдын хүлээлтийг үүсгэж чадсан сэтгүүлийн эрхлэгчийн хувьд 100 дахь дугаараа гаргах үед яг ямар сэтгэгдэл төрж байв. Юуны тухай бодов?

-Хэн нэгэнд өгсөн хайр сэтгэлтэй жишиж үзэх юм бол нэг ч өдөр ухарч няцаж, урваж шарвахгүйгээр сэтгүүлдээ бүхнээ зориулж өдий хүрч ирлээ. 100 дахь дугаараа нэр төртэйгээр гаргачихъя, магадгүй бид дараагийн алхмаа хийх ёстой байх гэсэн шүү юм бодогдох юм билээ. Сэтгүүл хийж байсан, энэ салбарт ажилладаг, жаргал зовлонг нь мэддэг хүмүүсийн зүгээс бүхэл бүтэн 100 дугаар уу, мундаг байна гэж байгаа юм. Нээрээ л тийм юм уу гэж бодсон нь бий. Үнэхээр нүсэр хөдөлмөр байдаг л даа.

-100 дахь дугаарын баяртаа зориулж “Цэнхэр оймстнууд” нэртэй ном гаргаж байгаа юм билээ. Өмнө нь 2012 онд “Grand хүмүүс” нэртэй ярилцлагын ном гаргаж байсныг санаж байна. “Цэнхэр оймстууд”-ын онцлог юу вэ?

-Анхны “Grand хүмүүс” номны тухайд аавынхаа дурсгалд зориулж ном гаргая гэсэн нэг өнцөг байсан. Нөгөө өнцөг нь он цаг өнгөрсөн ч үнэ цэнэ нь буурахгүй, унших тутамд цоо шинэ мэдлэг, мэдээлэл, мэдрэмж авч байхаар сайн ярилцлагуудыг ном болгоод эмхэтгээд гаргачихвал уншигчдад илүү өгөөжтэй байх юм байна гэдэг үүднээс гаргаж байсан. Ер нь сайн ярилцлагчидтай хийсэн ярилцлагууд он цагийн тоосонд дарагдаад, хэвлэлийн шарласан хуудсанд түүх болоод үлдчих гээд байдаг талтай шүү дээ.

“Цэнхэр оймстууд”-ын тухайд “Гранд”-ын долоон жилийн түүх, 100 дугаарт гарч байсан шилмэл сайн ярилцлагууд мөн хөрөг, эссе нийтлэлүүдээс агуулга нь бүрдэж байгаа. Энэ ч зүгээр юм, тэр ярилцлага ч өгөөжтэй юм гэж түүсээр байтал 44 хүний ярилцлага, цөөнгүй нийтлэл эссе нийлээд 600 нүүр ном болсон. Номынхоо нээлт, 100 дахь дугаарын баяр Дуурь бүжгийн эрдмийн театрын фоенд арванхоёрдугаар сарын 04-нд болно. Өдөр нь сэтгүүл зүйгээр мэргэшиж буй оюутнуудад лекц унших төлөвлөгөө манай баярын бас нэг хэсэг байх юм.

-Номоо “Цэнхэр оймстууд” гэж яагаад нэрийдэх болов? Анхаарал татсан сонирхолтой нэр санагдсан.

-Цэнхэр оймстууд гэдэг нэршил манайхны хувьд шинэ тутам үг байх. Харин утга санааны хувьд бол өнөөгийн клубийн соёлын эхлэл үетэй холбогддог салоны нэг нэршил л дээ. XVII зууны Европын тэр дундаа Францын язгууртны нийгэмд үүссэн соёлын нэг хэлбэр.Язгууртны хүрээлэл дэх оюун санааны элитүүд наадаж наргих мөн үзэл санаагаа хуваалцах зорилгоор үе үе нэгнийдээ цуглаж урлаг, утга зохиол, соёл улс төрийн талаар яриа өрнүүлдэг байсан. Олон ч алдартай салонууд тэр үед нээгдэж, нийгмийнхээ оюун санааны амьдралд маш олон талаар нөлөөлсөн байдаг. Салонуудаас Европын алдартай зохиолчид, улс төрчид, гүн ухаантнууд ч төрөн гарсан гэж үздэг. Тэднийг цэнхэр оймстуудын нийгэмлэг гэж бас нэрийддэг байсан. Салоны соёл хүчтэй дэлгэрсэн XVII зуунд цэнхэр оймстны нийгэмлэг гэдэгт эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс хамрагддаг байсан. Гэтэл XVIII зуунаас өнөөг хүртэл цэнхэр оймстон гэж зөвхөн оюунлаг, боловсролтой эмэгтэйчүүдийг тодорхойлдог нэршил болсон нь салоны соёлыг дээдсийн хүрээний үзэсгэлэнтэй, нэр нөлөө бүхий, хөрөнгөлөг, боловсрол мэдлэгтэй эмэгтэйчүүд анх дэлгэрүүлсэнтэй холбоотой юм билээ. Товчхондоо нийгмээ оюун санааны тухайд түүчээлж, чиглүүлж явдаг оюун санааны элитүүдийг цэнхэр оймстууд гээд байгаа юм.Номонд ярилцлага нь орсон ноёд, хатагтай нар бүгд салбар салбартаа хийж бүтээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны элитүүд.Тэднийгээ манай нийгмийн цэнхэр оймстууд байгаасай, энэ үүргээсээ хэзээ ч битгий ухарч няцаасай гэсэн санаа “Цэнхэр оймстууд” номын гол концепци нь гэх үү дээ.

-“Гранд” сэтгүүл бол оюуны талх үйлдвэрлэгчдийн нэг. Манай улсад таны ярьж буй “салон” хэр их хэрэгтэй гэж та боддог вэ?

-Аль ч нийгэмд ямар ч цаг үед хэрэгтэй зүйл байх аа. Гол нь тэд дуу хоолойгоо, үзэл санаагаа олон нийтэд хүргэж байх нь чухал гэж би хувьдаа боддог. Харамсалтай нь ихэнх нь хөшигний ард л байцгаах юм. Энэ чинь нэг талаараа амиа бодож байгаа бэртэгчин үзэл мөн шүү. Тийм ч учраас “Гранд” сэтгүүл ярилцлагынхаа хойморт аль болох цэнхэр оймстуудыг урьж, үзэл санаа, үгийг нь сонсч, олон түмэнд хүргэхийг зорьж ирсэн. Жишээлбэл, хамгийн сүүлийн буюу 100 дахь дугаарт Монголын сэтгүүл зүйн хатан хаан, нэрт сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлага орсон. Тэр манай нийгмийн цэнхэр оймстон мөн үү гэвэл мөн. Өөрийнх нь хэлсэнчлэн Б.Ганчимэг бол сэтгүүл зүйд тавилангаа өгч,үзгээ нэг ч өдөр хойш тавихгүйгээр бичиж, нийтэлж энэ нийгмийн болж бүтэхгүй зүйлстэй “байлдаж”, болж байгааг нь сайшааж, урамшуулж үүгээрээ нийгмийнхээ оюун санааны амьдралд том үүрэг гүйцэтгэж ирсэн фигур. Хүний сэтгэлийн тухай бичдэгээрээ ч тэр гайхалтай. Б.Ганчимэгийн ярилцлагаас уншигчид маш олон үзэл санаа, ухаарал, бас урам зориг авсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Үүний өмнөх дугаарт антропологич Ш.Туяа гээд залуухан эрдэмтэн бүсгүйн ярилцлага нийтлэгдсэн. АНУ-д харьцуулсан уран зохиолоор магистр хамгаалсан, өдгөө Английн алдарт Кембрижэд антропологиор докторын зэрэг хамгаалах гэж байгаа түүний ярилцлагаас ямар их мэдээлэл, үзэл санаа олж авна гээч.Бид эрдэмтдийнхээ үг, байр суурийг байнга сонсч байх нь ямар их ач тустай болохыг Ш.Туяагийн ярилцлагаас олж мэднэ шүү. Цаашилбал, түүхч Д.Өлзийбаатар доктор, түүхч Т.Лхагваа багш, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, эзотерикч Н.Сома багш, Н.Сома багшийг би хувьдаа ёс суртахуунч гэж нэрийдсэн, ёс зүйн нэгдмэл төрмөл зарчмын тухай маш сонирхолтой онол ярьдаг хүн л дээ, Холливудын од Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа гэх мэт олон сайн ярилцагчдын сайн ярилцлагууд “Цэнхэр оймстууд” номонд багтсан.Чухам эрдэмтэн докторууд, цэнхэр оймтсуудынхаа үзэл санааг олон нийтэд түгээж, хүргэх нь сэтгүүлч бидний нэг үндсэн үүрэг юм. Соён гэгээрүүлэх үүрэг гэдэг шүү дээ. Цэнхэр оймстуудын дуу хоолой манай өнөөгийн нийгэмд чухал байгаа зүйлсийн нэг.

-“Гранд” сэтгүүл бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлүүд дотроос юугаараа онцлогтой гэж хэлэх вэ?

-Фото зураг их, бичвэр бага байдаг нь “Гранд”-ын үндсэн онцлог. Сэтгүүл нэг талаас бизнес. Эрэлт нийлүүлэлтийн зарчмаар явдаг. Энэ зарчмын үүднээс бол өнөөдөр ийм сэтгүүл өндөр эрэлттэй байна. Гадны улсуудад ч гэсэн оддын амьдралыг бичдэг, папараци зураг голцуу супер маркетуудаар талх шиг зарагддаг “Реорle”, “ОК” гэх мэт сэтгүүлүүд байдаг л даа. Тэрний нэг хувилбар юм уу даа. Магадгүй фото зураг ихтэй учраас уншигчид их таатай хүлээж авдаг байх. Мэдээллийн энэ их урсгал, давалгаа заримдаа дарамт мэт санагддаг болсон юм шиг ээ.Урт бичвэр уншихаас зайлсхийдэг хэв маяг их ажиглагдах юм билээ. Нийгмийнхээ энэ араншин дээр “Гранд” долоон жил оршин тогтнож ирлээ. Редакцийн зүгээс баримталдаг гол бодлого маань үнэн байх, шударга байх, мөн үзэл санаатай байх.Нэг шар мэдээ бичсэн ч гэсэн үзэл санаа ард нь байх ёстой гэдэг бодлого баримталдаг. Энэ өнцөг “Гранд”-ыг бас тодорхойлно шүү.

-Танай жанрын сэтгүүлийг шар хэвлэлийнхэн гэцгээдэг.  Үүнд ямар байр сууринаас ханддаг вэ?

-Шар хэвлэл бол аливаа нийгэмд байх ёстой сэтгүүл зүйн гол жанр шүү дээ. Тэгж яривал Америкийн CNN их yellow тал руугаа хэлбийсэн нийтлэлийн бодлоготой байдаг. Энэ нь сэтгүүл зүй нийгмийнхээ ёс зүйн манаач байх ёстой хоточ нохойн үүргээ гүйцэтгэж байгаа нэг хэлбэр юм. Манай шар хэвлэлүүд гэхээр ерээд оны үед чөлөөт хэвлэлийн хэв маяг анх орж ирж байсан үеийнх нь саваагүй, зарим талаараа мэргэжлийн бус ч гэмээр имижээр нь тодорхойлох гээд байдаг. Харь гаригийн нисдэг тавагт бууж гэнэ, алмастай нүүр тулж гэнэ гэх мэт мэдээллүүд тэр үед л гарч байлаа шүү дээ. Олон нийт ч их гэнэн итгэмтгий байсан юм шиг байгаа юм.Ийм зүйлс бичсэн сонин талх шиг зарагддаг байсан гэж байгаа ш дээ. Одоо ийм зүйл бичвэл хэн ч итгэхгүй.Бүр элэг доог болно.
Ер нь бол чөлөөт хэвлэл байх ёстой. Сайд, ялаа хоёрыг сонингоор цохиж “ална” гэдэг чинь зүгээр нэг үг биш шүү дээ. Ёс зүй, хууль шүүхээс айхаа больсон эрх мэдэлтнүүд хэвлэлийнхнээс ядахдаа л жийрхдэг биз дээ. Энэ үүднээсээ ёс зүйн гайгүй сайн манаачийн үүргийг бид чадах хэрээрээ гүйцэтгэж явна. “Гранд” жишээ нь хүн төвтэй сэтгүүл зүйг хөгжүүлж явна. Нийгмийн аль ч түвшний амьдрал хүнтэй, хүний үйл ажиллагаатай холбоотой байдаг учраас хүний тухай, хүний сайн муу, сайхан муухайгийн тухай, тэдний ёс бусын тухай бас сайн ёс зүйн талаар бид бичих л ёстой. Тэгж байж нийгмийн ёс зүй, соёл хэлбэршинэ гэж боддог ш дээ. Энэ үүргээ олны танил хүмүүс буюу манайхны нэрийдэж заншсанаар оддоор дамжуулан биелүүлж байна. Оддын хувцаслалтыг олон нийт даган дуурайж байна гэдэг чинь од хүн нийгмийнхээ нөлөө бүхий гишүүн гэсэн үг мөн биз. Тэгвэл тэр од маань хувцаслалтаас гадна үг үйлдэл, ёс зүйгээрээ үлгэр жишээ байх ёстой. Нэг үүрэг нь гэсэн үг. “Од юм бол од шиг бай!” гэж Б.Ганчимэг эгчийн хэлдэг энэ байхгүй юу. Тэдний амьдралын хэв маяг, ёс зүйн хэм хэмжээ, соёл дээр энэ нийгмийн соёл, ёс зүй, амьдралд хандах хандлага тогтоно. Тэгэхээр бид яалт ч үгүй тэдэнтэй “тулж” ажиллах хэрэгтэй болдог доо.Тиймээс бид сэтгүүлийнхээ сайн, муу бүх баатруудад хайртай байдаг.

-Тэгвэл ёс зүй гэж юу юм бэ?

-Ёс суртахуун бол оюун ухаант хүнийг амьтнаас ялгаж буй гол зүйл шүү дээ.  Жишээ нь миний хүүхэд миний ахын хүүхэдтэй яагаад суудаггүй юм бэ! Энэ бол ёс суртахуун. Харин ёс зүй бол хүмүүсийг дотор нь сайн, муугаар нь ялгах гол үзүүлэлт юм уу.Ёс зүйтэй хүн бол соёлтой хүн, сайн хүн. Ёс зүйгүй нэгэн бол муу хүн, нийгмийн хог шаар гэдэг ангилал руу ороод явчихна. Соёлын түвшин өндөрсөх тусам хүний байгалийн мөн чанарт үзүүлэх дарамт хүчтэй болдог гэж Зигмунд Фрейд онолдсон байдаг шүү дээ. Тэгэхээр л ёс зүйн шаардлага гэдэг чинь хүнийг тодорхойлох гол хүчин зүйл мөн байгаа биз дээ.

Хүмүүс одоо ёс зүй гэж их ярих болж. Улс төрийн ёс зүй, бизнесийн ёс зүй, сэтгүүл зүйн ёс зүй гэх мэт. Би бодохдоо ийм өндөр түвшний ёс зүй ярихаасаа өмнө хүний ёс зүйн тухай ярих хэрэгтэй. Хувь хүн ёс зүйтэй байх юм бол дараагийн түвшний ёс зүй аяндаа хэлбэршинэ.Жишээ ярья л даа. Ёс зүйн хувьд асуудалтай хүнийг шүүмжилж бичсэн сэтгүүл зүй ёс зүйгүй юм уу эсвэл гэр бүлээсээ гадуур амьдрал зохиогоод буй тэр нэгэн “од” ёс зүйгүй юм уу? Бодох л асуудал. Хэн нэгэн хоёр, гурван эхнэртэй байхыг одоогоор манайд хуулиар шийдэж, шийтгэж чадахгүй байна.Социализмын үед гэр бүлээс гадуур “завхайрсан” нэгнийг намын гишүүнчлэлээс хөөж, хөдөө орон нутаг руу цөлдөг байж. Одоо бол энэ мэт ёс бус явдлаа ардчилал, хүний эрх гэдэг том бамбайн дор нуудаг, халхавчилдаг болсон.Ардчилал анархизм руу хальтирчихсан байгаагийн нэг жишээ энэ. Гэтэл үүнийг бичиж, шүүмжилж байгаа хэвлэлийнхнийг ёс зүйгүй амьтад, хүний ор хөнжлийн явдал хэнд хамаатай юм, эсвэл баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд хамаатай юм гэдэг энэ тэр чинь ер нь явж явж зэрлэг анархизм шүү дээ. Үндсэндээ манай нийгэм тун ч адгуусжиж байна гэж харагддаг даа.

-Танайх сэтгүүлээс гадна grandnews.mn гээд сайттай. Сошиалд хэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Усыг нь уувал ёсыг нь дагана. Цахим мэдээллийн хэрэгсэл яалт ч үгүй чиг хандлага. Гэхдээ хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл хэзээ ч үнэ цэнээ алдахгүй ээ. Илүү бодитой, мэргэжлийн мэдээллийг тэд хүргэж чадаж байна. Тэр хэрээр үнэ цэнэтэй хэвээр байна. Grandnews.mn сайтын тухайд чиг хандлагад дулдуйдаж, цаг үеийнхээ араншинг дагаж гарсан нэг салбар маань. Гэхдээ миний хувьд сэтгүүлдээ л хамаг хайр сэтгэлээ өгсөн хэвээр байна. Сайтынхаа ажилд үнэхээр оролцож чаддаггүй.

-Сэтгүүл дээр олны танил хүмүүс ихэвчлэн бичигддэг. Танай сэтгүүлийн гол дүрийн баатрууд эргээд сэтгүүл рүү ямар байдлаар хариу үйлдэл гаргадаг вэ гэдэг нь сонин байна. Нэг талаар од болгоод өгч байгаад талархах уу эсвэл бухимдаж уурлах нь элбэг үү?

-Янз бүрийн л реакци ирнэ л дээ. Хүнээсээ шалтгаалдаг. Сэтгүүл гарч байсан эхний жилүүдэд бухимдал, гомдол заримдаа ч рекет маягийн юмс их л ирдэг байлаа. Тэр үед нөгөө л жанжин шугам үнэн шударга зарчимдаа бүхнийг даатгана. Ер нь манайхан байнга л алтан цээжтэй, мөнгөн бөгстэй гэж бичүүлэх дуртай улс шүү (инээв). Сүүлийн жилүүдэд харьцангуй уужуу ханддаг болсоон. Би сайн ч бай, муугаар ч бай бичүүлж байгаа нь би од, олны танил гэсэн үг юм байна, нийгэм олон нийт намайг анзаарч харж байгаа гэсэн үг юм байна гэдгийг илүү ойлгодог болсон байх.

Ер нь алдар нэр, амар тайван амьдрал хоёр нэг саванд хэзээ ч багтдаггүйг ойлгох хэрэгтэй л дээ. Энэ алтан зарчмыг ойлгочихвол одууд маань их уужуу, тайван болох байх шүү. Гэтэл манайхан ихэвчлэн нэр алдартай хэрнээ ажин түжин амьдрахыг хүсээд байдаг юм шиг. Зарчмаа мэдэхгүй байгаагийн гай л даа. Нийгмээс хайр хүндлэл хүлээчихээд долоон буудлын Должин эмээ шиг гэртээ нам гүм амьдраад байна гэж яг үнэндээ тэр болгон байхгүй шүү дээ. Зарим маш цөөн тооны хүмүүс л алдар нэрийхээ хувь заяатай эвлэрчихсэн, хүлээн зөвшөөрчихсөн байдаг.

-“Гранд Урнаа” хувийн амьдралаасаа танилцуулаач? Уншигчид танай сэтгүүлийг сайн мэддэг ч сэтгүүлийг эрхлэн гаргадаг хүн өөрөө ямар хүн байдгийг магадгүй сонирхож байгаа байх. Аль сургууль төгссөн, гэр бүлтэй юу гэх мэт.

-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүл зүйн ангийг төгссөн. Саяхан өөд болчихлоо, нэрт сэтгүүлч, романч СГЗ Д.Цэмбэл, нэрт сэтгүүлч, зохиолч, СГЗ До.Цэнджав хэмээх хоёр агуу багшаас номын дуу сонсч мэргэжлийн чиг баримжаатай болсондоо баярлаж, бахархаж явдаг. Нэгдүгээр курсээсээ эхлэн сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн тэр цагаас хойш 17 жил тасралтгүй үзэг, цаастай нөхөрлөж явна. Амьдрал маань ердөө сэтгүүл зүйн тогоонд эргэлдсээр өдий хүрч ирлээ л дээ. Бараг анхны гялгар сэтгүүлүүдийн нэг “Гялбаа”-д ажиллаж байхдаа гоё сэтгүүлтэй болох юмсан гэж мөрөөдөж байсан. Хэдий анх мөрөөдөж байсан шигээ классик сэтгүүлтэй болоогүй ч сэтгүүлтэй болох мөрөөдөл маань биелсэн. Ажилдаа гаргадаг цаг зав маань хэтэрхий их байснаас тэр үү, одоогоор гэр бүлийн амьдрал зохиож амжаагүй байна.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан